Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхий Прокурор Жаргалсайхан таныг дэмжиж байгаа. Монгол төрийн шударга хар хайрцгийн бодлогыг тээж яваа зарчимч төрийн түшээ гэж үнэлж явдаг. Таныг Ерөнхий прокуророор ажиллаж байх хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний институц болон Ерөнхий прокурор. Мөн парламентын хүрээнд нэг ажлыг бас хийчих юм сан гэсэн бодол тээж явдаг. Үүнийгээ олон удаа илэрхийлж ярьж явсан. Монгол Улсын төрийн тэргүүний институц, прокурорын байгууллагын тогтолцоо. Түүнд ажиллах хүмүүсийн шалгуур, хариуцлага тооцох асуудлууд зэрэг хүрээнд. 2021 онд хийгдсэн шүүхийн шинэтгэлийн зарчимтай төстэй байдлаар шинэтгэл хийх улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байгаад туйлын талархалтай хандаж байна. Бид ганцхан нэг шинэтгэлийг ярихаар 2 хүчин зүйлээс зэрэг хамаардаг юм байна. Сайн тогтолцоон дээр муу хүн ирвэл тэр тогтолцоог нураадаг юм байна. Сайн хүн ямар ч сайн зүйлийг хийгээд муу хуулийн схем дээр бас ажиллах бололцоо их муу байдаг юм байна. Тийм учраас энэ 2 маань бүрдэж байж сая бидний хүссэн үр дүнд хүрдэг юм байна гэж харагдаж байгаа. Шүүхийн шинэтгэлийг ярьж байх үед нэг зүйлийг хэлж байсан. Энэ бол шударга ёсны тогтолцооны 10%-ийг л шинэчлэх гэж байгаа. Шүүх дээр хэрэг учралыг аваачиж байгаа этгээд бол ерөөсөө л прокурор байгаа. Прокурорын цуглуулсан нотлох баримт хавтаст хэргийн хүрээнд л шүүх шийддэг. Нотлогдвол ялладаг, нотлогдохгүй бол цагаатгадаг ийм л зарчимтай. Тийм учраас прокурор дээр ирж байгаа энэ хариуцлага нэн өндөр болж байна. Монгол Улсын Дээд Шүүх, Ерөнхий прокурор бас манлайлаад шүүх хурлуудыг цахимаар шууд дамжуулдаг боллоо. Энэ бол том үр дүн гэж үзэж байгаа. Прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дотоод ардчилалыг бэхжүүлэх, хариуцлагыг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах чиглэл дээр Занданшатар дарга маань ямар бодол саналтай байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Уг хэлэлцэх хууль маш чухал хуулиуд юм. Хууль зүйн байнгын хороо анхаарал тавьсан гэдэгт итгэж байна. Сандал, ширээтэй холбоотой зүйлсд анхаарал тавиж бүгд дуугардаг хороо шүү. Ийм чухал хуулиуд дээр зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдэгт харамсаж байна. Патентай холбоотой асуудал дээр хуулийг уншихад хохирол болон үнэлгээний талыг дутуу орхигдуулсан байна гэж харж байна. Нэн чухал нь үнэлэгээ юм. Патент эзэмшигч өөрийн бүтээлийг үнэлүүлэх тал дээр хуулийн дэмжлэг харагдахгүй байна. Оюуны өмчийн тухай хууль дээр ганц хоёр хууль харагдаж байгаа юм. Үүнээс болж патент эзэмшигчид хохирч байна, мөн хохирлыг яаж барагдуулах юм, үнэлгээ байхгүй учир яах вэ? Түүнчлэн патент эзэммшигч 30 хоногийн дотор нийтэд зарлаж нууц ил гардаг юм байна, тэгвэл энэ тохиолдолд нууцыг нь хэрхэн яаж хамгаалах вэ? Журам батлагдсаны дараагаар хамгаалж өгөхгүй бол болохгүй гэдгийг анхаараарай. Нэгдүгээрт үнэлгээний асуудал сул байна. Хоёр дугаарт патентын эзэмшигчийн нийтэд зарласан зүйлийг 30 хоногийн дотор яаж хамгаалах талаас анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бүх санаа хамгаалалтгүй дэлгэгдэж байна. Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.