Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн хэрэгжилт, болон санхүүжилтийг орон нутгийн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлон сануулж, асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Мэргэжлийн үнэмлэх олгоно гэдэг чухал. Социализмын үед мал маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг байсан. Одоо зах зээлийн үед зах зээлээр заалгахгүй бол болохгүй нь. Малчны бүтэц их өөр болсон. Арван жилийн сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх эмэгтэйчүүд нь хот руу сургуульд явдаг. Сургууль төгсөж байгаа хүүхдийн 80 хувийнх нь 20 хувь нь ажилтай бусад нь ажилгүй байна. Малчдыг сургуульд явуулж үнэмлэх олгохгүй бол буурьтай, суурьтай малч ухаантай хүн өдрөөс өдөрт цөөрч байна. Үнэмлэх олгох асуудалд онцгой анхаар. Малын генетикийн нөөцийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн өрхийн үндэсний үйлдвэрлэгчдын бүртгэх журмыг батлах юм байна. Малын генетикийн нөөцийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн,малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр батлаад сууна гэхээр хэчнээн мянган малчныг бүртгэх вэ? Орон нутаг,аймаг сум бүргэж болохгүй юу? Орон нутагт чадварлаг мал зүйч,боловсон хүчин ажиллуулаарай. Мал зүйч нарт урамшуулал өгнө гэдгийг эсэргүүцэж байгаа юм биш, амьдралд бодитоор хэрэгжих зүйлийг хууль дээр тусгаарай. Амаргүй нөхцөлд ажиллаж байгаа хүн бүрт урамшуулал өгөх үү, үгүй юу гэдгийг нарийн судалж цогцоор нь харах хэрэгтэй гэдгийг санууллаа. Мөн Монгол улсын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангах үнэлгээг 2019 оны11 сарын 1 ээс эхэлнэ гэж байна. Хуульд заасан захиргааны хэмжээний актыг 2018 оны 6 дугаар сарын 1 нд боловсруулан хууль, таних ажлыг зохион байгуулна гэж байна. Хууль таниулах ажлын суурь нилээн их тавигдсан. Хугацааг хойшлуулах шаардлага байгаа юу? Гэдгийг ажлын хэсгээс асуулаа. Ажлын хэсгээс: Малын генетикийн асуудал өргөн хүрээг хамарч байгаа. Хугацааг олон талыг бодолцож гаргасан гэсэн хариултыг өглөө.
Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ хуулийн концепцийг хариуцлага талаасаа түлхүү оруулж ирсэн гэдгийг тодотголоо. Ж.БАТ-ЭРДЭНЭ: Мал эмнэлгийн нэг хүн, үржүүлэг талаас нэг хүн, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн нэг хүн гээд гурван хүн ажиллаж байгаа. Мал эмнэлгийн тухай хуулиас салаад генетикийн тухай хууль гарахаар мал эмнэлгийн асуудлыг босоо тогтолцоогоор оруулж ирээд, суманд тасаг бий болгох боломжтой. Нөгөөтэйгүүр суманд малзүйчээс гадна газар тариалангаа хариуцсан жижиг дунд үйлдвэрлэлээ хариуцсан хүн гарна. Генетик нөөцийн мал амьтны тухай хууль гээд нийлсэн байсныг салгаж байна. Ингэж явахаас өөр аргагүй. Салгаж байгаад, бүтэц дээрээ өөрчлөлт оруулахгүй бол мал амьтны эрүүл мэндийн асуудал хаягдаж байна. Төрийн байгууллагын тухайн сумыг хариуцсан мал эмнэлэгийн асуудлыг цэвэр өөрсдөө хариуцахаар тогтолцоотой оруулж ирсэн. Шат шатандаа хариуцдаг байх хэрэгтэй. Энэ хуулийн гол концепц нь хариуцлага талаасаа түлхүү оруулж ирсэн. Г.ТЭМҮҮЛЭН: Суман дээр хөдөө аж ахуйн тасаг гэж угаасаа ганцхан байгаа. Одоо байгаагаар бол 3 орон тоотой байгаа. Мал эмнэлэг босоо тогтолцоотой болж байгаа учраас мал эмнэлгийн тасагийг суманд ганцхан байгуулж байгаа. Түүнээс биш үржил дээр алба гэж байгуулж байгаа асуудал биш. Хөдөө аж ахуйн тасагт мал зүйч байх ёстой гэсэн мэргэжлийн шаардлага тавьж өгж байгаа юм.
Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Малын удам гарвалыг генетик гэдгээр явах нь зүйтэй гэж ажлын хэсгийн ахлагч бас яриад байсан. Удам гарал гэдэг үгийг яагаад хэрэглэхгүй байгааг би сайн ойлгохгүй байна. Ажлын хэсэг дараагийн шатны хэлэлцүүлэгтээ ярих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хууль амьдралд хэрэгжихэд бэрх хэмээн шүүмжиллээ. С.ЧИНЗОРИГ: Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжит зэрэг дэв бүхий мал зүйчдийн стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй хуулийн этгээд, мал зүйч, эмчийн өмчийн хэлбэр харгалзахгүй мал үржүүлэх технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулаад, холбогдох байгууллагаас баталгаажуулснаар ялгасан хэсэг малыг л хариулдаг болохоор байна. Ийм нөхцөл боломж бүрдэх үү? Монголд хэрэгжих үү? Заавал байр савтай, тоног төхөөрөмжтэй хуулийн этгээд л ялган төвлөрүүлэх ажлыг хийх хэрэг үү? Мөн өөрийн сүргээс хээлтүүлэгч ашиглахгүй байх гэж орж ирж байна. Манай малчид өөрсдөө омгийн мал авч ирээд, үржил хийдэг. Өөрийн малаас хээлтүүлэгч тавьж болохгүй гэж заахаар энэ хууль амьдралд хэрэгжих үү?
Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа. С.ЧИНЗОРИГ: Тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг цөөлөх алхмууд хийгдэж байгаа. Бүртгэнэ, гэрчилгээ олгоно гэсэн үг, өгүүлбэр маш олон байна. Энэ хуулинд хэдэн төрлийн тусгай зөвшөөрөл олгох тухай асуудал байгаа вэ? Энэ хуулинд тусгай зөвшөөрлийн тухай системийн тухай ярих юм уу эсвэл бүртгэлийн системийн тухай ярих уу гэдэг тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хоёр хуулин дээр маш олон төрлийн тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой, бүртгэнэ гэсэн асуудлаас үүсэн чирэгдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Г.ТЭМҮҮЛЭН: Энэ хуулийг дагалдаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулин дээр тодорхой өөрчлөлт орохоор болсон. Гэхдээ энэ хуулийн зөвхөн нэг заалтаар оруулсан. Шинээр малын үүлдэр омог бий болгох, бичил биетнийг өсгөх, үржүүлгийн бүтээгдэхүүн экспортлох гэх мэт хүрээнд холбогдуулан тусгай зөвшөөрлийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар зохицуулсан. Энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд байгааг илүү задалж, нарийвчилж оруулж ирсэн. Энэ асуудал дээр тодорхой хяналтуудыг тавина. Энэ бол цэвэр мал аж ахуйн гаралтай бүтээгэхүүнтэй холбоотой болохоор хяналтууд байх ёстой.