Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Газар өмчлөх, эзэмших, ашиглах асуудал өөр өөр ойлголт. Байгууллагуудтай ашиглалтын гэрээг янз бүрийн хугацаатай хийсэн байдаг. Газар ашиглалтын нэгдсэн хугацаан дээр бодлого байна уу? Хятад улсаас Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газрын, газрыг хэдэн жил ашиглахаар гэрээ хийсэн бэ? Эрдэнэтэд байгаа ОХУ-ын Консулын газрыг хаах гэж байна гэж ойлгосон. Энэ газрын асуудлыг Оросын тал хариуцах уу? Монголын тал хариуцах уу? Газар нь өмчлөгдөөгүй. Үл хөдлөх хөрөнгө нь тухайн улсын өмч байх аа. Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газрын төлөөлөл:Газар ашиглалтын хугацаа бол МУ-ын нутаг дэвсгэрт 180 хоног буюу түүнээс дээш хугацаагаар байгаа иргэн, аж ахуй нэгжид 5 жилийн хугацаагаар, харин эзэмших эрхийн хувьд МУ-ын иргэн, аж ахуй нэгжид 60 жил хүртэлх хугацаагаар эзэмшүүлж байгаа гэсэн хариултыг өглөө.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн А.Сүхбат Олон улсын нисэх онгоцны буудал Хөшигийн хөндийд хамгийн сайн баригдаж байгаа. Хамгийн сайхан газар байршиж байна.Олон улсын онгоцны буудлыг түшиглээд Олон улсын чөлөөт бүс байгуулах боломжтой юу? Боломжтой бол яаж авч хэрэгжүүлэх вэ? УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Хөшигийн хөндийн тохижилттой холбоотой төлөвлөгөө гарсан.. Нийслэл хотын төсөвт тусгасны дагуу төлөвлөлтөд өөрчлөлт ороод ажил хийгдэж байна. Чөлөөт бүс байгуулахад нээлттэй. 12,000 га газрыг зөвшөөрсөн. Нийт 4000 га газар зөвшөөрөл авсан давхацсан айл байгаа. Энэ асуудлыг холбогдох газрынхан шийдэхээр ажиллаж байна.