УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Гэм хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын албыг албажуулж төрийн албан хаагч болгож байгаа нь зүйтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг 2022 оноос идэвхжүүлж, анхааран ажиллах талаар байнгын хорооноос ярьж байгаа. Сая орон нутгаар явахад аймгийн иргэдийн хурлын дарга нар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар, зөвлөлийн дарга нар байдаг. Аймгийн Засаг дарга нар бол аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар байдаг. Нийгэмд гарч байгаа хүүхэд хохирч, гэмт хэргийн золиос болж, хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа энэ асуудал уруу чиглэсэн ажил хийх ёстой байна. Ковидын үед хүүхдийн хүчирхийлэл их гарлаа. Үүнийг боловсролын байгууллага болон бусад салбартай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд аяны хэмжээнд ажиллах хэрэгтэй байна. Энэ хуулийн нэмэлтэд орж ирсэн Олон нийтийн байцаагчтай байна гэсэн гэхдээ төсөв харагдахгүй байна. Энэ хүмүүс яаж ажиллах вэ, тооны хувьд ямар байх вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Камержуулах асуудал бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх гээд олон зүйлд ач холбогдолтой. 2010 оноос эхлээд Монгол Улсад камержуулах ажил явагдаж байгаа юм байна. Танилцуулгад байгаа тоо, ажлын хэсгийн тоо хоёр зөрөөд байна. нарийвчилж хийсэн тооцоо юмуу? Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2032, аймгуудын хэмжээнд 13356 гээд нийт 33 мянган камер хэрэгтэй гэсэн атал тэнд 60 мянга гэж хариулж байна. энэ тоо маань дахиж тооцож гаргаж ирсэн тоо юм уу? Урьд нь хийсэн камерууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Орон нутгийн болон төсвийн мөнгөөр худалдаж авсан юм байгаа шүү дээ. Яагаад ажиллахгүй байна вэ, яагаад анхнаас нь төгс, нэгдсэн удирдлагатай болгох чиглэлээр ажиллаагүй юм бэ? Үйлчилгээ хийх ажлуудыг яагаад зохион байгуулаагүй юм бэ? Бид нар юмыг хагас хугас хийж хаядаг нь хөгжилд саад болж байна. Торгуулийн мөнгө гэж хэдэн төгрөг цуглардаг юм бэ, нууц биш бол. Жилийн торгуулийн мөнгөөр хэдэн камер худалдаж авч, хичнээн үйлчилгээ хийх боломжтой вэ гэдэгт хариулт авья. УЙИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн асуултад ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга хариуллаа.
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.12.15/ хуралдлаа. Хурлаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууссан. Энэ хуулийн төсөлд дуу дүрсний бичлэг хийх төхөөрөмжүүдийн байршлуудыг тодорхой заахаар тусгасан. Үүнийг Засгийн газрын гишүүн, Харилцаа холбооны газар гаргана. Мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага албан тушаалтанд тухайн бичлэгийн төхөөрөмжид байгаа мэдээлэлтэй танилцах эрх үүсэж байгаа. Гэтэл Цагдаагийн албаны хуульд өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам гудамж талбай хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэглээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно. Өөрийн эзэмшлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага болон албан хаагч саадгүй гаргаж өгнө хэмээн заажээ. Тэгэхээр эл заалт нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай зөрчилдөж, иргэн цагдаа хоёрын хооронд ойлгомжгүй байдал үүсгэх эрсдэлтэй юм. Хуулийн зөрчлөөс үүдэж, цагдааг буруутгах асуудал гарах юм. Үүнийг зохицуулж, зөрчлүүдээ арилгах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.12.15/ хуралдлаа. Хурлаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хууль зүйн яам, Засгийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нэгдсэн стандартаар замын камерыг хийдэг болно гэсэн санааг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын замын түгжрэлд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл бий. Түүний нэг нь замын камер байгаа юм. Миний сонссоноор хотод ажиллаж байгаа камер 10 хүрдэггүй гэнэ. Тэгэхээр дүрэм зөрчсөн жолоочид торгууль ногдуулахгүй байгаа нь аргагүй юм билээ. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Замын хөдөлгөөний камержуулалт чинь шахааны бизнес болчихсон учраас ийм асуудал үүсээд байна. Ажилдаггүй камерыг хуулийн байгууллагынхан өөрсдөө тавьдаг. Үүнийг яаж цэгцлэх вэ? Хууль зүйн яам нэг стандарт гаргах ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гүйцэтгүүлж болно гэсэн санал тусгажээ. Хувийн компани гүйцэтгэж болно гэсэн үг үү? Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Хуулийн төслийг үндсэндээ хэлж байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал асуудал бол камержуулалт мөн. Өөрөөр хэлбэл та бүхэн сая хэлсэн, Олон Улсын хэмжээнд хийж байгаа гэмт хэргийг багасгахад камержуулалт ихээхэн нөлөөлж байгаа учир тус асуудал дээр арагшаа суух бодолгүй байна. Түүнчлэн бид нэг зүйлийг хийхдээ нөгөө тийш нь мушигдаг тал бий учир анхаарах хэрэгтэй. Камерийг ашиглан иргэдийн эрх, эрх чөлөөг боогдуулах, нууцлалыг гадагш задлахаас сэргийлсэн хуулийг Засгийн газарт хэлэлцэн оруулж ирнэ гэлээ. Тэгвэл тус хууль хэзээ орж ирэх вэ? Хэрвээ энэ хуулийг өмнөх хуультай хамт оруулж ирсэн бол элдэв маргаангүйгээр тодорхой хэмжээний ойлголт өгөх байсан гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдсан асуудал дээр дэлгэрэнгүй тайлбар өгнө үү? Мөн Кибер аюулгүй байдлыг хангах тал дээр арга хэмжээ авна гэж хэллээ. Тус камертай уялдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нэвтрэх, харах, хяналт тавих боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Олон Улсын хиймэл дагуулаар дамжиж буй техник технологийн дэвшлүүд гэх зэргээс аюулгүй байдлаа хамгаалсан, эсрэг ямар хамгаалалт байгаа вэ? Мөн торгуулийн орлогын 40%-ийг хэрэглэнэ гэжээ. Торгуулийн орлогыг хувааж ашиглахгүйгээр, Олон Улсын зээл тусламжаар шийдэх арга боломж байгаа юу? Эсвэл Улсын төсөвт суулгаж аван үе шаттайгаар хэрэгжүүлэх бололцоо бий юу? Камерын асуудлын хажуугаар иргэдээ хянах нөхцлийг бий болгодог шүү. Иймд энэ асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн нэвтрэх товчоонууд дээр камержуулалтыг хийж иргэдийг хянах нь аюулгүй байдлын бодлого биш юм. Тухайн иргэний хаанаас, хаашаа явах чиглэлд хяналт тавин цагдах асуудал үүсгэж болохгүй. Иргэдийг хянаж мөрдөх нөхцөл үүсэх тал дээр та ямар байр суурьтай байна вэ? Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.