УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Байнгын хороогоор хэлэлцэх ёстой нэг чухал асуудал байгаа. Луйвардуулсан Монголын үндэсний баялагыг 5 гадаадын шүүх дээр тал нь Монголын талд шийдэгдэж байгаа ийм цаг үед бид баяр хийж, ярьж байх ёстой. Гэтэл таг байна. Сү.Батболд Монголыг төрийг хаг базсан байна. Энэ асуудлыг байнгын хороо нэг номерт хэлэлцэх үү? Гадаадын шүүх дээр Оюутолгой, Эрдэнэтийн гэрээнээс болж өөртөө хэдэн зуун доллар авсан, харин Монгол хэдэн тэрбумыг алдсан. Яагаад энэ асуудалд таг байгаад байна вэ? Монголын боломжийг хулгайлсан талаар ярьж байна. Г.Занданшатар даргад өлсгөлөн зарлахаасаа өмнө, Их хурлаар хэлэлцүүлээч гэж гуйсан, өлсгөлөнгийн үеэр бүх гишүүдэд бичиг хүргүүлсэн, өлсгөлөнгийн дараа бас бичиг хүргүүлсэн. Төрд үйлчлэх үүргээ, гадныханд давуу тал өгч, өөрөө хувийнхаа эрх ашгийн төлөө Монгол төрийг хохироосон энэ асуудлыг ярих хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Энэ сарын 14 нд болсон гамшигт үйл явдалд Дундговь аймаг маш их өртөж, эрдэнэт хүний амь нас үрэгдлээ. Гүн эмгэнэл илэрхийлж байна. Бас олон айл гэр оронгүй, малгүй боллоо. Энэ хохирол амссан гэр бүлд тусалж анхаарч ажиллаарай гэж байнгын хороонд чиглэл өгч байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Байгалийн гамшигт үзэгдэл урьд өмнө нь болж байгаагүй. Маш их хохирол амслаа.Цаг уурын хүрээлэн цаг агаарын мэдээллийг хурдан шуурхай хүргэх хэрэгтэй.Хохирол амссан гэр бүлүүдэд анхаарч ажиллах болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн туршлагатай, хариуцлагатай гишүүн учраас дэмжиж байна. Монгол улсын нутаг дэвсгэр, нэгжийн тухай хуулийн хэрэгжилт болон хүлээгдэж байгаа томоохон хуулиудыг батлахад анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Нэр дэвшигчийг дэмжиж байна. Монгол улсад Ардын хувьсгал ялаад 100, Ардчилсан хувьсгал ялаад 30 жил болж байна. Энэ хүрээнд нэг нийгмийг байгуулахаар зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулахаар гэтэл Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байна. Тангараг өргөсөн төрийн байгууллагынхан хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүж, хүмүүст ял тулгаж, бизнес бусад зүйлийг булааж байгаа хонгил үүсч байна. Гэхдээ шударгаар ажиллаж байгаа шүүгч, төрийн албаныхан байгаа. Системээр нь буруутгаж байгаа юм биш, харин хууль завхруулж байгаа нөхдүүдийг чөлөөлөх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хүний эрх, эрх чөлөөг бий болгох нэрийн дор, Үндсэн хуулийн эсрэг үйлдлүүдийг зогсоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Манай байнгын хороо хүлээгдэж байгаа чухал хуулийг батлуулах тал дээр анхаарч ажиллана.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаа Ж.Мөнхбат гишүүнийг дэмжиж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагатай асуудал гээд шийдэх хэд хэдэн зүйл байна. Улсын Их Хурлын ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын хуулийг өргөн барих хэрэгтэй. Төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал маш чухал. Хууль бус томилгоог шийдэх хэрэгтэй. Эрдэнэтийн 49,51 хувь гээд шийдэх олон асуудлыг цэгцлээрэй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн 2 хууль хүлээгдэж байгаа. Засгийн газар өргөн барих хэрэгтэй.Нийгэмд үүсээд байгаа олон асуудал байна. Төрийнхөн эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, иргэддээ үйлчлэхээ мартаад байна. Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээний асуудал дээр анхаарч ажиллана.