УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн аж ахуй, гол орлого, ирээдүйн баталгаа гэх мэт олон зүйлүүдийг ярихад асуудал үнэхээр төвөгтэй болчхож. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс улсын дунджаас бүтээж буй баялаг, олж буй орлого гэхчлэн бүх зүйл өмнө нь асар хэцүү явж ирсэн бол одоо бүр дордсон. Мах, сүүг нь ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үздэг. Мөн байгаль орчин нь сүйдсэн, бэлчээр нь ган гачигт автсан. Ийм нөхцөл байдал дээр онош оо бид зөв тавих ёстой. Энэ мухардлаас хэрхэн гарах вэ. Үүн дээр ямар бодлого байна вэ. 70 сая малыг эрүүл болгох зорилго болон бодлого чинь хэр боломжтой вэ? Мал аж ахуйн салбар чинь Монголын хөдөө аж ахуйн эдийн засгийн салбар бус амин зуулгын салбар болоод хувирчихсан. Үүн дээр ямар дүгнэлт хийж байна вэ? Түүний асуултад, ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун хариуллаа.
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн: Г.Тэмүүлэн: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байна. Үүнтэй холбогдуулан асуух зүйлс байна. Улс эх орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарыг дэмжих тэтгэх цаашлаад малчин айл өрхийн эдийн засгийн үндэс болсон тус салбарт анхаарах нь чухал байна. Эм тариа, вакцины хангамж хүртээмжтэй холбоотой асуудал байна. 2021 оны намраас Зүүн аймгуудаас эхлүүлээд богийн мялзан, шүлхий, үхрийн арьс товруутах өвчин гэхчлэн их гарсан. Үүнтэй холбогдуулан бид 2022, 2023 оны төсөв дээрээ санхүүжилтийг хангалттай тавьж өгсөн. Гаднаас авдаг эм тариа, хангамж хүртээмжийн асуудал маш муу байна. Тухайлбал, 20-30 хувьдаа хүрдэг, цаг хугацаандаа орж ирдэггүй нь малчдад хүндрэл учруулдаг. Үүн дээр бид хариуцлагатай байж асуудал хаана байгааг анхаарах хэрэгтэй. Био комбинатаа чадавхжуулах, өргөжүүлэх эргээд өргөтгөл хийгээд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд дотоодод шаардлагатай байгаа төлөвлөгөөт эм тариа, вакцинуудаа тогтмол нийлүүлдэг болох тухай асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж байна. Бид хэрэгцээтэй байгаа эм тариа, вакциныхаа хангамжийн асуудлыг гүйцэхгүй байна. Энэ асуудалд дээр ямар шийдэл гаргалгаа байна вэ? Мал эмнэлгийн нэгж, мал үржлийн нэгжүүдийн цаашид хэрхэн чадавхжуулах вэ. Хэрхэн, яаж эдийн засгийн харилцаанд оруулах, төлбөр мөнгө нь хэрхэн хүрэлцээтэй байдаг болох вэ? Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүн хариуллаа.
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Чухал асуудал орж ирлээ. Салбарын сайдын хариуцах гол таван асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал. Аюулгүй байдал гэдэг бол стандартжуулах, аюултай байвал торгоно гэсэн хууль орж ирлээ. Зөрчлийн тухай хуульд хэд хэдэн заалт байна. Тавдугаарт 1,3-4 Энгийн зөвшөөрөлгүйгээр гадаадад мах гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож,торгууль тавина гэжээ. Энэ мэт олон зүйл байна. Гол нь малчдад мэдээлэл яаж хүргэж байна. Мэдээлэл, сургалтгүй үүнийг хэрэгжүүлбэл хүнд суртал үүсэж, авлигалын үүд нээгдэнэ. Тодорхой биш хэд хэдэн зүйл байна. Жишээ нь Тодорхой хариулт өгөөрэй. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Залаажинст овгийн ухныг Баацагаан сумын малчин авч, ямаагаа хээлтүүлэхээр ашиглавал торгууль төлөх үү. Зөвшөөрлөө хаанаас, яаж авах вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Бэлчээрийн даац хэтэрсэн. Малчидтай очоод уулзахаар жишээ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жамбалжамц гэдэг малчин малын мах үнэгүй болсон учраас малын тоог шүтэж амьдарч байна. 2 сая төгрөгтэй болохын тулд хорин хонийг 2 жил хариулж байна. Баянхутаг сумын Чинзориг малчин төр засгаас экспортын асуудлыг тодорхой шийдэж өгөөч. Нэг удаагийн шуурганаар 200-300 адуугаа үхүүлмээргүй байна. Хэрвээ экспорт тодорхой бол явуулмаар байна гэсэн санал хэлж байна. Экспортыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийгдэж байна. Малыг бүс болгож ангилсан. Үр дүн хэзээ гарах вэ? Малыг амьдаар нь ганц Замын Үүд дээр гаргаж байна. Цаашдаа үүнийг нэмэгдүүлж гаргах уу, гаргавал хаагуур гаргахаар төлөвлөж байна. Ахмад малын эмч нар замбараагүй шилжилт хөдөлгөөнтэй үүдэлтэй, малын халдварт өвчин их гарч байна гэж хэлж байна. Үүнийг яаж журамлах вэ. Отрын бүс нутгаа хэрхэн цэгцлэх вэ. Малын шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ. Гадагшаа мах гаргахдаа үнэ ханш нь ямар байна. Дэлхийн жишгээр гаргаж чадаж байгаа юу, зөрүү нь ямар байна. Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.