О.Номинчимэг: Салалтын өмнө санаатайгаар өмч хөрөнгөө шилжүүлэх нь залилангийн шинжтэй үйлдэл
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн О.Номинчимэг:Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааны нэг чухал суурь хууль. Олон жил ч дуншиж байгаа. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдээд УИХ дээрээ хэлэлцүүлээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэр бүл гэдэг ньнандин эрхэм чанарын харилцаа. Сэтгэл зүйн юм уу,өмчийн эрхийн харилцаатай холбоотой болохоор олон хүний анхаарлыг татдаг. Тэр чинээгээрээнийгэмд үзүүлэх үр нөлөө нь их өндөр учраас энэ хууль их чухал.Иргэдээс ирж байгаа өргөдөл гомдолтой холбоотой асуудлыг хуульд ер нь яаж тусгасан бэ гэдгийг тодруулмаар байна. Эхний асуудал хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой. Хүүхдийн тэтгэлгийн асуудал маш хүнд байгаа. Энэ хуулийн танилцуулгууд байна л даа. 2021 онд гүйцэтгэх хуудасны зөвхөн 11,3% нь биелсэн. 2024 онд 9% нь биелсэн гээд 91% нь биелдэггүй асуудал бий. Гэхдээ үнийн дүнг нь харвал 2021 онд гүйцэтгэх хуудасны 11,3% боловч мөнгөн дүнгийнхээ 51% нь биелсэн гэж байгаа байхгүй юу. Тооноос үзэх юм бол ер нь хөрөнгө мөнгөний бололцоотой хүүхдийн тэтгэлгээ төлж байгаа юм шиг байна. Цаад учир нь бололцоогүй, амьдралын боломжгүй хүмүүс төлөхгүй яваад байгаа асуудал бий. Мөн боломжтой мөртөө өөрийнхөө өмч хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлээд хүүхдийн тэтгэлгээс зугтаадаг асуудал ч бий. Өргөдлийн байнгын хороон дээр ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд өөрөө их боломжтой, янзын сайхан машин унаад, байр орон сууцад байгаад байдаг. Салчихсан хүн маань шалгаад үзэхээр машин нь ээжийнхээ нэр дээр, байр нь хамтран амьдрагчийнхаа нэр дээр байгаа тул гаргуулах боломжгүй ээ гээд зогсчихдог юм байна. Нөгөө талаараа эмзэг бүлгийн, давхаргын хүмүүс ч гэсэн төлөх боломжгүй гэдэг. Хүүхдийн тэтгэлэг өөрөө хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд өөрөө өсөн торниход, хүүхэд хөгжлийг дэмжих маш том чухал хөшүүрэг байгаа учраас хуулийн төсөлд маш сайн анхаарч орж ирж байгаад талархаж байна.1. Дампуурлын тухай хууль дээр байдаг зарчим байдаг л даа. Өөрөө дампуурах гээд, өр авлага нь исэх гээд ирэхээрээ өөрийнхөө өмч хөрөнгийг залилангийн шинж чанартайгаар бусдад шилжүүлдэг нэг асуудал. Манай Дампуурлын хууль маш болхи байгаа. Бусад эрх зүйн зохицуулалтын хүрээнд яг үүнээс өмнө үнээс нь бага нөхцөлөөр ойр тойрныхондоо шилжүүлсэн байх юм бол тэр гэрээ, хэлцлийг шууд хүчингүй болгоод, тухайн хөрөнгийг нь гаргуулж аваад зорилтот дампуурлын байдаг юм уу, хүүхдийн тэтгэлэг дээр ч тэр гадаад улсууд хэрэглэдэг хүүхдийнхээ мөнгийг авах асуудалд шийдвэр гүйцэтгэл хийдэг асуудал бий. Үүнтэй холбоотой зохицуулалт орж ирсэн болов уу? Санаатайгаар зугтаад, өмч хөрөнгөө шилжүүлдэг асуудал ийм.2. Мөнгө төгрөг үнэхээр байхгүй, эмзэг давхаргын хүмүүсийг яах вэ гэдэг асуудал дагаж орж ирдэг. Зөрчлийн хуулиар бол торгоно, эсвэл баривчилна. Торгохоор дахиад л мөнгө байхгүй. Эргэн тойрных нь хүмүүст эдийн засгийн дарамт болдог гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг хөдөлмөрлүүлээд хөлснөөс нь тэтгэлгийг гаргадаг тийм механизм байж болох уу? Монголынхоо нөхцөл байдлыг үзэхээр торгоно хорино гэхээсээ илүү энэ хүмүүсээ хөдөлмөрлүүлж эндээс нь үнэ цэнийг нь гаргаж авдаг ийм хөшүүрэг хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнийг зохицуулах боломж бий юу? Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.