УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.04.27/ хуралдлаа. Хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Засгийн газраас зохиогчийн эрхийг дагасан Эрүүгийн хуульд өөрчлөлт ороогүй, шинэчлэн батлагдах хэлэлцүүлгийг давсан эцсийн хувилбараас харахад эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаралтай оруулах шаардлагатайг онцлож байна. Түүнчлэн яаралтай шинэчлэлт хийлгэх шалтгаан бол хариуцлагын хэсэг орхигдож байгаад холбоотой юм. Эрүүгийн хуулийн 18.17-д буюу “Зохиогчийн эрхийн эрхийг зөрчих” гэсэн гэмт хэрэг дээр “Зохиогчийн эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, их хэмжээний хохирол учирсан байх болон 40-50 сая төгрөгийн хохирол учирсан бол гэмт хэрэгтэн болно гэж бичсэн байгаа юм. Тиймээс бидний баталж байгаа “Зохиогчийн эрх” дээр анхаарахад амины эрх, эд хөрөнгийн эрх гэж ялгах нь зүйтэй. Амины эрх гэдэг нь хохирол учихсан байдлыг шаардахгүй, хохирлыг тогтооход төвөгтэй эрхийн харилцааг ялгаж бичсэн юм. Тиймээс амины эрхтэй холбоотой асуудлыг суурь хууль дээр өөрчилж байгаа учир эрүүгийн хууль дээр үүнийг ялгах шаардлагатай болж байна. Мөн анзаарвал амины эрхийг зөрчсөн асуудал дээр хохирол шаардах боломжгүй юм байна, өөрөөр хэлбэрийн гэмт хэргийн бүрэдэхүүн болгож бичих шаардлагатай гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн зохиогчийн нэрийг ашиглаад буруутай этгээд орлого олсон байх гэснийг бичвэл гэмт хэрэгтнийг буруутгах,шийтгэх боломж бүрдэх юм. Харин нөгөө талаараа хариуцлагын тухайд 450 мянган төгрөгөөр торгохоос эхлэж байгаа боловч “Зохиогчийн эрх”-тэй холбоотой зөрчлийн хариуцлагад 500 мянган төгрөгөөс эхлэж байна. Тиймээс эрүүгийн хариуцлага ямар нэгэн байдлаар зөрчлийн шийтгэлээс чанга хатуу байх ёстой болохоор Засгийн газар хууль батлагдсаны дараа Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг оруулах шаардлагатай ба тус асуудлуудыг анхаарч хуулийн төслийг оруулахыг хүсэж байна." Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг гишүүн хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.04.27/ хуралдлаа. Хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "Зохиогчийн эрхийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа харааны болон сонсголын бэрхшээлтэй хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах 41 дүгээр зүйл орж ирж байна. Энэ бол том дэвшилт гарч байна. Гэхдээ 41.1-д заасан зөвшөөрнө гэсэн заалтыг чангатгаж, энэ бүтээлийг эрхийг заавал гаргаж өгч байна гэж үүрэг болгох шаардлага байна гэж хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдийн холбооноос санал ирсэн. Энэ саналыг ажлын хэсэг дээр хэлэлцэн бусад хэсэгт санааг оруулсан гэж үзээд хүлээж аваагүй юм байна. Би энэ асуудлаар дахин санал хурааж өгнө үү гэж хүсэж байна. 41.6-д нэмж дээрх санааг оруулах саналтай байна. Одоо байгаа заалт дээр нэмж, "энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллага хандсан бол тухайн цахим хувийг хадгалж буй байгууллага, хувь хүн гаргаж өгөх үүрэгтэй" гэж оруулж, үүрэгжүүлж өгөх хэрэгтэй. Бид эрдгээр бэрхшээлтэй хүмүүсийн зовлонг мэдэхгүй. Тэдэнд тулгарч байгаа энэ асуудлыг амаараа болно гээд орхиж болохгүй. Яг бүтээлийг нь цахимаар авах гэхээр гаргаж өгдөггүй. Тиймээс хуульдаа үүрэгжүүлэн заах нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-аас хэлж байгаа санаа бол энэ хуулиар зохиогчийн эрхийн асуудал байхгүй болж байна. Тэр бүтээлийг цахим хэлбэрээр хадгалж байгаа байгууллага, хувь хүн гаргаж өгөхгүй бол энэ нь зохицуулалтгүй үлдэх гээд байгаа тул хуулийн заалтаар үүрэгжүүлж өгнө үү. Миний энэ саналаар Дэгийн хуулийн дагуу санал хураалт явуулж өгнө үү?" Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Түймэр гархад өөдөөс нь цурам тавьдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан захирамж, ард түмний дэмжлэгийн эсрэг цурам тавьж байна. Миний овгийг Цэвэгдорж гэдэг, Цэвээндорж биш. Миний аав ард олондоо хийсэн ажилтай, хурандаа Цэвэгдорж гэсэн нэрээрээ алдартай ийм хүн байдаг. Миний нэрний доор гарын үсгийг, фотошопоор хийсэн байна. Хэвлэл мэдээллийнхэн мэдээгээ сайн нягталж гаргаарай.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Монгол улсад 2020 оны байдлаар нийт зөрчлийн 65-70 хувь нь Зохиогчийн эрхийн зөрчил байдаг. Энэ талаар нарийн зохицуулалт орсон уу? Төслийн 5 дугаар зүйлийн 5-1-т агуулга, зорилт, ач холбогдол илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон ШУ, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно гэж байна. Энд компьютерийн программ, мэдээллийн сан гэж нэмж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Их дээд сургуулиудад нэг нэгнийхээ дипломыг хуулах, Монголд хийгдсэн судалгааг орчуулаад ашигладаг зүйл гардаг. Үүнтэй холбоотой нарийн зохицуулалт орсон уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг дэмжиж байна. 8 дугаар бүлэг дээр Зохиогчийн эрхийг хамгаалах, Зохиогчийн эрхийн зөрчил гээд бүлэг заалт байгаа. Энэ хууль 1994 онд батлагдаад 2016 онд шинэчлэн найруулсан. Энэ хугацаанд зохиогчийн эрх зөрчсөн хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ? Ийм асуудлаар олон хүмүүс ханддаг. Судалгаа байна уу? Шинэ хуулийн төсөлд Зохиогчийн эрх зөрчсөн хүмүүст ямар хариуцлага ногдуулахаар оруулсан бэ? Өмнөх хууль шигээ тунхгийн шинжтэй зүйл болох уу? Оюуны өмчийн Улсын байцаагч зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна гэсэн байна. Үүнийг тодорхой болгох заалтууд орсон уу? Гуравдугаар бүлгийн 19-2, 22-3 дугаар заалт. Ажил гүйцэтгэгч нь зохиосон бүтээлийг ажил олгогчид мэдэгдэлгүйгээр өөрөө ашиглах, эсвэл 3 дахь этгээдэд шилжүүлснийг яаж зохицуулах вэ? Программыг зөвшөөрөлгүй ашигласан хөгжүүлэгчид яаж хариуцлага ногдуулах вэ? Мэдээллийн нэгдсэн сангийн эрх зүйн зохицуулалтыг энд оруулж болох уу? Үүнтэй холбоотой шинэ заалт байгаа юу? Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хариуллаа.