УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн М.Билэгт хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын нэр бүхий гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 8-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийж, танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. 1. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. 2. УИХ-ын нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт хураалгах зарчмын зөрүүтэй саналын томьёолол Байнгын хорооны гишүүдээс гараагүй. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төслийг хүргүүлж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуув. УИХ-ы гишүүн: Ж. Бат-Эрдэнэ: "1990-ээд оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарч эхэлсэн. Тэр үеэс малчид, хувиараа аж ахуй эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөх боломжгүй өдийг хүрсэн. Одоо бид асуудлыг шийдэх гээд сууж байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар малчдын амьдралд нааштай өөрчлөлт гарах учраас дэмжиж байна. Гол нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хэрхэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх вэ, шимтгэлээ нөхөн төлснөөр ямар ач холбогдолтой талаар иргэд, олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Энэ ажлыг ямар хэлбэрээр явуулах вэ? Холбогдох төрийн албан хаагчид ямар дүрэм, журмын дагуу ажиллах вэ? Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэдтэй нүүр тулж уулзах, тайлбарлан таниулах ажлыг яаж хийх вэ? УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Ер нь төрийн захиргааны байгууллагууд хууль сурталчлах үндсэн үүрэгтэй байдаг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийн хувьд шат, шатны холбогдох албан байгууллагууд нь үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ гүйцэтгээд явбал тухайн хууль иргэд, олон нийтэд үр өгөөжөө өгнө гэж харж байна."
Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Өнгөрсөн УИХ-аар баталсан Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэнээр 592 мянган хүн тасарсан жил, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж тооцуулсан. Үүнээс уг хуульд 113 мянган малчид хамрагдсан байдаг. Уг хуулийг хэрэгжүүлсэнээр нийгмийн даатгалын санд тодорхой орлого төвлөрсөн. Нөгөө талаасаа хуулийн хэрэгжилтийн дагуу жил бүр нийгмийн даатгалын санд 32 тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдсэн. Тиймээс нийгмийн даатгалын санг өөр өнцгөөс харахгүй бол хуримтлалтай байх ёстой сан байтал алдагдалтай ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хийсэн мэдээлэл дунд хэд хэдэн ноцтой тоо баримт дурдагдаж байсан. Нийгмийн даатгалын сангийн орлого нь 1,2 их наяд төгрөг байтал зарлага нь 1,3 их наяд төгрөгт хүрсэн. Сар бүр 372 мянган иргэний тэтгэвэр тавихад 113 тэрбум төгрөг зарцуулж байгаагаас 63 тэрбум төгрөг нь шимтгэлийн орлогоор, 53 тэрбум төгрөг нь улсын төсвийн санхүүжилтаар явж байна. Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс татаас авч байгаа учраас бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлснээр уг санд ирээдүйд маш том ачаа ирнэ.
Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх ёстой. Засгийн газрын зүгээс “Монгол мал”, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах нь зүйтэй. Хуулийн төсөл батлагдсаны дараа нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг яаралтай гаргах хэрэгтэй. Нөхөн төлүүлэх чиглэлээр ямар тодорхой хөнгөлөлт байж болох уу гэдэг дээр Засгийн газар ажиллах ёстой. 2018 оноос эхэлж хэрэгжинэ гээд журмаа гаргахгүй байсаар хугацааг нь тулгачихвал зарим малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ойлгомжгүй байдал үүсч, төлж чадахгүйд хүрч магадгүй.
Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулсан. Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хууль гэж ойлгож байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэхээс илүү 1990 оноос эхэлсэн нийгэм, зах зээлийн өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн асуудлыг зайлшгүй засах шаардлага тулгарч байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хуримтлал үүсгэсэн байгаа. Тиймээс уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлсэнээр нэг талаас нийгмийн даатгалын тогтолцоог эрүүлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Нөгөө талаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг бизнес эрхэлж байна гэсэн өнцгөөс харж, энэ үүднээс нь дэмжих хуулийн төслүүдийг оруулж ирэх нь зүйтэй. Мал аж ахуй эрхлэх, хувиараа хөдөлмөрлөх боломжоор хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, эдийн засагт оролцоход нь түлхэц болох бодлого боловсруулах хэрэгтэй гэсэн саналтай байна. Энэ нь эргээд эдийн засгийг тогтворжуулах, нийгмийн даатгалын тогтолцоо эрүүлжүүлэх юм."