УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Монгол Улс 1973 онд гэр бүлийн тухай хууль баталж, 1999 онд шинэчилсэн найруулга хийсэн энэ хугацаанд нийгмийн амьдрал, сэтгэл зүй өөрчлөгдсөн. Эмэгтэй 13 гишүүд гэр бүлийн тухай хуульд статистик судалгаанд үндэслэж гэр бүл салалт их байна, эмэгтэйчүүд, эхчүүд хохирч байна гэж үзэж хуулийн төсөл өргөн барьсан. Тэтгэмж тогтоох тухай асуудлыг хөндсөн, Солонгоо сайд маань орлоготойн уялдуулан тэтгэмж төлдөг байх заалтыг оруулъя гэж хэлж байна тэгвэл тэтгэмжийн хувь хэмжээг хэрхэн хуульд тусгасан бэ? Тэтгэмжээс гадна хүн хүндээр өвдөх, осол гэмтэлт өртсөн үед нэмэлтээр тэтгэмж өгөх тухай асуудлыг хөндсөн энэ асуудал маань хэрхэн яаж орсон бэ? Орлоготойн уялдуулахгүй л бол хүүхдийн тэтгэмжийн асуудал санаа зовимоор. Амжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулдаг, амжиргааны баталгаажуулах түвшин гэдэг нь УБ хотод сардаа 277 мянга хавьцаа, хөдөө орон нутагт 238 мянгыг сардаа авдаг бол амжиргааны баталгаажих түвшний орлоготой байна гэж үздэг. Энэ мөнгөний 50 хувийг хүүхдэд өгдөг тул хүүхэд, ээжийн амьдрал юу болох вэ? Эдийн засгийн хувьд баталгаа байхгүй хов хоосон салж байгаа эмэгтэйн асуудлыг хуульд ямар байдлаар тусгаж байгаа вэ?" Түүний асуултад ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: "Засгийн газраас эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй ялын бодлогыг чангалах мөн гэр бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг цогц байдлаар оруулж ирсэн нь сайшаалтай энэ хуулиуд бүгд хоорондоо уялдаатай. Гэр бүлийн тухай хуулин дээр, манай хүн амын өсөлт, төрөлт ямар байна вэ? Залуучуудын гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудын дундаж наслалт ямар байна вэ? Сүүлийн үед ажиглаад байхад залуучууд хожуу гэрлэх байдал түгээмэл болж байна гэж үзэж байгаа, энэ нийгмийн олон зүйлийн шалтгаантай гэж яригдаж байгаа. Энэ нь юунаас болж, гэрлэх дундаж насжилт оройтож байна вэ? Энэ дээр ямар тооцоо судалгаа байна вэ? Эцэг эх байх үүргээ биелүүлээгүйн улмаас гаргасан үйлдлээс хүүхэд хохирсон хариуцлагыг яг яаж чангаруулж байна вэ? Тодорхой хэлж өгөөч. Удмын сан дээр чухал заалт орж ирж байна. Хүн амын удмын санг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгийн чухал асуудал чинь иргэний бүртгэл дээр байгаа ургийн овгийн асуудал юм. ХЗЯ, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ургийн овгийн талаар тодруулаач ээ. Энэ талаар асуудал оруулж ирээч ээ, иргэний бүртгэл дээр байгаа ургийн овгийг жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлж чадвал зүгээр. Угийн бичиг хөтөлнө гээд байдаг оруулж ирсэн хуулин дээр ураг, төрлийн хүмүүс гэрлэхийг хориглоно гэж байна яг яаж хориглох вэ? алслагдсан бүс нутагт сууцан байгаа тохиолдол зөндөө байна, энийг салгах юм уу, гэрлэлтийг хориглоно гэхээр яг яах юм ямар арга хэмжээ авах юм бэ? Гэр бүл болохоос илүү гэр бүл цуцлалт нь их байна гэж байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүд, хүний эрх гэж ярьсаар байгаад эмэгтэйчүүд, эрчүүдээсээ илүү боловсрол, мэргэжил эзэмшсээр энэ нь гэр бүл цуцлах асуудалд гол нөлөөлж байгаа нь энэ асуудал гэж би харж байна." Түүний асуултад, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ГБХЗ-ын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Өлзий-Отго, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Өрхийн тоо нийтдээ 942 мянга орчим өрх бүртгэгдсэн. Өрх дотор үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд их хэцүү байна. Тиймээс гэр бүлийн тухай хууль бол маш чухал ач холбогдолтой эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой дээр санал нэг байна. Өрх толгойлсон ганц бие эцэг эхийн тоо 2018 онд 92 мянга орчим байсан бол одоо 82 мянга орчим болж буурсан тоон үзүүлэлттэй. Харин хүүхэд хамгааллын төвүүдэд байгаа хүүхдийн тоо, эрсдэлд байгаа хүүхдийн тоо төдийлэн сайн буурч өгөхгүй байна. Эцэг эх байх үүрэг хариуцлагыг зөвхөн албан боловсролоор биш албан бус байдлаар эцэг эхчүүд, томчууд бид нар хүүхдүүддээ үлгэрлэмээр байна. Хүүхдүүд сургууль цэцэрлэг дээрээ 4-8 цаг байна бусад цагт эцэг эх бид нарын хажууд байгаа. Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай аян явуулахад, та нар өөрсдөө бие биенээ хайр найргүй дээрэлхдэг, сошиалаар бие биенийгээ хэлэх ёсгүй үгээр хэлдэг юм байлаа тэгсэн мөртлөө бид нарыг болохоор бие биенийгээ битгий дээрэлх, битгий муухай үг хэргэл, бие биенийгээ хайрла гэж хэлэхийн та нар өөрсдөө энийгээ үлгэрлэх ёстой юм биш үү гэж хүүхдүүд хариулсан. Бид нар гэр бүл доторх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Асрамж хамгааллын төв дээр хүүхдийн мөнгө буухаар буцаж ирээд эцэг эх байх эрхээ сэргээлхчихдэг хүмүүс их байна энийг яах вэ? Өмнө нь гэр бүлтэй байхдаа эцэг эх байх эрхээ хасуулчаад дахиад эцэг эх болчдог, өмнөх хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хүүхдийнхээ мөнгөн тэтгэмжийг төлөхгүй байгаа хүмүүсийг яагаад дахиад эцэг эх байх гэрлэлтийг нь бүртгээд байдаг юм бэ? Энэ асуудлыг хуулинд юу гэж оруулж өгсөн юм бол." Түүний асуултад, ХЗДХ-ийн дэд сайд Солонгоо хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Гэр бүл салалтаас үүдэлтэйгээр хүүхэд, ахмад настан хохирох асуудал удаа дараа нэмэгдэж байгаа. Энэ нөхцөлд гэр бүлийн тухай хуульд гэр бүл бологчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулсан тодорхой нөхцөлд гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулинд болон бусад хариуцлагыг нилээн оруулж өгсөн байна. Энэхүү төсөлд удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртсон гэрлэлтээс сэргийлэх тухай дэвшилттэй заалтууд орсон байна. Гэрлэлтийг бүртгэх үед садан төрлийн гэрлэлтийг хориглох, цус ойртох сэргийлэх үүднээс ДНК-ийн шинжилгээнд заавал орох ёстой гэсэн зохицуулалт оржээ. Энийг заавал ДНК-ийн шинжилгээ хийлгэсэн байна гэж хуульчлаагүй байна. Энийг хуульчлаад оруулж болдоггүй юм уу? Гэрлэгчид ДНК-ийн шинжилгээ өгсөн байна гээд оруулчихаар өнөөдрийн байдал засрахгүй юм биш үү. Гэрлэгчдийн эрх, үүргийг гэрлэлтийн гэрээгээр зохицуулахаар хуулинд оруулж өгсөн байна. Энэ бол ОУ-ын жишиг байдаг. Мөн энийг заавал биелүүлэх үүрэг болгож хуульчилж болохгүй юу? Хэрэв гэрлэлт цуцлагдах үед гэрлэгчдийн хооронд эд хөрөнгө бусад маргаан байгаа тохиолдолд шүүх тухайн гэрлэгчдийн хоорондын гэрлэлтийн гэрээг үндэслэн гэсэн заалт орж ирсэн байгаа. Хэрвээ гэрлэлтийн гэрээ байхгүй тохиолдолд хуульд заасан бусад нөхцөлөөр шүүх гэр бүлийн гишүүдийн хооронд хөрөнгө хуваарилан гэсэн заалт байгаа учраас гэрлэлтийн гэрээг заавал байхаар үүрэгчилж болдоггүй юм уу?" Түүний асуултад, ХЗДХ-ийн дэд сайд Солонго хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхой түвшинд сайжруулах, хариуцлагажуулах асуудал талаас нь хэлэхийг хүсч байна. Залуучууд гэр бүлээ бүртгүүлчээд буцаагаад жилд 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг бол аймшигтай тоо. Гэрлэж буй 4 залуугийн 1 нь гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн үг. Салж болно, салаад хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаасаа зугтдаг паразит үе гарч ирсэн байна. 14000 хүүхдийн тэтгэмжийг төлөх ёстой шүүхийн шийдвэр гарсан байхад 60 хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй. Шалтгаан нь ажилгүй байна, ядуу байна, төлбөрийн бололцоогүй байна гээд хариуцлагаас бултаад явдаг тогтолцоог дэмжээд явж болохгүй. Эцэг эхийн хүлээх хариуцлага тэр тусмаа хүүхдээ өнчрүүлж байгаа энэ эцэг эхчүүд дээр төр төмөр нүүрээ гаргах цаг нь болсон. Хүүхдийн хүчирхийллийг үйлдэлж байгаа 70 хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байна. Энэ хүүхдүүдийг судлаад үзэхээр эцэг эх нь салсан эсвэл нэг нь гадаадад амьдардаг ийм л хүүхдүүд байна. Хүүхдүүдийн өмнө хүлээх хариуцлагыг боловсролын хууль дээр, хүүхдийг эрүүл өсгөх, саруул бойжуулах, сургах хүмүүжүүлэх, амьдралд хөлд олгох энэ асуудлуудыг ганцхан сургуульд найдаж орхиж болохгүй учраас боловсролын хууль дээр хэрэгжүүлж байсан яг энэ заалт дээр уялдуулж гэр бүлийн тухай хууль дээр хүүхдийн хууль ёсны эдлэх ёстой эрх, үүрэг хариуцлагыг тусдаа бүлэг болгож өгсөн нь давуу тал."