УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Цаг үеийн нөхцөл байдал, цар тахалтай холбоотой гарч байгаа зардлын талаар тодорхой мэдээллийг бидэнд өглөө. Эрүүл мэндийн тухай хуульд олон улсын хөл хориотой дайчилгаанд ажилласан тохиолдолд цалинг 3 дахин нэмж олгоно гэсэн байдаг. Хууль хэрэгжүүлээгүй засгийн газартай ямар хариуцлага тооцдог юм бэ? Энэ сайд нарт ямар хариуцлага тооцох вэ? Энэ талаар мэдээлэл авмаар байна. Мөн улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд байгаа. Өнөөдөр Монгол улсын 330 сум, 21 аймгийн төрийн албан хаагч нар тэр захиргааны арга хэмжээнд дайчлагдаад томилолтын мөнгөө аваагүй. Зарим сумдын засаг дарга нар өрөнд орчихсон. Баахан төрийн алба хаагч нар авлагатай юм шиг үлдсэн. Бүтэн 2 жил энэ үйл ажиллагаа үргэлжилсэн. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нөгөө ажиллах ёстой хүмүүс маань ажиллах чадваргүй болсон. Энэ асуудал хэрхэх юм бэ?
УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Баттөмөр: 2020 оны төсөвт ямар эрсдэл гарсан бэ? тодорхойгүй байна.Эрсдэлээ удирдахгүй бол эрсдэл биднийг удирдана.Эрсдэл хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй. Сүүдрийн эдийн засгийн мэдээлэл тодорхойгүй байна. 2020 оны татварын хууль ээлтэй байсан. Жилийн эцсийн тайлангаар 1 хувиар татвар төлсөн хэдэн компани байна. Төрийн өмчийн компаниудын татвар төлсний дараах ашиг ямар байна. юунд зарцуулж байгаа вэ? Энэ төсвийн гүйцэтгэлээс юу сурав. Манай экспортын бүтээгдэхүүний үнэ яагаад бага байгаа вэ? үр ашгийн дээшлүүлэх ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, ТББХ-ны дарга Ч.Хүрэлбаатар нар хариуллаа
УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: 2020 оны гүйцэтгэл дээр стратегийн орд бүхий томоохон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн жилийн мөнгөн урсгал, жилийн төлөвлөгөө хэрхэн, яаж тусдаг вэ? Туссан зүй байна уу? Хууль эрх зүйн ямар зохицуулалт байгаа вэ? Эрүүл мэндийн яамны төсвийн гүйцэтгэл хэдэн хувьтай гарсан бэ? Илүү цагийн нэмэгдэл хэдэн төгрөг болсон бэ? Эмч нарын суултын асуудал их яригдаж байна. УИХ-аас баталсан 1 сарын 01-ээс хэрэгжиж байгаа хууль Эрүүл мэндийн салбарт хэрэгтэй гэхдээ амьдралд хэрэгжихгүй байна. Нийслэлд хэрэгжиж байж магадгүй хөдөө орон нутагт огт хэрэгжихгүй байна. Гадаа суулт хийж байгаа хүмүүс 2-3 дахин цалингаа нэмье гэж байгаа. Энэ удаагийн тодотгол дээрээ энэ талаар ярилцая. Гадаа сууж байгаа хүмүүс дээр хариуцсан хүмүүс яагаад очиж уулзахгүй байгаа юм бэ? Эмч нарыг тангаргийн дарамтад оруулсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. УИХ-ын дарга энэ нөхцөлд анхаарлаа хандуулаарай. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хариуллаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан:
УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Энэ цар тахалтай холбоотой хэд хэдэн асуулт байна. Эмчилгээний зардалд яг хэдэн төгрөг зарцуулсан бэ? Вакцин, амьсгалын аппарат,пср аппарат, гадаадаас ирж байгаа хүмүүсийн зардалд хэдэн төгрөг зарсан бэ? үүнийг баримттай сонсмоор байна. Эмнэлгийн ажилчдын цалингийн талаар ярьж байгаа. Үнэхээр энэ УИХ, Засгийн газар арай хатуу сэтгэлтэй байна. Эмч хүний хувьд хэлэхэд... талбай дээр жагсаж байгаа эмч нар 7,8 хонож байхад нэг нь ч очихгүй байна. Ард түмнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байна шүү дээ. Салбар хариуцсан сайд нь ч очихгүй байна. Энэ юу гэсэн үг вэ? Бодит байдал дээр цалин нь бага урамшуулал нь олгогдоогүй бүгд л цалингийн зээлтэй байна. Жорлонд 100 тэрбум төгрөг, ямаанд 300 тэрбум төгрөг зарсан. Тэгэхэд энэ эмч нарынхаа цалинг хардаа... Эрүүл мэндийн салбараа анхаарахгүй бол болохгүй байна. Гүйцэтгэлээр бүх юм хангалттай юм шиг ярьдаг. Бодит байдал дээр тйим биш байна. Түүний асуултанд ТБХ-ны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсвийн гүйцэтгэлийг зөвхөн 2020 оных биш эх баригч намын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дүгнэлтийг ярьж байна гэж ойлгож байна. 2016-2020 онд эх баригч намын зүгээс 21- 100 гэх хөтөлбөр дэвшүүлж байсан. 21 аймагт 100 үйлдвэр барина гэж байсан. Энэ хөтөлбөр 2020 оны төсвийн гүйцэтгэлээр яг юу болж гарсан бэ? Тодорхой хэсэг нь мэдээж 100 хувь төсвөөс хийх ёстой асуудал биш л дээ. Тэгэхдээ энэ мөрийн хөтөлбөртэй холбоотой төсвөөс ямар үйл ажиллагаа гарсан. 2020 оны төсвийн хаалтан дээр энэ мөрийн хөтөлбөрт ямар зардал гарсан бэ? Ерөнхий аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранчимэг асуултанд хариулав.
УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тансаг төсийн оронд эмч нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй байсан 2020 оны гүйцэтгэл хэлэлцэж байгаа.УИХ-ын сонгуулийн дараа УИХ энэ бүрэлдэхүүнээрээ 2020 оны төсвийн тодотгол хийсэн. Тэр үед Гадаа 56 мянган эмч нарыг төлөөлөөд эмч нар 8 хонож байна .Цалин 669 мЯнга, цалин нэмэгдээгүй. Энэ хүмүүс хамгийн их өртэй. Хуучин Солонгос 3 сар яваад өрөө дардаг байсан. Энэ цалинг нэмэх боломжтой. Яагаад гэхээр энэ УИХ ямар ч ашиггүй зүйлд төсөв гаргадаг гэдгийг мэднэ. 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байхад АН-ын бүлгээс Ковид эхэлчихлээ. Ковидын төсвөө батал. Битгий тансгалсан төсөв гарга гэж хэлж байсан. Энэ музей, Соёлын төвөө түр царцаа гэж хэлсэн. Ийм тансаг төсөв баталчхаад эмч нарын цалинг нэмэхгүй гэж байна. Үүнээсээ ичих хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хариуллаа6 УИХ-ын гишүүн С.Одонтуяа: