• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Ерөнхийлөгч

Өргөн барьсан

Баттулга.Х

Ажлын хэсэг ахалсан

Enkhbayar.J

Батлагдсан огноо

2016.12.01

Төрийн болон албаны нууцын тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2016.02.12

Байр суурь

О.Баасанхүү: Нууцтай холбоотой мэдээллийг ТЕГ-т төвлөрүүлнэ гэж байгаа нь хэр оновчтой вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 2 дугаар сарын 8-нд өргөн мэдүүлсэн "Төрийн болон албаны нууцын тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гишүүдийн эрх дуусгавар болсны дараа гадаадын компанийн зөвлөх болдог. Төрийн нууцын ашиглаад өөрөө өөрийгөө тэжээгээд байдаг. Гадны компани нь улсын нууцыг ашиглаад баяжаад байдаг. Үүнийг болиулах хэрэгтэй. Энэ асуудлыг дэмжсэнгүй. Дэмжээгүйд харамсаж байна. Өргөн барьсан хуулийн төслийн нэр нь Төрийн болон албаны нууц гээд байна. "Албаны" гэдэг дотроо шүүх засаглал, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай холбоотой нууцыг шууд болон шууд бусаар оруулчихсан юм биш үү гэж бодож байна. Учир нь "Байцаан шийтгэх тухай" хуулийн дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил нууц байдаг боловч мөрдөн байцаалт дууссан тохиолдолд автоматаар нээлттэй болдог. Өөрөөр хэлбэл, талууд хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй болдог. Тэр битгий хэл, өөрөө өөрийгөө өмгөөлөх зорилгоор мөрдөн байцаалт дууссантай холбоотойгоор үүнд авагдсан зарим нэг нотлох баримтыг задалж ярих эрх үүсдэг. Үүнийг уг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан уу? Нууцтай холбоотой мэдээллийг Тагнуулын Ерөнхий газарт төвлөрүүлнэ гэж байна. Засгийн газрын хуралдаан болонгуут автоматаар зарим мэдээллийг нууцад авъя гэсэн хүсэлт гаргаж болохоор байна. Тэрний оронд Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг нээлттэй хуралдаж, шийдэж болох уу гэж Тагнуулын Ерөнхий газарт хүсэлт тавьсан нь дээргүй юу? Төрийн болон албаны нууц гэж хоёр ангилалтай болж байна. Хуучин төрийн нууц, байгууллагын нууц, хувийн нууц гэж байсан санагдаж байна. Одоогийн ангиллаар албан гээд ангиллахаар төрийн албаны бүх байгууллага тэр дундаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа хүртэл багтах гээд байгаа байх шиг байна. Энэ хууль хэр өргөн хүрээг хамарч байгаа вэ?" УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр: Хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад гаргаж байна. Зарчмын зөрүүтэй 40 гаруй саналаар санал хураана. Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хүсэлтээр, гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна.

2016.11.24

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг танилцууллаа

Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль нь 1995 онд батлагдсан бөгөөд анх удаа төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд тус хуульд 2001, 2003, 2004 /2 удаа/, 2014 /1 удаа/ онд буюу нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч эдгээр нь зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт бус хуулийн тодорхой нэр томьёо, зүйл, заалтыг өөрчилсөн, зөрчил, шийтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна. 2016 оны 2 дугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч "Төрийн болон албаны нууцын тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. Монгол Улсын төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлаас үндэслэн үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд Төрийн нууцын тухай хууль тогтоомжийг шинэчилж, төрийн нууцад хамаарах мэдээллийг цогцоор нь хамгаалж зохицуулах, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хууль тогтоомжийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 15-ны хуралдаанаар хийж, ажлын хэсэг болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төслийн 12 дугаар зүйлийн 12,1,3 дахь заалтын шинжилгээ хийх гэсний дараа баталгаажуулах гэж нэмэх, Н.Энхболд төслийн 27 дугаар зүйлийн 27,1,6 дахь заалтын Байгууллагын нууц хамгаалах ажилтанд гэснийг байгууллагад гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно."

2016.11.24