УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хууль батлагдсан, олон шалтгааны улмаас баталсан. Гэхдээ цаг үеэ олоогүй. Орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн. Унаа машины асуудал ойлгомжтой. Гэхдээ бичиг цаас болон бусад олон асуудалд хүндрэл гаргасан. Зарим төрийн албан хаагчдын утасны зардал төлөх асуудал орж ирж байгаа гэж сонслоо, энэ бол болохгүй. Эргээд асуудал руу орлоо. Утасны мөнгөний асуудлыг бусад үйл ажиллагаанд зарцуул.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Анх Төрийн хэмнэлтийн хуулийг батлахад би хэлж байсан төрийн албан хаагчдын унаа, утас, дүрэмт хувцасны төсөв, зардлыг хасахгүй байхыг хэлж байсан. Гэтэл өнөөдөр өөрчлөлт оруулаад эргээд оруулж байна. Цахим сургалтын талаарх асуудал байна. Монгол Улс тасралтгүй том нэртэй хурал, цуглаан, сургалт зохион байгуулдаг. Ихэнх нь цахимаар хийж болох арга хэмжээнүүд байдаг. Цаашид цахимаар энэ бүхнийг зохион байгуулаад зардлаа хэмнэх хэрэгтэй. 12.1.2-т хувь хүнтэй холбоотой амралт сувилал зэргийг яагаад өөрөө зардлаа гаргаад явах боломжтой зүйлийг хүчингүй болгож байна вэ? Төрийн өмчит том компаниуд байна. Байгуулагдаагүй, том нэртэй эдгээр компанийн ТУЗ гэж цалин, зардал их гаргадаг. Үүнийгээ болиод байх ёстой төрийн албан хаагчдын зардлыг төсөвт оруулж болохгүй байгаа юм бэ? Эдгээрийг тодруулж өгнө үү?
УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төрийг хэмнэн, төрийн оролцоог багасгана гэж механикаар ярьдаг. Үүнээс илүүтэйгээр нөөцөө хувааж ашигладаг харилцаа, техник технологийн дэвшил зэрэг олон зүйл яригдана. Хэмнэлтийн хууль гэх мэт зүйл яригддаг, дараа нь алдаа харагддаг. Жишээ нь бензиний асуудал яригдаж байна. Цаашдаа үр дүнтэй хэмнэх ямар боломж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, байр суурь илэрхийллээ. БСШУС-ын байнгын хорооны дарга Б.Баярсайхан: Маш чухал хуулийн төсөл өөрчлөлт оруулахаар орж ирж байгаа нь зүйтэй. Хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан орон нутагт засаг, захиргааны байгууллага нь албандаа шаардлагатай машин, унааг авах боломжтой болгох асуудлыг нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдааны үеэр удаа дараа хэлж байсан. УИХ-ын чуулганы 12 сарын 01-ний өдөр энэ асудулыг онцгой анхаарч Шадар сайдад чиглэл өгч, хуульд өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Шадар сайд алслагдсан аймаг, тэр дундаа өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад унаа тэрэг хүрэлцээгүй ямар хүнд байгааг өөрийн биеэр ажиллах үеэрээ харсан. Тиймээс 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагын албан хаагчид энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Хуулийн төслийн 8.1-д Цэргийн албан хаагч, прокурор, гадаад иргэдийн хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагчид төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно гэж байгаад ямар төрийн байгууллагууд хасагдаж байгаа вэ? Өмнө нь авч байсан нь хасагдаж байна уу? хориглож байгаа юу гэдгийг тодруулж өгнө үү? Түүний асуултад ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Л.Баасандорж хариуллаа.