Б.Бат-Эрдэнэ: Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Үндсэн хууль гээд хувь хүний мэдээллийг эзнээс нь зөвшөөрөл авах асуудал байгаа!
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 1997 онд баталсан хуулийг үзэл баримтлалын түвшинд дахин тодорхойлж, ялангуяа олон улсын сайн жишгийг тусгаж оруулж ирж байгаа дээр дэмжиж байна. Хуулийн төслийн 4.2 дээр статистикийн зорилгоор энэ хуульд заасан мэдээлэл гаргуулах, мэдээллийн сан, өгөгдөлд хандах, ашиглах, мэдээлэл татах ажиллагаанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Байгууллагын нууцын тухай хуульд заасан зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд уг ажиллагаа нь зөвхөн энэ хуулийн 16 17 18 дугаар зүйлд заасан зорилго хамгаалалтын нөхцөл хандалтын бүртгэл, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын шаардлагын хүрээнд хэрэгжинэ гэсэн хуулийн төсөл дээр заалт байна. Бид уул нь Үндсэн хуульдаа иргэний хувийн нууцыг халдашгүй байдлаар хуулиар хамгаална гээд заачихсан байгаа. 2 дугаарт Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд хуульд заасан үндэслэлээр эзний зөвшөөрлөөр статистикийн мэдээллээ цуглуулах бол эзний зөвшөөрөл авах мэдээллийн эзэн татгалзах эрхтэй байх зэргээр үндсэн хуулийн заалтуудыг бэхжүүлээд өгчихсөн байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ. 2 дугаарт, хуулийн төслийн 4.3 дээр хүн хуулийн этгээдээс албан ёсны статистикийн мэдээллийг нэмэх, хасах, өөрчлөх, хувиргах, жишин харьцуулахзэргээр анхдагч агуулгаас өөрөөр албан бус статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, нийтлэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гээд заачихсан. Хувь этгээд статистикийн үйл ажиллагаа эрхлэхэд энэ хууль үйлчлэх үү гэдэг асуулт байна. Энэ салаа утгаар ойлгогдоод байгаа юм биш биз дээ? Хуулийн төсөлд заасан статистикийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал зэрэг нь хувиараа статистик мэдээллийн ажил эрхлэхэд нийтлэгжих үйлчлэх боломжтой гэж үзэхээр харагдаад байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ. УИХ ЗГ-аас төрийн албан хаагчдын дунд үүссэн цалингийн ялгаатай байдлыг арилгахдаа чиглэл барьж ажиллаж байгаа. Та сайд байхдаа энэ тал дээр их дуугардаг байсан. Хуулийн төслийн 22.3 дээр статистикийн байгууллагын ажилтны албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал олгох журам, цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг УИХ тогтооно гээд оруулаад ирсэн. Тэгэхээр статистикийн байгууллагын ажилтны цалин хөлс нэмэгдэл, урамшуулал олгох журам, цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг УИХ тогтоохоор заасан байгаа нь өөрөө таны тухайн үед андуураагүй бол тэр зарчимтай сөргөлдөх юм биш үү. Үүнийгээ эргэн хараад төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг зохицуулалтаар явах нь зүйтэй биш үү гэдэг асуулт байна. Төгсгөлд нь хуулийн төслийн 8.11 дээр албан ёсны статистикийн дунд хугацааны хөтөлбөрийг УИХ батлахаар 7.4-д нь заасан байдал 8.11 дээр зөвлөл батална гээд оруулаад ирчихсэн байна. Энэ яг аль нь батлах юм бэ.