Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж олгох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сар гаруйн өмнө 2016 оны төсвөө баталсан. Тухайн үед энэ асуудлыг ярилцаад мөнгө байхгүй гэж байсан. Гэтэл одоо яагаад гэнэт энэ асуудлыг оруулж ирж байна вэ. Миний ойлгож байгаагаар АН-ын бүлэг сонгуульд хэрхэн орох арга болгож хүүхдийн мөнгийг нэмж оруулах гэж байх шиг байна. Мөнгө байгаа юм бол төсөвт анх суулгахгүй яасан юм бэ. Тэгэхээр энэ асуудал сонгуультай л холбоотой. Сонгууль хүртэл мөнгө олгоод биднээс хойш галав юүлсэн ч яахав гэдэг байдлаар хандаж байна” гэлээ.
УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт манай намын гишүүд бүгд цагтаа хуралдаанд ирсэн байсан гэдгээ хэлээд Хүүхдийн мөнгөний асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. “ Хүүхдийн мөнгийг нэмэхийг дэмжиж байна. Иргэдийн сэтгэл санаагаар тоглохоо боль. Зургаан тэрбум төгрөгөөр судалгаа хийсэн мөртлөө яагаад 300 мянган хүүхдийг судалгаанд хамруулаагүй юм бэ. Хүүхдийн мөнгийг яагаад олгохгүй гэж үзсэн бэ? Төсвийн тодотгол хийснээр хүүхдийн мөнгийг олгох хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Түүний асуултад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариуллаа.