УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Хүүхэд хамгаалал, төлөвшил яривал бүх хуулийн тухай ярина. Манай улс хуулиа мөрдөөд явж байсан бол өнөөдөр ийм зүйл яриад сууж байхгүй. Бид нэгдүгээрт хуулиа мөрдөх хэрэгтэй. Хүүхэд гэлтгүй томчууд ч ёс зүйгүй байна.Өнөөдөр буруу талдаа зөв талдаа үрүүлтэй машин явж л байна. Замтай тулгаад барилга барьж байна. Уул уурхайн компани дээр насанд хүрээгүй хүүхдүүд ажиллаж байна. Яриад байвал дуусахгүй сэдэв. Хамгийн гол нь гаргасан хуулиа хэрэгжүүлдэг, төлөвшсөн иргэдийг хүмүүжүүлэх ёстой. Цаашдаа ХНХЯ хил орчмын аймгууд дээр онцгой анхаарч ажиллаарай. Энэ яаманд хүүхэд хамгааллын асуудлаар төсөв гарахаар 21 аймагт адилхан хуваарилаад өгдөг. Энэ ялгааг олж харах хэрэгтэй. Уул уурхайн тоосжилт, насанд хүрээгүй хүүхдүүд уул уурхайн компани дээр ажилладаг Сүүлийн жилүүдэд боомтын сэргэлттэй холбоотой маш олон суурьшлын бүс бий болж байна. Тэнд ус, тог алга байна. Иймд үүнд анхаарлаа хандуулж, төсөв тавьж өгөөрэй. Аймгуудад Гэр бүл хүүхэд залуучуудын газар гэж бий. Босоо удирдлагатай.Үүний удирдлагыг аймаг орон нутаг нь томилдог эрх зүйн орчноо энэ хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгал болон мөнгө захиран зарцуулах газар нь босоо удирдлагатай байдаг бол удирдлагын аймгийн дарга томилох ёстой. Аймга орон нутагт босоо, хэвтээ удирдлагаас болж үл ойлголцол гардаг. Улсын төсвөөс хүүхэд хамгааллын зардлыг гаргахаас гадна орон нутагт Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-аас орж ирж байгаа төсвийн тодорхой хувийг гаргаж өгвөл үр дүн гарна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ямар үр тарина, тийм жимс хураана гэсэн үг бий. Хүүхэд бол манай нийгмийн толь.Тийм учраас юу сонсож, харна түүнийгээ даган дуурайна. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Манай нийгэм өөрөө хүүхдэд ээлтэй нийгэм мөн үү, биш үү гэдгээсээ бодох хэрэгтэй. Манай улсад 2,8 сая интернэт хэрэглэгчид байна. Үүний 1,5 сая нь хуурамч хаягтай. 300 мянга гаруй бүртгэлгүй дугаар байна. Нэг хүнд ногдох хэдэн телевиз байна. Хүнээсээ их мэдээллийн сувагтай. Кодоо өөрчилж болдоггүй дуртай юм үздэг. Хүүхдэд хориотой зүйл алга, дэлгэцийн хамааралтай хүүхдүүд маш их болсон. Бусдын толгой дээрх өвсийг харахаар өөрийнхөө толгой дээрх бухлыг хар гэдэг үг байдаг. Иймд нийгмээ цэвэрлэх асуудал яригдана. Эх нь булингартсан энэ зүйлээ яаж цэвэрлэх вэ.Сургуулийн орчинд хүүхдүүдийг зүс царай, өмссөн зүүсэн байдлаар нь ялгаварлан гадуурхдаг зүйлийг яаж болиулах вэ. Сургалтын хөтөлбөр, заах арга барил зөв үү, буруу юу.Монгол хүүхдэд тохирч байна уу. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж ярьдаг. гэр бүлийн хүмүүжлийн асуудлыг сайн тавихгүй бол эцэг эх ямар байна, хүүхэд тийм болно. Сургуулийн орчинд бас гаргаж байна. Хүүхдийг зөв хүн болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна. Олон улсын туршлага яриад хэрэггүй, эхлээд Монгол хүн бол, дараа нь дэлхийн хүн бол.Иймд Монгол аргаар хүмүүжүүлдэг, эцэг эх нь үлгэрлэдэг зүйлээ хийх хэрэгтэй.Нүгэлгүй бурхад бол хүүхдүүд. Иймд хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангаруулах хэрэгтэй.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бохир нийгмээ цэвэрлэж буруу зүйлд уруу татаж, бэлгийн буруу чиг хандлага руу татаад байгаа нөхдүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа. Хүүхэд хамгааллын хуулийг улам чангалж, их мөнгө тавьж болно. Гэхдээ өнөөдрийн ядуурал , архидалт, нийгмийн энэ асуудлын сүүдэр хүүхдэд тусаж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 гаруй хувь гэр бүлд нь үйлдэгдэж байна гэдэг нь энэ эцэг эхчүүдийг хүмүүжүүлж чадаагүй бас нэг тогтолцооны алдаа юм. Хүүхдэд байтугай, том хүнд ээлтэй нийгэм бий болоогүй учраас.Энэ хууль нэгдүгээр хүүхдээ хамгаалах урьдчилан сэргийлэх юм. Хүүхдүүдийг багаас нь зааж сургах ёстой гэдэг. Сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлэхээс гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүүхэд хамгааллын хууль хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирлээ. 2020 оноос эхлэн Б.Баярсайхан, С.Одонтуяа зэрэг УИХ-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг гаргах гэж нэлээн хөөцөлдсөн. Энэ хуульд ямар тодорхой өөрчлөлт орж, ямар ямар өөрчлөлт гарах талаар тооцоо судалгаа бий юу. Үр дүн гарах өмнө нь байгаагүй ямар заалтууд орсон бэ. Ерөнхий зүйл ярихгүй тодорхой байх хэрэгтэй. Эцэг, эхийн хариуцлагагүй байдал гээд их шүүмжлэл байна. Өдөржингөө ажил төрөлтэй хүмүүс, хүүхдийнхээ хойноос хөөцөлдөх төвөгтэй. Бусад орны жишгийг харахад ээж, аавуудад тусалдаг юм байна.Н.Учрал сайд яаралтайгаар хүүхдээ хаана байгааг хянаж болох цахим аплейкешн нэвтрүүлснээ хэлж байна. Тухайлбал хүүхэд хүчирхийлсэн хүний зургийг ил нийтэлнэ гэж ярьсан хаана нь орох вэ. Ерөнхий сайд камержуулах асуудлыг шийдэх талаас нь ярьж эмэгтэй гишүүд Хууль зүйн сайдын багцад энэ талаарх төсөв оруулж өгсөн. Засгийн газарт төсөв ярихад ХНХ, ХЗДХ-ийн сайд нар үүнийг анхаараарай. Аливаа хууль гарах үр дүнгээ харж боловсруулдаг. Энэ талаарх тодорхой мэдээлэл авъя. Түүний асултад ажлын хэсгийн гишүүд болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа. НҮБ-аас 2020 онд энэ хууль дээр үнэлэлт дүгнэлт өгөөд бүтэц тодорхой болгож, санхүүжилтийг шийдэх асуудал тулгарсан. Хүүхэд хамгаалал газар нутгийн засаг захиргааны бүтцийн дагуу явагддаг. Гэтэл 400 гаруй хүн амтай дүүрэг үүнээс олон хүнтэй аймаг ч адил байна. Хүүхэд хамгааллын улсын байцаагч кейстэй уялдуулан Засгийн газар гурван жил тутамд шинээр тодорхойлохоор болсон. Хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй болно. Хүүхэд шилжилт хөдөлгөөнд ороход үүнээс мэдээлэл авч байх юм.