УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууль асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ хууль тухайн аймаг, нийслэл, дүүрэг, суманд УИХ-ын гишүүдийг сонгохтой адил чухал хууль. Хугацааг сунгана гэж орж ирж байна. Энэ нь гишүүдийн хардаж асуугаад байгаа өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. Үүнийг хийхгүй бол хугацааг сунгах гэж орж ирэхгүй. Цаг хугацаа давчуу байхад энэ хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Хөдөө орон нутагт маш их асуудал бий. Нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Амьдралд хэрэгжихгүй зүйл байна. Сумын ИТХ, багийн ИТХ дээр маш их сайд болж буй тэргүүлэгчдийг байхгүй болгоод тухай тухай үед нь дарга нарыг байхгүй болгож хуралдуулна гэж. Дарга хийж сонгогдох хүн байхгүй. Асуудлаа аваад, шийдээд явах боломж байдаггүй. Энэ зүйлийг анзаарч өөрчилмөөр байна. Энэ хуульд хугацааг нь өөрчлөөд орж ирвэл тухайн үед нь ийм ийм өөрчлөлт оруулна гэж ярих байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоотой болгосон. Үүнийгээ орон нутгийн сонгуулийн хууль руу оруулах уу, иргэд асууж байна.Орон нутгийн сонгуульд төрийн байгууллага оролцдог байдлыг харах хэрэгтэй. Тэнд улс төржилтийг багасгаж, тайван ажлаа хийх боломжоор хангах ёстой. Санхүүжилтийн хувьд багасгаж, сайн арга хэмжээ авах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг дүүргээс, Аймгийн ИТХ-ыг сумаас сонгоно гэж яригдаж байна, яригдана гэдэг хийнэ гэсэн үг. Нийслэл, болон аймгийн асуудлыг хэлэлцдэг ИТХ нэг шат доошоо буух нь ээ, үүнийг хууль санаачлагчид нь анхаараарай.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Маш чухал хуулийн тухай ярьж байна. Үүнтэй холбогдуулан, тойргоор явж байхад иргэдээс маш олон санал ирж байна. Манай БГД найман сарын хугацаанд Засаг даргагүй явж ирлээ. Учир нь орон нутгийн өөрөө удирдах ёс алдагдсан байна. Хороон дарга нар 3-4 удаа солигдсон байна. Хороон дээр ажил мэддэг хүн байхгүй. Угтаа энэ хуулиар хорооны иргэд нь өөрсдөө хуралдаад дарга аа сонгодог. Одоогийн байдлаар дээрээс нь босоо удирдлагаар даргын томилгоог хийж, үүрэг гүйцэтгэгч гэх нэр өгөөд намын дарга нар нь томилгоо хийж байна. Үүрэг гүйцэтгэгч нар нь ажилдаа ирэхгүй. Дүүрэг, хороотой холбоотой иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх боломжгүй, ажилдаа ирэхгүй гэхчлэн иргэдийг хохироож байгаа олон асуудлууд байна. Энэ нь манай БГД-ийн бүх хороон дээр үүссэн нөхцөл байдал. Миний хувь БГД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Найман сар битгий хэл 8 хоног ажилдаа очихгүй байх нь том асуудал шүү дээ. Тиймээс орон нутгийн хууль дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй байна. “Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохолно” гэгч нь болох вий хэмээн айдаг болсон. Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж байх аа больчихсон байна. Сүүлдээ Засаг даргын шийдвэрлэдэг асуудал гэж байхгүй боллоо. Бүх тогтолцоо нь босоо болчихсон. Өнөөдөр НИТХ хуралдах гэж буй. Орон нутгийн удирдлагыг бас л дээрээс нь томилдог байдлыг иргэд эсэргүүцэж байна. Орон нутгаас сонгогдсон төлөөлөгчид юу ч хийхгүй байж байгаад, сонгууль дөхөөд ирэхээр “бэлэг” тараадаг, баяр тэмдэглэдэг байдлыг тус хуулиар хориглох хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууль асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Иргэний нийгмийн байгууллагууд болон бусад байгууллага манай улсыг ардчиллын индексээр ухарч байна гэж мэдээлсээр байгаа.Үүний гол сүнс нь сонгуулийн ардчилал байх ёстой. Ардчилсан орныг илтгэх зүйл олонхын саналаар шат шатны төр барих. Гэтэл нөхцөл байдал өөр болж байна. Үүнийг бид 11 үүлээ хүч хүрэхгүй байна. Их хурлын сонгуулийн тухай хуулийг яаж өөрчиллөө, зардлыг яаж багасгана гэж "донгодож" байлаа. Өнөөдөр улсын төсөв дээр яаж орж ирж байгааг бид харж байна. Хүнд таалагдахын тулд өргөн барихдаа заавал мөнгөтэй холбож ярьдаг. Хэдэн самбар гэх мэт... Яг үнэндээ тухайн хуулийг хэлэлцэж байхдаа нэг жилийн өмнө өөрчилж болохгүй, сонгуулийн уур амьсгал орчихно, иргэдийн санаа, сэтгэл өөр болчихно гэж үүнийг цоожилж байгаа юм. Энэ цоожийг эрх мэдлийн хүрээнд нээгээд, өөрт дуртай нөхцөл байдлаар өөрчилжардчиллын зарчмаас ухарч байна. Та бид нийг олон нийт, олон улс харж байна. Удахгүй сонгуульгүй, анхан, дунд шат гэж байхгүй болох нь ээ. Салбарын хуулийг харахаар Боловсролын тухай хууль гарч ирээд Боловсролын сайд боловсролын чиглэлийн бүх томилгоог хийдэг болсон. Бүх мөнгө мэддэг болсон. Одоо байгаль орчин, газар хүлээж байна. Орон нутгийн цонхны хагархайг Сангийн сайд мэддэггүй болъё гэж уран донгодоод байсан юу болов. Өнөөдөр томилгоогоор дамжин бүх эрх мэдлийг авч болохгүй. Иймд энэ хуулийг зургаан сараар сунгаж болохгүй. Хуульд өөрчлөлт оруулах замаар хуулийн хулгай хийж болохгүй. Энэ зөвхөн Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр гарч байгаа зүйл биш, Сонгуулийн тухай хууль болон бусд хууль дээр хууль батлах замаар хуулийн хулгай оруулж ирж байна. Өнгөрсөн жил Төсвийн тухай хуулийг батлахдаа дагасан хуулиндаа Шадар сайдын орон тоог оруулаад ирсэн. Хүмүүс гуя дагаж, хүзүү гэдэг. Та нар дандаа хүзүү дагуулж гуя гэдэг. Аливаа зүйлийг бага дээр нь дарах ёстой. Та нарыг хүзүү дагаж, гуя оруулж ирэхийг мэдэж байна. Орон нутгийг томилгооны болон санхүүгийн эрх мэдэлгүй болгож байна. Одоо ард түмнийг сонгох эрх мэдэлгүй болгоно гэдэг ардчилсан монгол оронд байж боломгүй үйлдвэл. Хөдөө орон нутагт тархан суурьшиж буй ард иргэдийн ганцхан боломж бол сонгууль. Багийн даргаа сонгох, сумын ИТХ-аар дамжуулан сумын даргаа сонгох. Аймгийн иргэд нь аймгийн ИТХ-аар дамжуулан аймгийн даргаа сонгодог зарчмыг та бараг болиулж байгаа. Ховд болон бусад аймгийг хар дээрээс томилдог болсон. Энэ социализмын үеийн үйл ажиллагаанаас ялгарч байгаа зүйл юу байна вэ. Гадны орнууд манай улсыг сонгуулийн тогтолцоогоор нь ардчилсан улс гэж үздэг байсан бол одоо энэ байдал алдагдах гэж байгаа учир, үүнийгээ зогсоож, савраа татаарай. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.