Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх шийдлээ. Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа Энэ бодлогын баримт бичигт хангамжид суурилсан сэтгэлгээг өөрчлөх, эмийн аюулгүй байдалд анхаарч байгаа нь сайшаалтай байна. Эмийн зохистой хэрэглээг бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Үнийн өсөлт ямар хэмжээнд байна вэ? Судалгаа байна уу. Бүх эрүүл мэндийн байгууллагуудад албан байгуулахаар болж. Бүх эмнэлгүүд сарынхан эмийн зардал нь сардаа хүрдэггүй. Тэгээд хэвтэн эмчлүүлэгчээсээ эм, хагалгааны материал олж ирэхийг шаарддаг. Үүнд ямар өөрчлөлт гарах вэ? Н.Удвал: Монголчуудын хувьд эмийн хэрэглээ өндөртэй орны тоонд орж байгаа. Ялангуяа тариа дээр нэг хүн жилдээ дөрвөн удаа тариулж байна гэсэн судалгааг ДЭМБ хийсэн. Бусад улстай харьцуулхад хамгийн өндөр байгаа. Үүнийг буруулах, энэ хандлагыг өөрчлөхөд энэ бодлого чухал ач холбогдолтой болно. Эмийн хэрэглээг бууруулахын тулд ДЭМБ-аас зөвлөж байгаа зөвлөмж тухайн улсын иргэдийн дунд тохиолдож байгаа өвчнийхөө онцлогыг хараад бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталж байдаг, тэр хүрээндээ эм хангамжынхаа бодлогыг барих зарчим баримталдаг.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх шийдлээ. Ж.Эрдэнэбат гишүүн асуулт асуулаа Цөөн хүн амтай сумдын хувьд эм худалдаж авах асуудал хүнд байна. Яагаад гэвэл тэнд эмийн сан гэдэг ойлголт алга болчиж. Эм худалдан авахын тулд төв бараадах шаардлага гарч байна. Энэ сумдад анхаараач. Тэнд ажиллаж байгаа эмийн санг ямар байдлаар үйл ажиллагаагаа аваад явах зохицуулалт байна анхаараач. Эмийн тендерийн асуудал байна. Сумдын Ерөнхий эмч үзмэрч шиг л байна. Тухайн сумын иргэд энэ жил ямар ямар өвчин тусахыг үзэж хараад, түүнд таарсан эмийг нь захиалаад, тендерийг нь зарлачих юм. Янз бүрийн шалтгаанаар тендер хойшлогдвол тэр сумын эмнэлэг эмгүйгээр нэг, хоёр сар болдог нөхцөл байдал үүсчихсэн байна. Энд ямар бодлого байна вэ? Н.Удвал: Сумдад чанарын баталгаатай, өндөр түвшний эмээр хангах тогтолцоог бий болгох арга бол төвлөрсөн худалдан авалтыг бий болгох асуудал байгаа юмаа. Энэ сумын ч бай аймгийн ч бай эрүүл мэндийн төс өөрсдийн захиалгыг эрүүл мэндийн яамд өгч, яам нь худалдан авалтын байгууллагатайгаа хамтран түргэвчилсэн худалдан авалтыг зохион байгуулж өгөх юм.