УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаа. Ач холбогдлыг нь ойлгож байгаа. Би бас Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй нэлээн олон жил ажиллахдаа Цусны төвийнхөнтэй маш ойрхон ажилладаг байсан хамтарч их олон ажил зохион байгуулдаг байсан. Энэ тулгарч байдаг бэрхшээл цаашдаа энийг яаж шийдэх нь зүйтэй юм бол гэдэг дээр удаа дараа ярилцдаг байсан ийм хүмүүсийн нэг байгаа юм аа. Зовлонг нь бас ойлгоно мэднэ ээ. Шаардлагуудыг нь мэднэ ээ. Хоёр гуравхан санал байгаа. Одоо ингээд бүсчилсэн хөгжлийн тухай ярьсан бид нарын миний мэдэж байгаагаар жишээ нь Япон, Солонгос энэ тэр гээд улсууд бол ийм цусны төвүүд нь бүсчилсэн байдлаар аягүй нарийн зохион байгуулалтад орчихсон. Жишээ нь Япон улс би андуураагүй бол энэ байгууллага нь ЭМЯ-наас тусдаа улаан загалмайн доор ажилладаг бүсийн төвүүдтэй. Тэд нар нэгдсэн удирдлага гээд маш сайн зохион байгууллагууд байдаг юм байна лээ. Аваар, гамшиг осол их гардаг тэр газруудад бол ялангуяа газрын цусны хэрэгцээ бол асар их байдаг л даа. За манайд ч гэсэн ер нь жил болгон цусны хэрэгцээ, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нар энийг онцгойлж бас авч үздэг юм байна лээ. Хамгийн том зарчим тэр чинь дэлхий даяараа мөрдөж байгаа зарчим чинь бол сайн дурын авлагагүй байх ёстой. Түүнээс одоо мөнгөөр юм уу ямар нэгэн байдлаар хүнийг ингэж авна гэж цусыг нь авна гэдэг бол өөр. Одоо мотиваар авна гэдэг буруу ийм ойлголт дэлхий даяараа мөрдөөд нэлээд олон жил болж байгаа манайх шинэ зарчмаар яваад сурч байгаа. Тэгэхээр яаж өөрөө өөрийгөө ингээд дэмжээд явдаг. Яаж хүмүүсийг донор болгох вэ гэдэг асуудал руу л энэ. Нэг бол их чиглэх ёстой юм байна лээ. Яг энэ хууль бол. Сая хэллээ шүү дээ. Одоо жил болгон цусан бүтээгдэхүүний хэмжээ 15%-аар нэмэгдэж байна энэ нь нэг юм хэлээд л байгаа юм 2030 он гэхэд аягүй бол бид нар нэлээн хэдэн жилийн өмнө цусны хэрэгцээ цусан бүтээгдэхүүн нь хэрэгцээ хангагдахаа байлаа гээд санаа их зовдог хүн байсан. Одоо харин арай гайгүй болоод байх шиг байна. Тэгээд энэ бол бас энэ байгууллагын зүгээс одоо тодорхой хэмжээгээр яамны зүгээс улаан загалмайн зүгээс энэ талаар бас олон ажил төр зохион байгуулж байсны үр дүн гэж бодож байгаа шүү. Тэгэхээр үүнийг би дэмжиж байгаа, зарчмаа бол сайн дурын, авлагагүй гэдэг дээр их хатуу зогсох хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар энэ ерөөсөө л донорын тоог нэмэгдүүлэх. За тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийг дээшлүүлэх, урамшуулах, тоног төхөөрөмжөөр дэмжих. Арга хэрэгсэл дээр маань сайжруулахад чиглэсэн ийм л хууль байх ёстой. Бүтэц байгуулалтын хувьд гэвэл бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбогдуулаад бүс болгонд бас тодорхой хэмжээний хөөрхөн төвтэй лабораторитой. За тэгээд тэр нь үндсэндээ үндэсний одоо гол байгууллагатайгаа харьяалагдаад явдаг. Ийм байвал зохимжтой болов уу гэж бодож байна. Энэ дээр мэргэжлийн хүмүүст илүү тод сонсогдох учиртай гэж бодож байгаа. За тэр маргаан гаргаад байгаа сангийн хувьд бол магадгүй тусдаа. Сан гээд болчихвол бусад салбарууд дээр одоо дахиад л бид нар ингэнэ гээд юмнууд гараад байж магадгүй. Тэгэхээр тийм асуудал үүсгэхгүйгээр хамгийн гол нь зөв зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтаар тэнд олж байгаа орлогыг цусны төвд ажиллаж байгаа хүмүүс тэгээд доноруудыг урамшуулахад л зарцуулдаг байх ёстой. Би бол харьцааг нь дийлэнх нь донорын тоог нэмэгдүүлдэг цус олдог ажиллагаандаа, үлдсэнийг нь нөгөө хүмүүсийнхээ цалин хөлс, урамшуулал, техник тоног төхөөрөмж, хүний нөөц энэндээ зарцуулж байх ийм тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Эхлээд би нэг мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодоод байна. Манай зарим гишүүд бас мэдээлэлгүй байх шиг байна 2017-2020 онд эрүүл мэндийн сайдын ажиллаж байх үед Азийн хөгжлийн банкны шугамаар их том төсөл хэрэгжсэн юм. Энэ нь хөнгөлөлттэй зээл байсан. Энэ хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймаг 9 дүүрэгт цус цуглуулах ийм бүрэн боломж нэгдүгээрт бүрдсэн. Хоёрдугаарт цусаар ямар нэгэн халдвар дамжих энэ эрсдэлийг бүрэн хааж чадсан. Би Эрдэнэбаяр докторыг бас олон нийтдээ болон гишүүддээ Энэ мэдээллийг тодорхой өгчхөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр өмнө нь бол төрөлтийн улмаас цус алдаж, цус хийлгээд халдвар авсан тухай яриа хөөрөө их байдаг байсан. Ихэнхдээ гепатит B, C авчихлаа гэдэг зүйл байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол олон улсын жишигт манай цусны лабораториуд өнөөдөр техник технологийн хувьд хөгжиж чадсан гэдгийг хэлье. Бид нар хуруугаа зүсэх юм уу хамраас цус гарахад бас л эвгүйцээд л явчихдаг даа тийм ээ? Тэгвэл Цус судлалын үндэсний төвийнхөн маань ер нь энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш их хэмжээний цустай ажилладаг. Цусны үнэр хүний сэтгэл зүйд нөлөөлөх түүнээс гадна элдэв өвчин халдвар авах их эрсдэлүүд байгаа. Энэ Цус судлалын үндэсний төвийнхөн маань их олон жил тайван ямар нэгэн хэл яриагүй мэргэжлийн өндөр түвшинд маш сайн ажиллаж ирсэн. Энэ багийг Эрдэнэбаяр доктор ахалдаг маш сайн ахалж байгаа. Би эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсныхаа хувьд бол энэ зүйлийг бол баттай хэлж чадна. Одоо энэ хүмүүсийг бид нар харж үзэх болсон. Нэгэнтээ улсын төсвөөс цалин мөнгийг нь нэмж чадахгүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй, сурах хөгжих бололцоог нь өгч чадахгүй байна. Ийм тохиолдолд бол өөрсдөд нь менежмент хийгээд ажиллах боломжийг нь хуулиар өгөх ёстой. Тийм учраас би Чинбүрэн гишүүний санаачилсан энэ хуулийн төслийг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаа юм. Энэ хүмүүс хөгжих хэрэгтэй байна шүү дээ. Орон байр, сургалт, хүүхдийнхээ асуудлыг шийдэх гээд олон асуудал бий. Өнөөдрийн авч байгаа багахан цалингаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа болохоос биш амьдралынхаа чухал асуудлуудыг огт шийдэж чадахгүй байгаа. Энэ хууль гарснаар эдгээр асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар хоолны мөнгө унааны мөнгө гэж бид бол деталь чилж ярих хэрэггүй. Хамгийн гол нь энэ төв маань өөрөө захиран зарцуулах эрхээ олж аваад дотооддоо асуудлаа яриад уг сурлаа. Эрэмбэлж алийг нь эхэлж шийдэх шаардлагатай байна гэдэг энэ шийдлээ гаргах боломжийг нь энэ төвийнхөнд өгөх ёстой гэж бодож байгаа учраас энэ хуулийн төслийг бол бид нар бүрэн дүүрэн дэмжих ёстой юм байгаа юм аа. Ер нь бол одоо Улсын эмнэлгүүдээ бас жоохон зах зээлийн зарчмаар ажиллуулах, өөрсдөө хөгжих, орлого олох энэ боломжийг нь нээж өгөхгүй бол Улсын төсвийн хүрээнд барьсаар байгаад олигтой эмнэлгийн тусламж үйлчилгээ ч үзүүлж чаддаггүй. Өөрсдөө ч хөгжиж чаддаггүй бахь байдаг байрандаа байгаад байгаа юм. Би нэг жишээ хэлье. Тухайлбал Улсын төв эмнэлэгт Онон гээд маш сайн мундаг эмч байж байгаа. Энэ эмч өнөөдөр сөргөө өвчнийг одоо бүрэн эмчилж чадах энэ технологийг нэвтрүүлсэн. Өнөөдөр Гүржийн улс Онон эмчийг уриад энэ сөргөөний эмчилгээнүүдийг хийлгэж байна шүү дээ. Эмнэлэг дээр энэ мэс засалд шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд дутагдаж байгаа учраас мэс засалтай тэр болгоныг хэн ч хийж чадахгүй байгаа. Цэндсүрэн гээд мундаг доктор эмч бол манай дурангийн эмч маш сайн оношилдог. Энэ оношилгооных нь үндсэн дээр Онон эмч бол маш сайн хагалгаа хийж олон хүнийг энэ ирээдүйдээ ходоодны улайлт улаан хоолойн хорт хавдарт өртөхөөс хамгаалж чадаж байгаа өшөө олон олон хүмүүс байгаа. Өнөөдөр ходоодны хорт хавдар бол хорт хавдрын 2 дугаарт орж байгаа шүү дээ. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломж нь эмч мэргэжилтнүүд маань байгаад байдаг харин хөгжих боломжийг нь эмнэлгийн хэрэгслээр хангах боломжийг нь бид өгөхгүй байгаа учраас хүмүүс маань эрсдэлд ороод байгаа юм аа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хууль"-ийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Энэ хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байна. Ингэж салгах нь бас зөв өө гэж ингэж харж байна. Ер нь бол бас хүнд нэг илүү юм гэж бас тэр болгон байгаад байгаа. Гэтэл одоо өөрийнхөө амь насыг дэнчин тавьж байгаад ингээд цусаа илүүчилж байна гэдэг болбол хэдийгээр сайн дурын үйл ажиллагаа болов ч энэ одоо бас хамгийн энэрэнгүй үйлсийн нэг бол ялт ч үгүй. Бусдад амьд амьдрал бэлэглэж байгаа амь нас бэлэглэж байгаа энэ цусаа өгч байгаа энэ доноруудыг одоо бас ийм хууль эрх зүйн орчныг нь бас бүрдүүлж өгөөд энэ хуулиараа дэмжиж өгөх нь хамгийн чухал зүйл ээ гэж бас ингэж ойлгож байгаа юм. За тэгээд бас нэг хэд хэдэн асуулт байгаад байна. Эргэлтийн сан байгуулна аа гээд ингэсэн байна л даа. Тэгэхээр энэ эргэлтийн санг хэрхэн бүрдүүлэх юм бэ? Сүүлийн асуулт. Орон нутагт жишээлбэл яаж зохион байгуулах юм. Орон нутагт олон донорууд байдаг эд нар маань төв дээрээ хүрч ирээд цусаа өгөөд ингээд яваад байгаа юм уу? Ямар давтамжтай байх юм? Одоо орон нутагт нь яаж зохион байгуулах юм бэ гэдэг ийм асуултыг тавья гэж бодож байна. Дээр нь түрүүн Оюунчимэг гишүүн асуугаад байсан. Тэр 14 тэрбум төгрөг яг тийм хүрэлцээтэй хөрөнгө төсөв мөн үү? гэтэл биш л дээ. Тэгээд энийгээ одоо жишээлбэл яаж эргэлтэд оруулж цааш авч явах юм бэ? За өнөөдөр одоо бас яг ийм хэчнээн мэргэжилтэн байна. Цусны мэргэжилтэн сүүлийн үед тоо нь буурч байна. Ялангуяа цусны төвд ажиллахаасаа илүүгээр эмнэлэгт одоо ажилладаг жирийн эмнэлэгт ажилладаг. Энэ нь одоо бас цалин цагийн хувьд ч гэсэн хүртээмжтэй байгаа учраас тэнд ажиллая гэдэг сонирхолтой хүмүүс илүү их олон болж байна аа. Тийм учраас энэ цусны төвд ажиллах хүмүүс бол мэргэжилтнүүд ялангуяа буурч байна гэсэн тоо баримтуудыг та бүхэн хэлж байх шиг байна. Тэгэхээр ер нь энэ мэргэжилтнүүдээ яаж одоо бэлтгэж авч ялангуяа би одоо бас ажиллах амьдрах энэ орчин нөхцөлийг дээшлүүлье гэсэн ийм зүйлүүд яригдаж байгаа. Тэгээд энэ хуульдаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ямар нэгэн тийм онцгойлсон зүйл заалт байна уу гэж асууя аа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хууль"-ийн төслийг хэлэлцлээ хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цусны донорын тухай хууль нүдээ олсон хууль байна аа. Далд байдаг боловч энд бол олон хүний амь нас, амьдралыг шийддэг ийм чухал хууль байгаа. Хөдөө оронд цус цусан бүтээгдэхүүн сэлбэгчдийн 75% нь 65-аас дээш насныхан Манайд бол 50,5% нь 36-аас 65 насныхан залуу шүү дээ. Цус, сэлбэх үнэхээр энэ бол олон хүний амь амьдрал. Тэгээд энэ асуудал дээр би нэг хэдэн асуулт асууя. Хуулийг дэмжиж байгаа. Тэгэхдээ би бүр баталгаатай явуулахын тулд би тодруулж асууж байгаа хэдэн зүйл байгаа шүү энэ донорын ажиллагааг, ер нь бол манайх улсын төсвөөс санхүүждэг улс. Цус цусны энэ үйл ажиллагааг Үндэсний төв даатгалын сангаас санхүүждэг. Энэ бол одоо бас хэцүүдсэн мухардаж байгаа. Донорын ажиллагааг дэмжсэн байгууллага, иргэдийг гаргасан энэ зардлыг татвараас чөлөөлдөг, доноруудыг урамшуулах, алдаршуулах. Энэ чиглэл дээр л онцгой анхаарах Ёстой. За миний асуулт бол ЗГ-аас өгсөн саналуудын хэдийнх нь төсөлд тусгасан бэ? Зарим нь бол ороогүй байна. Би одоо нэг бүрчлэн ярьж цаг үрээд яах вэ. Яагаад оруулаагүй вэ? ЗГ-аас хэд хэдэн санал өгсөн байна лээ шүү 2 дугаарт төслийн 9.1 цус сэлбэлзэх Судлалын байгууллага нь тусгай мэргэжлийн төв гэсэн шинээр агентлаг маягийн байгууллага бий болох гээд байна уу гэсэн асуулт асууж байна. Энийг тодруулаач Зардал за хүний нөөцийг нь 20% өсгөсөн гэж ярьж байна. Зүгээр энэ бол шинээр агентлаг юм уу? Асуулт 2. Хуулийн төслийн 11.2, 6.1.7 дээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх үзүүлэлтэд 11.1-д нь энэ үйл бол 11.1-т. Заасан үйл ажиллагааг оруулсанд тооцно оо гэж байна. Энэ үзүүлэлтийг хуулиар тогтох ийм шаардлагатай юу? Яг ийм жишиг зохицуулалт бусад эсвэл ямар нэгэн хуулиудад байгаа юу бусад өөр орнуудад байгаа юу? Асуулт 3. Хуулийн төслийн 19.3-д заачихсан байгаа шүү. Цусны донорын ойлголт ач холбогдлыг ерөнхий боловсролын ахлах анги их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана аа гэж зааж байна. Би бол дэмжиж байгаа энэ талаар бид ойлголт байдаггүй учраас олон хүний амь амьдралыг аврах боломжоо бас хүмүүс мэддэггүй. Тэгэхдээ энэ тухай боловсролын байгууллага багш нар ямар саналтай байдаг вэ гэсэн зүйл байгаа юу. Санал дүгнэлтийг нь авсан уу? Мэргэжлийн байгууллагуудаас яагаад гэвэл би энэ судалгааны энэ эхний баримтуудад энэ тухай байхгүй байгаа учраас асууж байгаа. Асуулт 4. Төслийн 24.3 24.4-т анагаах чиглэлээр суралцагч оюутан төрийн албан хаагчдыг цусны донорын үйл ажиллагаанд Цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд татан оролцуулахаар зохицуулжээ гэж байна. Энд бол тусгай цэрэг нөгөө цэрэг цагдаа армийг оруулчихсан байна лээ. За би тэрийг асуугаагүй. Эдгээр нь хүний эрх цусны донор сайн дурын байх зарчимтай нийцэж байгаа юу? Энэ тухай хүний эрх сайн дурын байх зарчимтай гэсэн заалтыг одоо би эш дурдаж асууж байна аа. Асуулт 5. Төслийн 6.1.6. 13.6 Цус сэлбэх судлалын мэргэжлийн төв Цусны төвийн ажилтнуудад нэмэгдээд цалин сар бүр цусны албаны нэмэгдлийн цалинг олгоно оо гэж байсан. Цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцсон ажилчдын хөдөлмөрийн нөхцөл ямар ангилалд ордог вэ? Яг энэ талаараа төсөвт тусгасан байгаа юу? Хэдэн төгрөг байгаа, хэвийн бус, үүний дотор хүнд хортой гэх мэт ийм зүйлүүд ярьсан байна. Энэ яг өөрөө бусад холбогдох хуулиудад орж ирсэн үү. Сангийн яамнаас санал нь орж ирсэн үү? Чухам яагаад нэмэгдэл цалин сар бүр цусны албаны нэмэгдэл цалин олгох үндэслэлийг эрх зүйн үндсэн талаас нь нэг тайлбарлаад өгөөч. За эцэст нь эрхтэн эд эсийн донорын үйл ажиллагаа нь эмчилгээний зориулалтын амьтай ба амьгүй донороос авч болдог тохиолдлын хувьд цусны донороос цөөн байж болох юм аа. Энэ бол миний дүгнэлт. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.