УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Б.Уянга:ХАҮТ-ын тухай хуулийн хүчин төгөлдөр байгаа хууль дээр болон шинээр оруулж ирсэн хуулийн дүгнэлтийг үзэл баримтлал дээрх мэдээлэлтэй нь танилцсан. Одоогийн хуулийн1 дүгээр зүйл дээр энэ хуулийн зорилт нь танхим болон төрийн ба ТББ, иргэн, ААН-ийн хоорондын харилцааг зохицуулахад оршиж байгаа. Ийм хууль байгаа юм байна. 3.1-д нь ААН байгууллагуудаас худалдаа үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд гэсэн ийм байдлаар манай ХАҮТ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Танай байгууллагыг ашгийн төлөө байгууллага гэж боддог байлаа. Яагаад ингэж бодоход хүргэв. 2020 оноос хойш одоогийн хүчин төгөлдөр хуулийн 3.1-д заасан өөрсдийнхөө гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаална гэсэн дээр яг юу хийсэн бэ. Танхимаас ирсэн хүн тодорхой хариулаад өгөөрэй. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхээрээ энэ 7 хоногт Хүмүүнлэгийн их сургуулийн оюутнуудтай уулзсан юм. Энэ уулзалт дээр нэг аюутан залуу төр бүх юманд оролцох юм. Янз бүрийн хуулиа гаргахаа болчиж болохгүй юу гэж асуусан.Үүнтэй адил энэ хууль зайлшгүй гарах хэрэгтэй юу. Энэ хууль байсан байгаагүй ААН-үүд нэгдээд өөрсдөө дундаасаа аль нэг хүнээ томилоод төрийн байгууллагад мэдээллээ хүргээд эрх ашгаа хамгаалчих юм биш үү. Бас 50 ААН гэдэг тоог яагаад онцлоод байдаг юм бэ?
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.Монголын бизнесүүд өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх баригч МАН-ын хулгай болон ковид хавсарсан давхар цохилтод өртөөд сэхээнд байнаБизнесийн орчин өдөр ирэх тусам доройтож, хувийн хэвшлийн орон зай улам хумигдаж байна. Ийм эмзэг цаг хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөлөх гол байгууллага болох МҮХАҮТ-ын тухай хуулийг хэлэлцэж байна.Танхимын төлөөлөлд тавих асуулт байна.2025 онд улсын хэмжээнд 263 мянган ААН бүртгэлтэй байгаагаас 117 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо баримтыг ҮСХ-оос өглөө. Тэгвэл танхимд гишүүнчлэлтэй 6768 ААН байгаа талаар байнгын хороон дээр тодруулсан. Энэ тоо нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 5-6 хувь. Танхимд гишүүнчлэлийн ямар бодлого барьдаг вэ?Нэмэгдүүлэх чиглэлд ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ? Энэ тоонд сэтгэл хангалуун байдаг уу?ОУ-ын зарим харьцуулалтыг харахыг зорилоо. Сайн дураараа эвлэлдэн нэгдэх танхимтай улс орнуудад багадаа компаниудын 10 хувийг хамруулсан байдаг юм байна. Энэ чиглэлд тодорхой судалгаа бий юу?ХАҮТ бизнес эрхлэгчдээ зүй ёсоор төлөөлж чадаж байна уу?УИХ-ын зүгээс танхимыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой гэж хардаг. Хуулийн төслүүдийг танхим дээр хийж байгаа. Ардчилсан намын бүлэг ч мөн ялгаагүй олон хэлэлцүүлгийг хийсэн. Аль болох ажил хэрэгч саналуудыг төсөлдөө тусгахыг зорьдог. Бодлогын нөлөөллийн хийж буй явдалдаа сэтгэл хангалуун байна уу? Танхимаас гарсан санал төсөл дээр тусгагдаж байна уу?ЭЗБХ-н дээр уг хуулийн төслийг дэмжээгүй.Дэмжихгүй байх шалтгааны 1 дүгээрт 1995 онд батлагдсан хуультай харьцуулахад ямар давуу талтай нь тодорхойгүй. Энэ хуулийг шинэчлэх бодит шаардлага байгаа юмуу? Аль болох төрөөс хараат бус байж, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаална гэж ярьж байгаа ч бодит ялгаа харагдахгүй байна. Эрх зүйн тогтвортой байдлыг чухалчлах ёстой. Өнгөрсөн 20 жилийн танхимд тогтсон төлөвшлийг эвдчихвий гэсэн болгоомжлол байна. Үүний нэг хэсэг нь салбар танхимын асуудал. Салбар бүрт үйл ажиллагаа нь бэхэжсэн сайн холбоод бий. Тэдний асуудал яах вэ? 50 компани нийлээд салбар танхим бүрдүүлээд байвал бүтцээ эвдчих вий гэсэн болгоомжлол байна.
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.Энэ хуулийн төсөл улс төрөөс ангид нэг компанийн асуудал биш, салбарын эрх ашгийг хамгаалах бодлого болоод, бүтцийн өөрчлөлт оруулж буй учраас энэхүү шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байна.Аливаа өөрчлөлт тодорхой хэмжээнд эсэргүүцэлтэй тулгарна.ХАҮТ-ын үйл ажиллагааны ямар хэсэг энэ хуульд хасагдаж орж ирсэн бэ? Нөгөө талаас ямар үйл ажиллагаа шинээр нэмэгдсэн бэ?Төрийн зарим үйлчилгээг эрхлэх үйл ажиллагааны хэлбэрүүд өмнө нь байсан санагдаж байна. Энэ талаар тодорхой хариулт өгвөл гишүүдэд илүү ойлгомжтой болно оо.
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.ХАҮТ-ын үйл ажиллагаа нь сургалт, зөвлөгөө өгөх замаар гишүүддээ чиглэдэг. 1.Хөгжлийн бэрхшээлтэй бизнес хийдэг иргэд хэрхэн хамрагддаг тоо баримтыг асууя.Сүүлийн 5 жилд хэчнээн байгууллага сургалт, зөвлөгөөнд нь хамрагдсан бэ?2.Танайхаас миний мэдэхийн аль болох сайныг түгээх гэсэн, эрүүл зөв хооллолтыг түгээдэг 2-3 жижиг ААН хаалгаа барьчихлаа. Дампуурч байгаа бизнесийг авардаг төлөвлөгөө байдаг уу? Эрсдэлийн ч гэх юмуу? Тэдгээр бизнес эрхлэгчид аргаа барвал хаана очиж хандах вэ?3.Топ-100-ын шалгуур үзүүлэлтийг задалж өгөөч!4. Орон нутагт бизнесээ эхлүүлж буй хүсүүст хэрхэн тусалдаг вэ? Тэдэнд хамгаалалт үйлчилгээ байдаг уу?5. Байгаль орчинд ээлтэй байсныхаа төлөө ААН-үүд төрөөс ямар дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх вэ?