УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улсын 2023 оны нэгдүгээр улирлын статистик мэдээлэл гарсан. 30 жилийн алдагдалтай төлбөрийн тэнцэл, 66,2 сая ам,долларын, урсгал данс 191 сая ам.долларын, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой. Энэ эерэг мэдээ нь Монгол Улсад ихээхэн боломж байгааг илтгэхийн сацуу бид зөв зам руугаа явж байна хэмээн харж байна. Үүнийгээ цаашид улам лавшруулах хэрэгтэй. Тус ордыг ОХУ болон Монголчууд социализмын үед байгуулан 7,2 сая тэрбум тоннын нөөцийг тогтоосон. Хулгай нүүрлэх болсон шалтгаан нь их олон хэсэг болгохын сацуу ил тод бус, удирдлагын менежмент засаглал муу байсан зэрэг шалтгаануудаас үүдэлтэй. 7,2 сая тэрбум тоннын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Харамсалтай нь эргэн тойрон дахь газрыг гаднынхан эзэмшиж байна. Төр засгийн зүгээс урьдчилж авсан гэрээнүүдийнхээ учрыг олох шаардлагатай. Мухар төмөр замын асуудал, дулааны цахилгаан станц барих болон баяжуулах үйлдвэрийг барих, ил тод хувьцаат компани болох, биржээр худалдах ёстой гэхчлэн цөөнгүй асуудал бий. Энэ бүхнийг дэс дараатай шийдэх ёстой. Монголын ард түмний 28,7 хувь нь өнөөдрийн байдлаар ядуурчихсан байна. Энэ нь төрийн алдаатай бодлогоос үүдэлтэй. Орд газрын 40 хүртэлх хувийг ядуурч буй иргэдэд эзэмшүүлье гэсэн хуулийг төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг нэн даруй ажил болгох хэрэгтэй. “Оюутолгойн ордтой дүйх хэмжээний том ордыг хувь хүн эзэмшиж байна шүү дээ. Тиймээс ард түмэнд баялгийг олгох хэрэгтэй. Түүний асуултад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хариулт өглөө.
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ хууль тогтоох байгууллагын хувьд хэд хэдэн зүйлийг тодруулъя. Анх Онцгой байдал тогтоох талаар Чимэд гуай дараах зүйлийг хэлжээ. Бид магадгүй ардчиллыг хязгаарласан, хатуу чанд журам тогтоосон гэсэн ярианд орох байх. Ийм асуудал гарах учраас онцгой анхаарах ёстой. Засгийн газрын хууль биш уг тогтоолын төслийг оруулж ирээд ҮЭ-ээс бусад байгууллагыг түр түдгэлзүүлэх юм аа гэсэн. Энэ тогтоолыг үзсэн чинь Улсын бага хуралд олон түмэнд мэдээлж байх гэж оруулсан байна, энэ Улсын бага хурал уу, УИХ-уу, үүнд хариулт өгөөч. Миний хувьд УИХ-ын гишүүн. Нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нэг удаа 6 сараар сунгана гэж байна. Хулгай хэвээрээ байгаа гэсэн үг үү. Энэ бол "атгаалжин хар мангасыг дараад ирээрэй" гэсэн болохоос очоод "мангас" болоорой гэж хэлээгүй. Асар том мөнгөний тухай ярьж байгаа.1,2 Ихнаяд төгрөгийн тендер ярьсан. Саяхан бид 13 сая төгрөгийн өмчийн тухай ярьсан. Арай даварч байна шүү. Хэрэг эрхлэх газрын орлогч даргаа Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Ганбат, ЭТТ ХК-ны ТУЗ-ын гишүүн Ганбат, ЭТТ компани гүйцэтгэх захирал Ганбат, Сангийн яамны ТНБ-ийн дарга Ганбат гээд 4-5 давхар дээл өмсчихсөн энэ байдал, ажил үүргийн давхардал үүсгэх үү. Өөрөө өөрийгөө хянаж чадах уу. Онцгой байдал бий болсноор нийтлэг баримталдаг хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоож, ажиллуулах эрхийг БНМАУ-ын засгийн газарт олгосугай гэсэн ийм зүйл ашиглаад байна, та нар. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэдэг үг бий шүү. Энэ бол гаршиж байгаа зүйл. Байнгын хорооны хуралдаан дээр ярьсан зүйлээ давтъя, Моннис гэдэг компани хууль бусаар шалгарсан, энэ гомдлыгТУЗ-ын дарга Ганбатад, Төрийн өмчийн дарга Ганбат үүнийг шийдэж өгнө. 126 тэрбум төгрөгийг ХБ-аас төлөхгүй байгаа, хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа хүн Тендерийн хуулийн харилцагч банкнаасаа хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой гэсэн энэ зүйлийг зөрчиж байна гэж би харж байгаа. Энэ хууль зөрчиж байна уу, үгүй юу. Хамгийн аюултай нь тендерийн гэрээн дотор нь маш бага үнээр авсан гэж байна. МҮЭХ-ны гишүүдээс ирсэн гурван гомдлын эхнийхийн ярьж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Э.Батшугар: Газар доорх баялгийг Монгол Улсын бүх иргэд жигд хүртэх учиртай. Учир нь үүнийг хэн нэгэн бүтээгээгүй. Харин байгаль Монголчуудад заяасан юм. Баялгийг хамгийн зөв хүртээх механизм нь баялгийн сан байгуулж, түүгээр дамжуулан ирээдүй хойч үедээ өвлүүлэх. Эхний ээлжинд үхмэл байгаа 1072 хувьцааг амилуулах шаардлагатай байна. 2022 онд Монгол Улс 32 тонн нүүрс экспортод гаргасан. "Эрдэнэс Тавантолгойн" орд нь ойролцоогоор 6 тэрбум тонн нөөцтэй хэмээгддэг. Тал хувийг нь олборлоход бидэнд 100 жил хэрэгтэй байна. Түүнээс наана Дэлхий дахинд ойрын ирээдүйд нүүрс хэрэгцээнээс гарна гэх судалгаа мэдээллийг та бүхэн мэдэж байгаа. Ирээдүйн орлогоо үнэлээд түүнийхээ үр шимийг хүртэх хамгийн зөв арга нь гадаадын бирж дээр IPO хийх. Үүн дээр Олон улсын жишиг зарчмын хүрээнд та бүхэнд хийсэн судалгаа бий юу? Эрдэнэс Тавантолгой цахилгаан станцыг ямар байдлаар санхүүжүүлэх төлөвлөгөө байна вэ? Биржээр арилжиж буй нь маш зөв. Үүний хүчинд Монгол Улсын төлбөрийн тэнцэл арав гаран жилийн дараа анх удаа эерэг гарсан. Мөн үүний дүнд төгрөгийн ханш чангарч, долларын ханш буурч байна. Энэ жилд нийт олборлолтынхоо хэдэн хувийг биржээр арилжих төлөвлөгөө байна вэ? Түүний асуултад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хариулт өглөө.
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Эрдэнэс тавантолгой" компанид Олон Улсын аудит хийлгэх ёстой гэсэн байр суурь сонсогдож байсан. Одоогоор хийгдээгүй байна. Сүүлийн гурван жилд нэг компани аудит хийж байна. Сүүлийн жилүүдэд гарсан томоохон хулгайн асуудалд хяналт, шалгалт хийсэн компани дахин аудит хийж байгаа аж. Өмнөх жилүүдийн аудитын тайланд ямар зөрчил дутагдал гарч, ямар дүгнэлт гарч байв. Энэ компанийг хэрхэн сонгох болов? БЭТ-ийг томилно. Энэ нь онцгой нөхцөлийн үеийнх гэж байна. Онцгой нөхцөл байдлын үеийн БЭТ-ийн 7 дүрэм журам байна. Бүтэц орон тоог өөрчлөх, ажлын цагийн хуваарь, худалдан авалтыг хянах, гэрээ хэлэлцээрийг шаардлагатай бол цуцлах гэх мэт. Энэ хуулийн аль зүйл заалт нь та бүхэнд хэрэгцээ шаардлагатай байна вэ, бизнесийн үйл ажиллагаа явуулахад аль зүйл заалтыг ашиглах уу. Одоо байгаа хууль дүрмийн хүрээнд явах бололцоогүй болчхоод байгаа юм уу. Тодруулбал, бусад хуулиудтай холбоотойгоор ажил цааш явах боломжгүй хэмээн үзэж байна уу. Түүний асуултад, Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.