УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Г.Очирбат гишүүний асуултад хариулав. Уул уурхайгаас эдийн засгийг босгоход гол тулгуур нь бол ХХААХҮ-ийн салбар болох ёстой. Тэгэхээр энд чиглэсэн бодлого бол тогтвортой байх нь зүйтэй. Энэ гурилын асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг их өргөн хүрээг хамарч яригдлаа. Тэгэхээр энэ нь зөв, энэ нь буруу гэж хэлэх туйлшрахшаардлага салбар хариуцаж байгаа хүний хувьд алга байна. Энэ хууль бас өөрөө тэр бүс нутгийн өвөл, хаваржилтын хүндрэлийг даван туулахад тодорхой үүргээ амжилттай бас гүйцэтгэсэн. Тэгэхдээ нөгөө талдаа сөрөг нөлөөлөл буюу төвийн бүсийн газар тариалангийн бүсэд ялангуяа улаан буудайн тариалалтад сөрөг нөлөө үзүүлчихлээ. Гурилын үйлдвэрүүд маань ч гэсэн өөрсдийн чанар лаборатори гээд олон зүйлээ эргэн харж, дүгнэж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн гол үр дүн бол салбар өөрөө цаашдаа ил тод, тодорхой, ойлгомжтой, чанар нөгөө талдаа хэрэглэгчдийн эрх ашгийг хангах үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гээд олон зүйлүүд байгаа. Энэ зүйлийг ингээд орхих ёстой юм биш. Гол асуудал нь худалдаан дээрх үнийн өсөлтийг л зохицуулж худалдааны хууль, эрх зүйн зохицуулалтыг хийхгүй бол тариаланчдаас үйлдвэрлэгчид ирээд, үйлдвэрлэгчдээс эцсийн бүтээгдэхүүн худалдаж байгаа байдал дээр үнийн өсөлт нэг айхтар зүйл алга байна. Борлуулалт дээр бол үндсэндээ бид нар аль сум аль аймагт хэдээр хөрс зарахыг бол үйлдвэрлэгч тэнд зохицуулалт хийж чадахгүй байгаа. Тэгэхээрээ зарим газар 50% нэмж байна. Зарим газар 30% нэмж байна. Гол үнийн өсөлт гээд байгаа зүйл бол яг энэ худалдаан дээр гараад байгаа юм. Тэгэхээр нөгөө талдаа өргөн дэлгэр газар нутаг гурил маань хямд үнэтэй бүтээгдэхүүн. Тээврийн зардал их өндөр өртөг шингэж байгаа байдал байна. Ингээд олон талын л асуудлууд их тодорч гарч ирж байна.
УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтайгаа холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан болно. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох хууль Монгол улсын ЗГ-аас яаралтай горимоор хэлэлцүүлгээр дахин өргөн баригдаад өнөөдөр анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Өнгөрсөн удаад 64-ийн босгоод давж чадаагүй дахиж өргөн баригдаад явж байна. Салбарын сайд бол холбогдох мэдээллүүдийг хангалттай бидэнд өгөөд тулгамдаж байгаа асуудлуудыг байнгын хорооны болон бусад хурлууд дээр нэлээдгүй өргөн танилцуулаад явсан. Энэ удаад энэ хуулиа бол дэмжээд явах нь зөв, үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл, газар тариалан эрхлэгчдийн асуудал гэж үзэж байгаа. Гол асуудал нь эрх зүйн орчныг нэлээдгүй сайжруулах үүрэг байж байгаа. Үүнийг сайжруулахтай холбогдуулаад бусад арга хэмжээг авах тухай дагалдах тогтоолыг батална гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, Алслагдсан аймаг сумдуудын улаан буудайн гурилын үнэнтэй холбоотой асуудлууд байгаа. Мэдээж Улаанбаатар хотоос буюу үйлдвэрээсээ холбогдох үнээр гарч байгаа ч гэсэн тээврийн зардал бусад зардлууд нь нэмэгдээд алслагдсан аймаг буюу ялангуяа баруун аймгуудын хэрэглэгчдэд бол гурилын үнэ бол нэлээн өндөр үнэтэй очихоор нөхцөл байдал бол байгаа. Энэ дээр салбар ямар бодлого гаргах вэ? Баяжуулсан хүнсний тухай хууль гэж нэг хууль байгаа Энхбаяр сайд аа. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх вэ? Эсхүл бол хэрэгжилт нь хангалтгүй гэж үзэж байгаа бол тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж сайжруулах зайлшгүй шаардлага байна уу гэж хараад байгаа. Гуравдугаарт, Улаан буудайн чанарыг үнэлэх лабораторийн хууль эрх зүйн орчныг яаж чиглүүлэх вэ? Гурилын үйлдвэрүүд дэргэдээ лабораторитой тэрийг баталгаажуулж явах юм уу эсхүл хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн дүнг баталгаажуулж явах юм уу гэдгийг нэг чиг болгохгүй бол тариалан эрхлэгчид маань үзэмжээр хандаад байна ч гэдэг юм уу нэг ийм нөхцөл байдал үүсээд асуудлыг жоохон буруу тийш нь эргүүлээд байгаа зүйл байгаад байгаа. Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах асуултуудыг асуулаа. Гурван асуулт байна. Нэгдүгээрт, зах зээлийн эдийн засагт хувийн өмчийг дэмжих хамгаалах хувийн бизнесийг дэмжих нь зүй ёсны хэрэг. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих нь хамгийн чухал. Үүн дээр л том алдаа гаргаад байна уу гэж харж байгаа. Ялангуяа Монополын эсрэг газар ажлаа хийхгүй байна. Тунхгийн шинж чанартай, сүүлдээ мэдэгдэхээ ч болилоо. Зүй нь чөлөөт өрсөлдөөнийг хянадаг монополыг газар үгсэн хуйвалдаж, үнэ нэмэхгүй байхыгхянадаг газар маань илүү том дархлаатай, илүү том хүрээнд ажлаа хийх ёстой. Гурилын үнэ өсөхөд нөлөөлсөн нэг шалтгааныг танилцуулсан.Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг асууя. Зах зээлийн эдийн засагт нөлөөлж байгаа нэг зүйл нь төр бизнес хийхгүй, төрийн хүн бизнест оролцож нөлөөлөхгүй байх зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр яг гурилын тухайд өнгөрсөн хугацаанд үүссэн хууль зүйн гэдэг шалтгаан дээр хэрхэн нөлөөлсөн гэж дүгнэж байгаа вэ? Хоёрдугаарт, гурилын үнэ өндөр гэхасуудал маш их яригдаж байгаа. Баруун бүсэд гурилын үнэ яагаад өндөрбайгаа шалтгаан нөхцөлийг оношилж тогтоосон уу? Хууль хэрэв батлагдвал үүнээс урьдчилан сэргийлэх ямар бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ? Хамгийн чухал асуудал шүү. Хууль баталсангүй гэдэг асуудал яригддаг. Нөгөө талд нь хууль хэрвээ батлагдвал гурилын үнэ өснө шүү гэдэг маргаан дахиад явна. Үүнийг урьдчилж хэрхэн тооцож байгаа вэ? Баруун бүс дээр түгээлтийн хүргэлтийн сүлжээ тээврийн зардал юунаас болж үнэ нь өсөөд байгаа юм. Яг борлуулж буй дэлгүүр, хоршоон дээр өсөөд байгаа юм уу, тээвэр дээр үү гээдтөр үүн дээр бодлого, арга хэмжээ авах ёстой шүү дээ. Яг ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ? Өмнө нь хуулийн төсөл орж ирэхэд миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд дагалдуулж гарах тогтоолын төсөл санаачилж оруулсан зарчмын зөрөөтэй саналыг УИХ-ын чуулганаар эхний хэлэлцүүлгээ дэмжсэн. Харамсалтай нь нөгөө хууль маань эцэслэн батлах үед санал хураахаар оруулж ирэхэд тогтоолын төсөл маань цуг орж ирээгүй. Үүнээс шалтгаалаад би дэмжих санал өгөөгүй. Тогтоолын гол агуулга үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой болзолтой. Өөрөөр хэлбэл ҮСХ-ны 6 сар тутмын дүнгээр гурилын үнэ өсөх юм бол дахиад гурилын импортыг импортын хуулийг дахин тэглэх. Өөрөөр хэлбэл орж ирж байгаа 15%-ийн гурилын татвар, тэжээлийн 5,%-ийн татварыг тэглэх агуулгыг дахин оруулж ирэх замаар гурил үйлдвэрлэгчдэд үгсэн хуйвалдаж үнээ нэмэхгүй байх гурил үйлдвэрлэгчдийг хэт ийм үнийн өсөлт үүсгэж ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байх ийм л нэг болзол тавих ёстой гэсэн утгатай л тогтоолын төсөл санаачилсан юм. Энэ удаа хамт оруулж ирэх үү? Хууль санаачлагчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ? их чухал шүү. Өөрөөр хэлбэл, гурилын татвар тогтоож, дотоодын үйлдвэрлэлээ дэмжье нөгөө талдаа үнэ өсгөхгүй байх ийм тодорхой болзол тавья л гэсэн үг. Түүний асуултад хууль санаачлагч, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал дараах байр суурийг илэрхийллээ. Хурлын дарга, эрхэм гишүүдийнхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд бүрэн дэмжиж байна. Их Хурлын гишүүдийгээ энэ хуулийг дэмжиж өгөөч гэж албан ёсоор хүсэж байна. Монголын төр газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгож хөгжүүлж. Газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хүн амаа бүрэн хангах. МАА-н салбараа эрсдэлээс хамгаалах, тэжээлийн бааз суурьтай болох том зорилтыг дэвшүүлж атрын 4-р аяныг эхлүүлж бараг 100 гаруй жил зүтгэсэн. Үүний үр дүнд газар тариалангийн салбараасаа хүн амынхаа хүнсийг бүрэн хангаж чаддаг болсон. МАА-н салбар тэр тусмаа эрчимжсэн МАА-н салбарынхаа тэжээлийн дийлэнхийг бүрэн хангаж чаддаг байсан. Харамсалтай нь бид хэд хэдэн жилийн их тааламжтай үр дүн дээр тулгуурлаад дотооддоо тарифын болон тарифын бус зохицуулалтаар зохицуулж болох асуудлыг дотоод зах зээлээ хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, энэ салбарт ажиллагсдынхаа итгэл урам зоригийг өгөх ёстой. Тарифынхаа хязгаарлалтаар оролцсон нь тун таагүй үр дагаврыг авчирлаа. Энэ хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд бид газар тариалангийн салбарт улаан буудайн үйлдвэрлэл дээр тариалалт 2 дахин буурсан байна. Гурилын үйлдвэрлэл бараг 60 орчим хувиар буурах бодит нөхцөлийг бий болгосон байна. Энэ цаашид үргэлжлэх юм бол идэх гурилгүй, хүнээс будаа гурилаа гуйх болно шүү. Гадаад нөхцөл байдал чинь өдөр өдрөөр таашгүйгээр өөрчлөгдөж байна. Бидэнд будаа ав, гурил авгээд гар сунгадаг улс орон олдохгүй болж мэдэхээр байна. Дээр нь ган гачиг гэж айхтар зүйл байна. Тиймээс үндэстнийхээ бий болгосон чадамжийг дахиж сэргээх энэ салбарт ажиллагсдыг урам зоригтой үйлдвэрлэлээ эрхлэх боломжийг нь хангаж энэ гаалийн албан татварыг чөлөөлсөн хуулийг хүчингүй болгох ёстой. Туурга тусгаар улс орон бол үйлдвэрлэгч байх ёстой. Бид үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Үүгээрээ дамжуулж бид нэмүү өртгөө бий болгох ёстой. Ажлын байраа бий болгох ёстой. Эдийн засгаа өсгөх ёстой. Төсвөө бүрдүүлэх ёстой. Энэ шаардлагын үүднээс энэ хуулийг эр зориг гаргаж улс үндэстнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж баталъя. Энэ хуулийг дагуулж гарах тогтоолын төсөл нь бэлэн болсон юм билээ. Хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа анхны хэлэлцүүлгийн үед энэ тогтоолын төслийг холбогдох гишүүд байнгын хороотойгоо ярьж санаачлаад илүү боловсронгуй болгоод батлуулъя.
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ. Түрүүчийн удаа энэ хуулийг оруулж ирээд батлах санал хураалтад дэмжсэн хүний нэг байгаа юм. Дотор жаахан эргэлзээ байсан. Энэ эргэлзээгээ арилгах үүднээс асуулт байгаа юм. Баруун талын 5 аймаг дээр гурилын үнэ тогтворжчихсон. Улаанбаатараас хямд гурил идэж байгаа. Энэ хууль батлагдаад гарсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байх ямар баталгаа байна вэ. Өөрөөр хэлбэл ЗГ улаан буудайн импортод тодорхой хэмжээний квот тогтоох болон бусад асуудлыг хэд хоногийн дотор шийдээд, ард түмэнд хүрэх вэ. Тодорхой хариулж өгнө үү. Яагаад гэвэл бид нарын хувьд дотоодын үйлдвэрлэлийг нь дэмжих, дотоод зах зээлээ хамгаалах энэ чухал асуудал мөнөөс мөн. Гэтэл нөгөө талд нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хангамж болоод хүртээмжийн асуудал үүнээсдутуугүй чухал асуудал байгаа юм. Тийм учраас энэ жил газар тариалангийн үйлдвэрлэл дээр хүндрэлтэй нөхцөл үүсэж эхлээд байгаа. Энэ байдлыг харгалзан үзээд ЗГ тэр гурилын үнэ нэмэгдэхгүй байх тал дээр одоо шалавхан арга хэмжээ авч өгөх нь чухал байна .