УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Энэ яамны сайдаар ажиллаж байхад нийт 16 хуулийн төслийг бид бэлдэж байсан. Тэрний нэг нь ойн тухай хууль. Уг хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн зүйлийг засаж залруулах шаардлага байна. Тухайлбал нэгт, ойн тухай хуулийн төсөлд д-парламент дээр санал авч байхад 6 төрөл байсан. Гэтэл яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх мөн ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байна. Ямар байгууллагаас санал ирээд үүнийг хасчхав?Хоёрт, Зөвшөөрлийн тухай хуулиар Тусгай зөвшөөрлийг авахдаа ойн дагалт баялгийг ашиглах ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардагдаж байгаа юм. Тэгэхээр ийм төрлийн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй болчихоор ойн баялгаа хамгаалах тогтолцоо нэг алхам ухарч байгаа юм биш үү? Гуравт, хушны самрын идээний гарц хаягдал дээр тодорхой заалт ер нь оруулахгүй юм уу? Дөрөвт, хушин ойн нөхөн сэргээлтийг зөвхөн хушны тарьц суулгацаар хийдэг байхыг хуульчлах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаарОйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Нэгт, Ойн сангийн нүүрстөрөгчийн кредитийг ашиглан зах зээлд оролцож болно. Бүүр цаашилбал 48.4-д аялал жуулчлал эрхлэх нэмэгдсэн өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр эрхлэхийг эрх олгосон байгаа. Үндсэн хуулийн 6.1-д иргэдэд өмчлүүлснээс бусад газрын ойн усны нөөц төрийн нийтийн өмч байх үндсэн заалт байдаг. Тэгэхээр энэ үндсэн заалтыг арай зөрчижхөж байгаа юм биш биз! Энэ хот айл нөхөрлөл чинь тухайн ойн сан баялгийг дагах баялгийг ашиглах давуу эрх эдлээд явчхаж байна уу үгүй юү. Үүн дээр мэдээлэл өгнө үү? Хоёрт, Хот айл нөхөрлөл гэдэг маань ойн менежментэд ямар үүрэг оролцоотой оролцож байна вэ? Сумын ойн менежменттэй хэрхэн яаж холбогдож байгаа юм. Гуравт, Хот айл нөхөрлөл үүргээ биелүүлээгүй бол хэн ямар хариуцлага хүлээлгэх юм. Ямар үүрэг хүлээх юм. 12 дугаар зүйл ойн сан бүхий газрыг хариуцан хамгаалах гэхээсээ илүүтэйгээр ашиглах тухай зохицуулалт ороод ирчихсэн. Хамгаалалтын бүсэд Архангай аймгийн Жаргалант сумын ой хамаардаг гэсэн. Тэгэхээр энэ хуулийн төслийн 9.4-д хамгаалалтын бүсийн ойд үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг хориглоно гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр Жаргалант сумын 2 хөрөө рамыг буулгана гэсэн үг үү? Дөрөвт, Архангай аймгийн Жаргалант сумын иргэдийн санал хүсэлтийг дамжуулж байгаа юм. Жаргалант сумын иргэд эмээл, гэрийн мод, тавилга хийдгээрээ улсдаа нэртэй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн зүгээс дараах саналыг ирүүлсэн. Тухайлбал, нэг өрх жилдээ ахуйн хэрэглээнд зориулан 24 куб метр мод бэлтгэх эрхтэй байдаг. Энэ 24 кубийн ядаж тал хувийг хуурай босоо мод, унанги болгож өөрчлөх боломж байгаа юу. Тавт, Таримал ой байгалиараа байгаа ойг нөхөн сэргээх, доройтлоос хамгаалах үүргийг энэ хуульд жаахан ялгаатайгаар зохицуулаад оруулаад ирж. 24.3-д таримал ойг өмчлөгч өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх, доройтлоос хамгаалах үйл ажиллагааг эрхэлнэ гэх мэт. 20.8-д сумын ойн санд хамаарах ойг орон нутгийн төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх, доройтлоос хамгаалах ажлыг зохицуулна гэх мэт ийм 2 ялгаатайгаар зохицуулалт ороод ирж!