Үндсэн хууль
Өргөн барьсан: 2025/05/09
Өргөн барьсан: 2024/05/01
Өргөн барьсан: 2020/03/30
Өргөн барьсан: 2014/06/13
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ. Бид Үндсэн хуульдаа улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гэж буруу нэр томьёо оруулчихсан. Улсын зэрэглэлтэй гэдгийн цаана улсаасаа салж тусгаарлах гээд байгаа мэт агуулга яваад байгаа. Бусад улс орнуудад бол нийслэл хот буюу статустай хот гээд явчихдаг юм байна. Мөн хотын удирдлага, төр засгийн удирдлага гэдгээ ерөөсөө ойлгохгүй, хольж хутгадаг. Хот гэдэг бол суурин газрынхаа амьдралын орчинд хот нийтийн аж ахуйн зүйлүүдээ хэрэгжүүлээд явах, иргэдээсээ захирагчаа сонгодог байх ёстой. Тодорхойгүй зүйл их байна.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах асуултыг тавилаа.Үндсэн хууль зөрчилгүй Налайх, Багануур дүүргүүдийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүргээс бүрдэнэ гэж заасан. Улсын зэрэглэлтэй хотоос Дархан, Эрдэнэтийг хасаж байна. Ямар учиртай вэ? Харин Дархан Эрдэнэтээс эхлэх нь илүү тохиромжтой санагдаад байх юм. Дархан Эрдэнэтийг бус Налайх, Багануурыг нэрлэж буй нь ямар шалгуурт үндэслэж шийдэв ээ? Туршилт явуулах гэж байгаа юмуу? УИХ-ын гишүүн Г.Очирбат Налайхын иргэдтэй уулзах үеэр их хүлээлт үүсгэсэн нь илэрхий байна гэсэн. Багахангайг дагуул хот гэх хэрнээ адилхан алслагдсан дүүргийн асуудлыг орхигдуулж байгаа учрыг асуулгасан байна.Монгол Улсад 10 гаран тосгон бий. Тосгоны захирагчийн ажлын албатай. Сумаасаа том, олон хүн амтай болчихсон. Захирагчийн ажлын албанд нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд байхгүй. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд татварын асуудал, газрын асуудал, малын эрүүл мэндийн асуудлаа шийдэх газар байдаггүй. Иргэд нь асуудлаа шийдүүлэхэд шат дамжлага нь нэмэгддэг гээд хүндрэлүүд үүсдэг. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн Рашаант, Хэрх, Түнхэл, Номгон, Бугант, Дулаанхаан тосгодуудад асуудал адилхан байна. Тэгэхээр энэ хуулийн хүчингүй болгож байгаа заалтуудаас бусдыг нь хэрэгжүүлээд явж байж болох уу?
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.57.2 дээр зарим чиг үүргийг шилжүүлж хот байгуулах ийм заалт байдаг. Шинээр үүсэж байгаа Багануур,Налайх хот яг ямар чиг үүргүүдийг шилжүүлж байгаа юм? Тэгэхээр энэ үүсгэн Багануур хотын захирагч болон зөвлөл. Мөн БНД-ийн Засаг дарга болон Иргэдийн хурал 2-ын одоо гол ялгаанууд нь яаж харагдах вэ? Ямар давхардлууд үүсэх вэ?