УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Шинэ сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын гол үндсэн асуудал нь боомтын сэргэлт юм. Үүнийг ажил хэрэг болгох үүднээс хэд хэдэн асуудлыг анхаараасай гэж бодож байна. Нэгдүгээр боомтыг хөгжүүлэхийн тулд хатуу хучилттай замтай холбоно. Үүний зэрэгцээ хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлын асуудлыг хамтад нь шийдээрэй. Зам нь сайжирсан ч хүчин чадал муу бол асуудал үүснэ. Хилийн боомтуудыг даган гарсан суурьшлын бүсүүд бий. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Цагаанхад, Бичигтийн боомт зэрэгт хүн ам ихээр суурьших болсон. Тэдгээрийн статусыг тодорхой болгоход Ажлын хэсэг анхаараарай. Тосгон, баг эсвэл сумын статусыг тодорхой болгохгүй бол тухайн газрын иргэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын илтгэлийн дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хэн гүйцэтгэж байгаагаас үл хамаараад томоохон төслүүдийг явуулья гэдэг нь санал санаачилга нь зөв байх. Гэхдээ гаргаж байгаа асуудлууд дээр дорвитойхон шийдвэр гаргасан зүйлс бас анзаарагдахгүй байна. 1990-ээд онд малыг хувьчлаад хөдөө аж ахуйн салбарт хамгийн том үр өгөөжтэй шийдвэр гарсан, түүний дараах Шинэ сэргэлт нэртэй холбоотой шийдвэр ХАА-н салбарт гарч байна уу гэж асууя. Ер нь ХАА салбар, нэн ялангуяа МАА салбар ковидын үед монголын ард түмэнг бэрхшээл багатай даван туулах боломжоор хангаж байгаа, бидний үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн. Үүн дээр Дарханы арьс ширний паркийн тухай заалт орсон байна. Санаачлагч нь АН учраас шийдэгдэх явсаар өнөөдрийг хүрсэн. Үүнийг хүмүүс олж харсан байна. Түрүүн Ц.Даваасүрэн гишүүн хэлж байна . Хэрвээ энэ үйлдвэр баригдах юм бол хаягдаад байгаа 15 сая арьс монголын экспортод 500 гаран сая төгрөгийг оруулж ирэх боломжтой. Энэ зөвхөн нэг нь. ХАА салбарт өөр олон боломж бий. Махны аж ахуйн заалтыг Шинэ сэргэлтийн бодлогод оруулж ирмээр байна. Ингэж байж бид нар энэ салбарыг цааш нь авч явна. Мал хувьчилсны дараах Шинэ сэргэлт бол махны үнийг чөлөөлөх. Сая бүх хүн цахилгаан эрчим хүчийг ярьж байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь Шинэ сэргэлт мөн. Түүнээс биш Улаанбаатарт III цахилгаан станцыг өргөтгөнө, Амгалангийн ДЦС-ыг байгуулна гэдэг нь шинэ сэргэлт мөн үү үгүй юу? Багануурын цахилгаан станцыг хэн ч ярихгүй байх юм. Энэ чинь төлөвлөсөн бодлого доторх шинэ сэргэлтийн бодлого мөн гэж бодох юм. Бид нар өнөөдөр хот суурин газартаа нүүрс оруулж ирэх биш эх үүсвэр дээрээ цахилгаан станцуудаа барих зайлшгүй шаардлага бий гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа. Боомтын асуудлыг Ерөнхий сайд хамгийн сайн ойлгож байна. Хамгийн зөв. Өнөөдөр хүртэл боомт гэдэг байгууллага ямар нэгэн эзэнгүй явсаар ирсэн. Ковидын үед онц эрхтэй төлөөлөгчдийг томилсон. Төсвийн хуулиар хилийн тухай хуулинд боомтын захиргаа гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Үүн дээр бид нар ямар нэгэн олон байгууллагууд, хуулийнхаа дунд орхигдоод байгаа байгууллагуудыг оруулж ирэх нь зөв. Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Эдийн засгийг сэргээх энэ бодлогыг дэмжиж буй. Эл хөтөлбөрт "Хөх морь" төсөл багтсанд саашаалтай байна. Төслийн тухайд говийн бүсийн цөлжилт, томоохон бүтээн байгуулалт, төслүүдийг усан хангамжаар хангах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчинд олон талын ач холбогдолтой. Хөрөнгө санхүүжилт нь яаж шийдэгдэхээр байна вэ? Өмнөговь аймаг дахь Цагаан дэл уулын боомтын талаар нутгийн иргэдийн дунд олон хэлэлцүүлэг өрнөсөн. Орон нутгийн иргэд одоо ажиллаж байгаа хоёр боомтыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өмнөговь аймагт Цагаан дэл уулын боомтыг нээвэл экологийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй байгаа учир тус заалтыг хасах боломжтой юу? Боомтыг нээснээр хүн болон ан амьтан байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тооцсан судалгаа байна уу? Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сэтгэл, зүтгэл байвал ямар ч том төсөл, хөтөлбөр ажил болно Хөтөлбөрийг дэмжиж байгаа. Олон том хөтөлбөр орж ирдэг, гэхдээ сэтгэл, зүтгэл байвал ажлаа хийнэ. У.Хүрэлсүх, Эрдэнэбатын Засгийн газрын үед ажил явсан. Жишээ нь утааны асуудал дээр ажил явсан. Одоогийн энэ Засгийн газар арьс ширний үйлдвэр дээр ажиллаж байгаа. Дарханы арьс ширний үйлдвэр ашиглалтад орвол хөдөөгийн иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөхөөс гадна 500 сая долларын экспорт нэмэгдэнэ. Манай арьс шир хамгийн сайн нь. Ийм учраас энэ засгийн газраас зүтгэл харагдаад байгаа гэж хэлж байна. Түүнчлэн эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр ажил явахгүй. Цахилгааны асуудал дээр ялангуяа жилдээ дутагдаад байгаа цахилгааны асуудлаа шийдэж чадахгүй бол ирэх жилээс хязгаарлалт хийнэ. Ийм учраас Ерөнхий сайд хэллээ хамгийн богино хугацаанд шийдье гэвэл Амгалан болон 3-р цахилгаан станцыг тус тус 50 мегабитээр өргөтгөөд 50 мегабитийн 25 мегабитээр өргөсгөх юм бол 75 мегабитийн өргөтгөл гарна. Усан цахилгаан станц чухал. Иймд Эрдэнэбүрэнгийн станцаар баруун бүс цахилгаанаар хангагдана. Эгийн гол гэх мэт. Тээвэр ложистикийн асуудлаа шийдэхгүй бол бараа оруулж ирж чадахгүй гэдгийг Ковидын үед харууллаа. Түүний асуултад МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Хамгийн чухал нь мөнгө хаанаас олох вэ гэдэг асуудал юм. Том төслийг хэн ч хэрэгжүүлж болно. Өр, зээл тавиад гуйлга гуйгаад хөгжсөн орон энэ дэлхий дээр байхгүй. Энэ мөнгийг нарантуул, ЖДҮ, малчид, багш эмч нараас татвар нэмж авах боломжгүй. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн ой боллоо. Одоо бид Манжийн үеэсээ дор орцон мөнгө хүүлэлтийн бодлогод талхилагдаж байгаа ард түмэн. манжийн үеийн эрх чөлөөний хувьсгал өрийн данс шатаахаас эхэлсэн. Өр зээлийг 4-р ангийн хүүхэд ч тавьж чадна. Ганцхан уул уурхайн баялагаа монголын ард түмэнд үр өгөөжтэй байж 27 ихнаядыг олно. Оюу толгойн тогтоолыг Ерөнхий сайд УИХ-ын дарга Монголын ард түмний талд байсан тулдаа гаргалаа. Өнөөдөр улс төрчид Оюутолгойд бараа шахдаг бүлэглэл болсон, нөгөөх нь ард түмний тал 18 жил зодолдож ирлээ. Тэд ичсэн байх. Анх удаа Оюутолгойн баялагаа нээлттэй ярилаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, тогтоол батлуулсан Б.Баттөмөр гишүүн бид ард түмнийхээ талд байх ёстой шүү. Энэ бол тулгын гол алхам гэж үзэж байна. Оюутолгой бол загвар. Бусад уул уурхайн төслүүд бүгд Оюутолгойг л дагана. Бусад төслүүд дээр ч ард түмнийхээ талд байвал төсөл хэрэгжинэ. Ичмээр ичмээр барааг Оюутолгойд шахдаг хэн хэн бэ гэдгийг бид бүгд мэднэ. Нэр дурьдаж чадна. гэхдээ гэр доторх хулгайч нар зодолдвол гаднах хулгайч нар баярлах гээд байна. Уул уурхайн баялагийг ард түмэндээ өгөх тал дээр энэ хөтөлбөр дээр ямар хууль эрх зүйн орчин бүрдсэн бэ? Бүлэглэлүүдтэй тэмцэх ямар алхам байна вэ? Тендергүй бол бүх юм шуурхай болно гэдэг буруу. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол. Улс төр дамнасан эдийн засгийн бүлэглэлүүд Ерөнхий сайд аа таныг уралдаж ална шүү. Тэд мөнгөний төлөө нүдээ эгэхэд бэлэн шүү. Тиймээс болгоомжтой байгаарай. Боомтын бодлогыг дэмжиж байна. ОХУ, БНХАУ-тай үүгээр холбогдоно. Хөрш оронд дэлхийн эв санааны нэгдлийн олимпын баяр болж байна. АНУ, Англи тэргүүтэй орнууд бойкотолж байна. Франц, Аргентин зэрэг орнууд эв санааны байр сууриа илэрхийлж байна. Эдийн засгаараа боомтоороо холбогдсон улсын хувьд энэ баярт Ерөнхий сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?"