УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хоёр асуулт байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлагийн даргыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр толгойлуулъя гэсэн ЗГ-ын бодлого байгаа юм шиг байна. Энэ утгаараа агентлагийн даргад тавигдаж буй төрийн албанд найман жил ажилласан байх тэр дотроо удирдах албан тушаалд ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан байхад бэрхшээлтэй байгаа учраас шаардлагыг нь багасгаж байгаа аж. Энэ зарчмыг миний хувьд дэмжиж байгаа юм. Гэхдээ үүнийгээ хийхдээ төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад төрийн албаны бүх удирдах албан тушаалтанд тавигддаг шаардлагыг хоёр дахин багасгаад оруулаад ирж байгаа нь буруу. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд л өөрчлөлт оруулаад тухайн агентлагийн даргад тавих шаардлагаа л багасгачих л даа. Гэтэл бүх төрийн удирдах албан тушаалтанд тавигдаж байгаа шаардлагыг нэг агентлагийн дарга тавих гэж бүхэлд нь бууруулж буй зарчмыг болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг ойлголт өргөн болчихсон. Тэр байтугай нэг аймгийн нэг сумын хүн амын тал нь тахир дутуугийн худлаа дүгнэлт гаргаж групп авч байгаа асуудал гарсан шүү дээ. Худлаа дүгнэлт гаргадаг, даатгалын сангаас тэтгэмж авдаг, групп тогтоодог байдлаа цэгцэлж чадаагүй. Агентлагийн дарга, төрийн нарийн, өндөр албан тушаалтны шаардлагад хүрээгүй, худлаа эмнэлгийн тодорхойлолт авдаг нөхдүүд томилогддог ийм цонх болчих вий дээ. Удирдах ажил хийх гэж байгаа хүн чинь эрүүл саруул байх хэрэгтэй. Ачаалал даах чадваргүй. Логикийн вирусээ ойлгохгүй байна. Хүүхэд гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн агентлагийн залуучууд гэдгийг нь гаргаад хүүхэд, гэр бүл хамгааллын агентлаг болгож байгаа юм байна. Залуучууд гэдгийг залуучуудын хөгжлийн төв болгож байгаа аж. Нэг агентлагийг хоёр хуваагаад дахиад нэг агентлаг гаргаж байгаагийн утга юу вэ? Түүний асуултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын ажлыг 3 жилд багтаан дуусгах гэдэг заалт орсон нь зөв асуудал. Харин өмнө нь ярьж байсан 30% нь яагаад алга болсон бэ? Болдог бол эхний жил 50%, дараа жил нь 50%-аар дуусгачихдаг бол бүр сайн байсан юм. Ингээгүйгээс болж сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах, төсвийн алдагдал нэмэх зүйлүүд рүү орсон байсан. Тиймээс уг заалтыг дэмжиж байгаа юм. Энэ жил төсвийн тодотгол 2 удаа хийж хөрөнгө оруулалтын санхүүжих дүнг хассанаас болоод хэзээ дуусах нь мэдэгдэхгүй маш олон барилгатай боллоо. Тухайлбал манай тойрогт 4,5 тэрбум төгрөгийн төсөвтэй номын сангийн барилга дээр 2022 онд төсвийн тодотголоор 200 сая төгрөг тавьчихаж байгаа юм. Ингэхээр энэ ажил руу ямар компани орох юм. Үүнээс болоод ажлууд эхлэхгүй байх, хөрөнгө оруулалтууд зогсох зүйлүүд бий болж байгаа учраас төсвийн тодотголоор бууруулахгүй байх заалтыг дэмжиж байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд нэмэлт орлоготой болж болно гэсэн байна. Төрийн байгууллагууд чинь бизнес хийхгүй, хувийн хэвшлийн ажлыг давхцаж хийхгүй, дэмжинэ гээд байсан. Гэтэл төсвийн байгууллагууд маань бизнес хийж орлого олдог ийм болчихож байгаа юм биш биз. Үүнийг тодруулж өгнө үү. Ямар хүрээнд хязгаарлах, ямар ажил хийж нэмэлт орлого олох юм. Үүнийгээ юунд зарцуулах эрхтэй байх вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газраас өргөн бариагүй юм. Зарим зүйлтэй санал нийлэхгүй, тодруулах зүйл байна. Тухайлбал 29.3.6-д тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх гэжээ. Ингэж хатуу заалт хийж болохгүй шүү дээ. Төсвийн тодотгол хийж байгаа бол тодорхой зардлыг хасаж л таарна. Урсгал зардлаас хасах юм ерөөсөө байдаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардлыг хасаж таарна. Ийм заалт оруулж болохгүй ээ байнгын хорооны дарга аа. Би үүнийг дэмжихгүй. 29.3.5-д шинээр эхлэх барилга байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 3 жилд багтаан дуусгаж санхүүжүүлэх гэжээ. Ингэхээр хоёр талтай. Нэг бол том үнийн дүнтэй цөөхөн зүйл ороод, жижиг үнийн дүнтэй барилга, сургууль цэцэрлэг орохгүй асуудал үүснэ. Эсвэл дан жижиг хөрөнгө оруулалт орж ирээд, том үнийн дүнтэй бүтээн байгуулалтын ажил явахгүй болно шүү дээ. Заавал хөрөнгө оруулалтын ажлыг 3 жилд багтааж дуусгах гэсэн хязгаар хийж болж байгаа юм уу? Энэ хоёр заалтыг би дэмжихгүй байгаа юм. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх өрийг Засгийн газрын өрийн баталгаа гаргаж төлнө гэж байгаа. Энэ батлагдахаар болж байх шиг байна. Энэ нь зээл төлөхгүй байх сонирхлыг бий болгоно. Нөгөө талаар энэ Засгийн газрын баталгаа өрийн асуудал өнөөдөр асар өндөр хүүтэй гаднаас мөнгө босгоно. Bloomberg рүү ороод үзвэл Засгийн газрын бондын өгөөж бараг 40% хүрсэн. Ийм өндөр хүүтэй бонд гаргаж зээл авсан хүмүүсийн өрийг Засгийн газар төлөх болчихоод байна. Үүнийг Их хурал нь батлах гээд байдаг. 10 их наядын хөтөлбөр гээд арилжааны банкуудад зээлийн хүүгийн зөрүү гэж олгоод байгааг тодорхой болгох хэрэгтэй. Ер нь улс төрчид нь арилжааны банкуудаас зээл аваад хүүгийн зөрүүд 60 тэрбум төгрөгөөс авах магадлалууд байна гэж би хараад байгаа. Ийм яриа ч байна. 60 тэрбум гэдэг бол хуучин жижиг дунд үйлдвэрийн сангийн нэг жилийн санхүүжилт байсан. Нэг жилийн санхүүжилтийг бид нар арилжааны банкуудаас зээл авсан компаниудын хүүгийн зөрүүнд өгч байна шүү дээ. Тэр компаниуд жилийн 3% хүүтэй авч байгаа. Их хурлаас гарч байгаа тогтоолд үүнийг заавал тодорхой шалгууртай болгох, ажлын хэсэг гаргаж шалгах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Орон нутгийн хөрөнгө оруулалтыг хориглосон байсан УИХ-ын тогтоол дагаж орж ирсэн. 2023 онд орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломжоор хангах талаар оруулж ирсэн хориглосон заалтыг хүчингүй болгох санал өгсөн. Үүнийг яаж тусгаж орж ирж байгаа вэ? Төрийн албаны хуульд зөвхөн ТЭЗ-д орон нутгийн нэмэгдэл олгож болохоор орж ирсэн. Миний бие орон нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдад мөн орон нутгийн нэмэгдэл олгох эрхийг нь нээгээд өгөөч гэсэн санал өгсөн. Энэ яаж шийдэгдэж байна вэ? Мөн миний бие зарим гишүүдийн хамт санаачилсан сумдын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын 5 жилийн урамшууллын асуудал ирэх оны төсөвт сууж байгаа юу? Засгийн газрын хяналтын хууль бий болж байгаатай холбоотой мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж байна. Хэчнээн хүн нь бусад байгууллага руу шилжиж, хэдэн хүн нь цомхотголоор ажилгүй болж байна вэ? Үлдэж буй хүмүүс нь Засгийн газрын дэргэд байгуулсан агентлаг руу шилжиж орж ажиллаж байгаа юу? 2024 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл гээд Ерөнхий сайд аймгуудаар явахдаа амласан зүйлүүдийг УИХ-ын тогтоол болгоод Засгийн газарт үүрэг өгсөн. Өмнөговь аймагт хийх амласан зүйлүүд энэ дотор байсан. Эл асуудал яаж байгаа вэ? УИХ-ын тогтоол байгаа юу, хасагдсан уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.