Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Үнийн тогтвортой байдлын асуудал дээр цаашдаа анхаарах нь чухал. Монголбанк анхаарах хэрэгтэй үүнийг орхигдуулсан нь харамсалтай байна. Имфляци ,үнийн тогтвортой байдал хоёрын уялдаа холбоог яаж хангаж өгөх вэ? Монголбанкны Ерөнхийлөгч цалин хөлсний урамшууллын анхаарах хэрэгтэй. Томилгоотой холбоотойгоор хараат бус гишүүд, туршлагатай хүмүүсийг оруулж ирж болно. Хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Үнийн тогтвортой байдлыг, төгрөгийн тогтвортой байдлаар сольсон нь Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөж байгаа юм биш. Олон улсын Төвбанк үнийн тогтвортой байдал, имфляци тэмцдэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Нэг хүний ажиллагаанаас болоод цаашдаа тэр хүнээс айсан хууль гаргана гэдэг бол өөрөө хууль биш. Бид итгэл тавьсан ерөнхийлөгчдөө итгээд дээрээс нь Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар оруулж ирж байгаа хүнийг сайн шалгаж байх нь зөв шийдэл байсан. Нэмж хэлэхэд Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр УИХ батална гээд байгаа юм. УИХ цалин баталдаг байгууллага гэдгийг би ер ойлгохгүй байна. Төв банк үйл ажиллагаагаа явуулаад үр дүнтэй ажиллаж байгаа үгүйг нь УИХ шалгадаг, албан тушаал дээр нь хүн томилдог тэгчхээд цалингийн итгэлцүүрээр батална гээд байх юм. Сайн ажил хийж байгаа хүн сайн цалин аваг л дээ. Монгол банк ард түмний амьдралыг сайжиртал нь ажилвал, инфляцынтөвшин тогтвортой болтол ажиллуул, үнэ тогтвортой байтал ажил гэж шахаж шаардаад сайн ажиллаж байгаагийнх нь хэрээр цалингийн өгөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн дотор 1 тэрбум долларын нөөцтэй байснаа 3 гаруй тэрбум болгож байна гэдэг чинь Монголбанкын ажлын амжилт биш юм уу. Амжилтыг нь үнэлэхгүй цалинг нь доошлуулах гээд байх юм. Тэгэхийн оронд бага байгаа цалинтай хүмүүсийг нь дээш нь болгоё л доо. 300,000 төгрөгийн тэтгэвэртэй хүмүүсийн цалинг 500,000 болгоё. Өнөөдөр 1 тэрбум төгрөгийн нөөцтэй байсан бол хэн ч юм ярихгүй, харин 3 гаруй тэрбумын нөөцтэй болчхоод байхад яагаад төр шагнаж болдоггүй юм. УИХ цалин баталдаг байгууллага болох гээд байна шүү. Энэ бол буруу шүү.
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Үндсэн Төвбанкны хуулиндаа гол зүйлээ орхигдууллаа. Үүрэг функц нь байхгүй, хийж чадахгүй ажлын Төвбанкан дээр үлдээгээд, Засгийн газар үүрэг хариуцлагагүй цааш үргэлжлэх юм байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд үнийн тогтвортой байдал, төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж салгаж зааглаж өгөх ёстой байсан юм. Үүрэг функц нь байхгүй, хийж чадахгүй ажлын Төвбанкан дээр үлдээгээд, Засгийн газар үүрэг хариуцлагагүй цааш үргэлжлэх нь. Энэ нь валютын бодлого. Төвбанк валютын нөөцийн менежментийг хийдэг. Валютын бодлого, валютын ханш гэдэг чинь өөрөө гадаад худалдаа төлбөрийн тэнцэлтэй шууд холбоотой. Төвбанк энэ дээр ажиллаж чадахгүй. Валютын зохицуулалтын тухай хуулинд валютын бодлогын талаар Засгийн газар, Монголбанкны эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Төвбанкны үндсэн хуулиндаа бодлогоо буруу томьёолоод ирсэн ахиад үргэлжлэх юм байна. Үүнийг гишүүд оюун санаандаа тунгааж үлдээрэй. Ажлын хэсэг энэ дээр ямар бодолтой байна вэ? УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төвбанкны хууль 1996 онд батлагдсан. Алдаа, оноо байгаа.Б. Жавхлан гишүүнтэй санал нэг байна. Төгрөгийн тогтвортой байдлын хангах нэг субъект нь Засгийн газар. Цаашдаа Засгийн газар, Төлбөр тооцооны тухай хууль гэх мэт олон хуулинд Засгийн газрыг гадаад худалдааг ашигтай болгох үүргийн тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.
Өнөөдөр /2017.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Д.Эрдэнэбат гишүүн Монголбанкны ерөнхийлөгчийн цалинг хэрхэн тооцох тухай асуулт асуулаа. Түрүүний хэлэлцүүлэг дээр болсон Монгол Банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нарын цалинг эцсийн байдлаар яаж томьёолсныг би тодруулмаар байна. Миний бодлоор Монгол банкны ерөнхийлөгчийн цалин Монгол банкны удирдах зөвлөлөөрөө хуралдаж шийддэг бие даасан асуудал байж болохгүй юу гэж би урьд нь асуусан. Энэ асуудлыг заавал их хурал юм уу бусад банкны цалингийн жишигтэй тэнцүүлнэ гэсэн хоёр хэлбэр байсан. Надад энэ хоёр хэлбэр зарчмын хувьд хоёулаа буруу санагдаж байгаа. Харин шинэчлэгдсэн хуулийн эхний хувилбар дээр их хурал тогтооно гэсэн хувилбараар нь орчихсон байсан. Энэ талаар бүрэн хариулт авмаар байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариулав Монгол банк өөрийн тодорхой үйл ажиллагааны ашгаас нөөцийн санд 40-өөс доошгүй хувийг нь үлдээгээд тухайн нөөцийн сангаас цалингаа боддог хуультай. Харин үлдэж байгаа хэсэг нь төсөвлүү шилждэг. Бид энэ асуудлыг их олон талаас нь ярилцсан. Дэлхийн жишиг болоод зарим нэг гишүүнийхээ санал дээр үндэслээд Монгол банканд бүх эрхийг нь өгье гэж ярилцаж үзсэн. Гэхдээ Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс ирсэн саналын хувьд тодорхой итгэлцүүр тавьж өгье гэж ярилцсан. Энэ нь юуг хэлээд байгаа юм бэ гэхээр төрийн өмчтэй банкнуудын жишгээр Монгол банкны ерөнхийлөгчийн цалинг тооцох итгэлцүүр юм. Гэвч гишүүд энэ саналыг бүрэн дэмжээгүй. Яагаад гэхээр УИХ бол Монгол банкны дэд ерөнхийлөгчийг томилдог, тиймээс томилдог субъектийнхээ цалинг Их хурал тогтоох нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзсэн учир энэ хэлбэрээр оруулж ирж байгаа юм.
Өнөөдөр /2018.01.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн нар Монголбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоох нь зөв гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголбанкны удирдлагуудын цалингийн хэмжээг тогтоохдоо Төрийн албаны хуультайгаа зохицуулж гаргах хэрэгтэй Их Хурлын дарга чиглэл өгөөд Төрийн албаны хуультайгаа зохицуулаад явсан нь зүгээр гэсэн байр суурьтай байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан Одоо Төвбанкны Ерөнхийлөгч нарын цалин,ажилчдынхаа дундаж цалингаас бага байдаг. Ажилчдынх нь цалин Ерөнхийлөгчийнхөө цалингаас өндөр байдаг энэ гажуудлыг засах хэрэгтэй. Төвбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоохдоо энэ гажуудлыг анхаараарай гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Байнгын хорооны Б.Баттөмөр гишүүнтэй ажлын хэсэг Монгол банкны Ерөнхийлөгч,тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарын цалинг УИХ тогтооно гэсэн саналтай орж ирсэн. Ажлын хэсгийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Өнөөдөр /2018.01.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголбанкны удирдлагуудын цалингийн хэмжээг тогтоохдоо Төрийн албаны хуультайгаа зохицуулж гаргах хэрэгтэй. УИХ-ын дарга чиглэл өгөөд Төрийн албаны хуультайгаа зохицуулаад явсан нь зүгээр гэсэн байр суурьтай байлаа.