УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Гишүүдийн асуулт, ажлын хэсгийнхний хариултыг сонсоод манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих эсэх нь эргэлзээтэй байгаа гэж ойлголоо. Ажлын хэсгийн ахлагч яг хэзээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох вэ гэдэгт хариулж чадахгүй сууж байна. Тогтоолын төслийн 2, 3, 4 дэх заалт хэрэггүй байсан болов уу. Төсөл хэрэгжиж эхлэх, дуусах хугацааг тогтсон байсан биз дээ? Тодорхой хугацаа алга. Нэгдүгээрт: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал бол олон улсын гэрээ. Үүн дээр хөндлөнгийн аудит оруулж, хяналтын байгууллагаар шалгуулаад явбал асуудалгүй санагдаж байна. Хоёрдугаарт: Төрийн албан тушаалыг хариуцлагатай хашиж, хэлж ярьж байгаа үгээ цэгнэмээр байна. НЭГ КОМПАНИ ТЕНДЕРТ ШАЛГАРАН АЖИЛ АВААД ЭХЛҮҮЛДЭГ. АВСАН АЖЛАА ХУГАЦААНД НЬ ДУУСГАДАГГҮЙ. ЭНЭ ХУГАЦААНДАА ТӨСӨВТ ӨРТГӨӨ НЭМЭГДҮҮЛДЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ АРАЙ ИНГЭЖ ЯВАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ГАЗРЫН ТОС боловсруулах ҮЙЛДВЭР БАРИХ АЖИЛ УДААШРАХ ТУСАМ МАНАЙ УЛСЫН ӨР ЦАГ, МИНУТ ТУТАМД НЭМЭГДСЭЭР БАЙХ БОЛНО. Хөгжлийн банкны арилжааны 12 хувийн зээл авч, Монгол талаас гүйцэтгэх ажлаа хийж байна гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй үйлдвэрт хөрөнгө оруулах нь улс орныг алдангид оруулах эх үүсвэр болчихоод байна. Тийм учраас бид эхний ээлжинд зээлээ эргэж төлөх үйлдвэрээ хэр хугацаанд барьж, ашиглалтад оруулах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнд тулгуурлан эдийн засгийн үр ашгаа тооцох нь зүйтэй. Тэгэхээр Монгол Улс хэзээ нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ мэдэхгүй байж, өөрсдийн хариуцах хэсэг дээр маш өндөр хүүтэй зээл авч, бүтээн байгуулалтаа эхэлсэн. Зээлээ хэзээ, хэрхэн төлөх вэ? Тэр болтол хэдий хэмжээний алдагдал хүлээх вэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2021.01.26/ хуралдаж Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Батлут: Монгол Улс Газрын тосны үйлдвэртэй болсноор иргэдийг хямд шатахуунаар хангах цаашлаад гадаадад шатахуун төлдөг байсан валют дотооддоо үлдэх нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Газрын тосны үйлдвэр байгуулагдсанаараа сайн үр дүн гарах хэдий ч бүтээгдэхүүний үнээс шалтгаалж шатахууны үнэ тодорхойлогдох болно. Тэгэхээр Газрын тосны үйлдвэр байгуулж байгаа бол өөрийн түшиц орд газартай болох эрхтэй. Ингэснээрээ шатахууны үнэ бодит байдлаар буух нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр цаашлаад Газрын тосны үйлдвэр нөөц газар ордтой болох уу? Тэгвэл хаана эрэл хайгуулын ажил хийж, хаана нөөцөд гаргахаар төлөвлөж байна вэ? Газрын тосны үйлдвэр байгуулснаар аюултай хог хаягдал гарна. Тухайлбал давсгүйжилтээс үүссэн лаг, газрын тосыг дамжуулах тээвэрлэх, хадгалах, цэвэрлэгээнээс гарах лаг, хүчиллэг шүлтлэгийн лаг гэх мэт. Аюултай хог хаягдалыг яаж хадгалахаар төлөвлөж байна вэ? Үүнтэй холбоотой хөрөнгө санхүү, бүтээн байгуулалтын ажлууд туссан уу? Монгол Улсад аюултай хог хаягдал устгах, хадгалах байгууламж огт байхгүй. БОАЖЯ-ны дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хэдийгээр орсон ч гэсэн газар ба хөрөнгийн асуудал шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр Газрын тосны үйлдвэр дээр яг энэ асуудал хэрхэн төлөвлөгдөж байна вэ? Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төслийн үр ашиг ямар байх вэ? Манайд газрын тос хангалттай гардаггүй. Гаднаас оруулж ирж боловсруулахад тосны 90 хувь нь тосны үнэ байдаг. 5-10 жилийн дараа цахилгаан машин орж ирнэ. Ирээдүйгээ харсан тооцоо гаргасан уу? Нүүрсээ боловсруулах чиглэл уруу хандах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр ийм төсөл гаргаж, үр дүнгүй ажил болдог шүү. Одоо төсөл сайн явсан зүйл харагдахгүй байна. Ард түмний хүлээлтэн дээр ажиллаж болохгүй шүү. Ашиглалтад орох хугацаа 2025 онд гээд байна. Тооцоо судалгаа сайн хийсэн үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Газрын тосны үйлдвэрийн тухайд импортын гол валютын урсгал гардаг, ажлын байр, геополитикийн чухал асуудал. Эдийн засгийн төсөл талаасаа эргэлзээтэй олон зүйл байна. Нүүрсгүй нүүрсний станц, гурилгүй талхны цехийн тухай бид энд яриад байгаа юм. Техник технологи талаасаа иймэрхүү үйлдвэрүүд нь дэлхийд шийдэгдсэн байдаг. Би санхүү талаас нь асуух гэж байна. Манайхан санхүүгийн механизм талдаа алдаад байдаг. Оюутолгой ч адилхан. Үйлдвэр гүний уурхай баригдсан. Санхүүгийн маргаан л 34% гэдэг дээрээ явж байна. Газрын тосны үйлдвэр дээр ч эрсдэлтэй энэ мега төслийн 100% эрсдэлийг хүлээх тухай ярьж байна. 1 жилийн дотор санхүүгийн тооцоолол нь 60%-иар зөрж 1,2 тэрбум нь 2 тэрбуум болсон байх жишээтэй. Эндээс асуух гэж байгаа зүйл нь 1,2 тэрбум долларыг 1,75%-иар 2025 оноос үндсэн зээлээ тьөлж эхлэх байна. Үлдэх санхүүжилтээ яаж шийдэх вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ 10 жилд доллар-төгрөгийн ханш, нефтийн үнийг хэрхэн тооцож, таамагласан бэ?" Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг 100% дэмжиж байна. Монгол Улсын Загсийн газрын томоохон бүтээн байгуулалт. Түлш шатахуун бол ямар ч улсын стратегийн чухал бүтээгдэхүүн байдаг. Бид 30 шахам жил энэ асуудлыг ярьж байна. Нефть боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтцийн ажил 2 жил хийгдэж байна. Төмөр зам, авто зам, орон сууц гэх мэт. Удахгүй Энэтхэгийн талаас ирээд хоолой татах, ус татах, төхөөрөмжөө оруулж ирэх гэж байна. Түүнээс бид хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Ингэж байж ажил хурдан явна. Газрын тосыг татах хоолойг Тамсагаас татна. олон аймаг, сумын газар нутгаар дамжина. Тиймээс орон нутгийн удирдлагуудад хариуцуулсан заалт орсон уу? хайгуул, олборлолт явуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн заалт хуульд орсон. Тиймээс хайгуултай холбоотой олон эсэргүүцэл үүсэх учраас зохицуулах асуудал орсон уу?"