Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга: “ХБИ-ийг боловсрол, эрүүл мэндийн төрийн үйлчилгээний байгууллагад авч ажиллуулдаггүй болон ажлын байр ч байхгүй тухай яригдаж байсан. Ямар шалтгаанаар үүнийг хязгаарлаад байна вэ? ХБИ-д зориулсан дэд бүтцийн асуудал өнөөдөр ахиц гарсан уу? Барилгын зураг төсөлд ямар норм стандартыг мөрдөж байна вэ? Тэргэнцэртэй иргэн, харааний бэрхшээлтэй хүн Нийслэлийн гудамжаар хэвийн зорчих боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд хичнээн байгууллага норм стандарт мөрдсөн мөрдсөн эсвэл мөрдөөгүй талаарх судалгаа байна уу? Мөн хандлагаа зөв болгоё гэсэн санаачлага зөв шүү. Цаашлаад хууль эрх зүйн өөрчлөлт шаардлагатай гэж байгаа бол ямар ямар хууль хэрхэн өөрчлөх шаардлага байгааг тодорхой болгох хэрэгтэй байна. Паралимпийн тамирчдыг дэмждэг байгууллагуудад бодлогын дэмжлэг алга гэж яриад байдаг. Биеийн тамир спортын хууль батлагдсан. Үүнд тамирчдыг дэмжиж өгсөн 10 хүртэлх сая төгрөгийг татвараас чөлөөлнө гэж заалт орсон. Тэгвэл паралимпын тамирчныг дэмждэг ААН-үүд цөөн байна. Нэмэгдүүлэх тал дээр юу хийж байна вэ? Улсын хэмжээнд 103,6 мянган ХБИ байна. Тэдний 58 хувь нь олдмол шалтгааны улмаас ХБ болсон гэсэн үг. Тэдний 73 мянга нь гэртээ ажил хийж чадахгүй сууж байна. Тэднийг нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэх тал дээр салбараараа анхаарах ёстой. Тодорхой тооны ажилтантай байгууллага 1-ээс дээш ХБХ-ийг ажиллуулна гэсэн хуультай. Тэгээгүй тохиолдолд торгууль төлдөг. Ийм тохиолдол их байна. ХЭҮК-оос хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар рага хэмжээ авч байна вэ?” Түүний асуултанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ийн дэд сайд Б.Мөнгөнчимэг болон ХЭҮК-ын Ажлын албаны дарга нар хариуллаа.
Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүн А.Ундраа: “2019 оны 3-р сард Абу даби хотноо болох тусгай олимпт оролцохоор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бэлтгэлээ хангаж байгаа. Дауны холбоо, Аутизмын холбоо зэрэг эцэг эхчүүдийн сайн дураараа байгуулсан төрийн бус байгууллагууд идэвхи санаачлагатай ажиллаж байна. Үүн дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал. Цаашдаа БСШУСЯ-ны оюун бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшүүлэх асуудал нэн чухлаар яригдаж байна. Мөн ХБХ-ийн сургуулийн барилга БГД-т шав тавьсан. Барилгын ажлын явц ямар байна вэ? Харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хийгээд замын хөдөлгөөнд оролцох тал дээр анхаарал хэр хандуулж байна вэ? Төрийн байгууллагад ХБИ-ийг тодорхой тооны ажилд авч ажиллуулах ёстой. Энэ тал дээр анхаарал хандуулж, хяналт тавиарай. Цаашлаад хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ЕБС-ийн сурагчидад энгийн хялбарчилсан байдлаар таниулхын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг ч мөн оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна.” Түүний асуултанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ийн дэд сайд Б.Мөнгөнчимэг болон БСШУСЯ-ны төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Их хурлын гишүүд бид өөрсдөөсөө эхэлж дагаж байвал сайнсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, холбогдох хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхой хувьд нийцүүлэн заавал ажилд авна гэж заасан байдаг. Бид одоо 76 уулаа байна. УИХ-ын гишүүд дөрвөн туслах гэх мэт би нэг харааны бэрхшээлтэй хүнийг аваад ажиллуулж байгаа. Ер нь бол их тустай дэмтэй байдаг. Та нар ч гэсэн нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваачээ гэж уриалмаар байна. яагаад гэвэл хүн шүү дээ, тэд бол маш боломжтой хүмүүс шүү гэж хэлмээр байна. Хоёрт бас нэгэн зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээр эрүүл мэнд, боловсролын сайд нилээн анхаармаар байна. Манай Орхон аймгийн хувьд 131 эцэг, эх 0-6 настай хүүхдүүдэд аймгийн хэмжээнд нэг ширхэг ч хөдөлгөөн заслын төв байхгүй байна. Гэтэл энэ шинэ шангриллад зориулалтын тоглоом нь 100 гаран мянгаас дээш төгрөгийн үнэтэй байна. Энэхүү тоглоомын туслалцаатайгаар гар хөл нь идэвхитэй ажилладаг юм байна. Ийм тоглоомуудыг тодорхой газруудад судалгаатай оруулж ирээд явмаар байна. Дээрээс нь 100,000 гаруй хүн бол бүхэл бүтэн аймаг шүү дээ нэг аймаг шиг хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ бодлогоор бууруулах, чадамжийн сэргээн эмчилж дэмжих хэрэгтэй байна. Эдгээр хүмүүсийн нийгэмд зорчих орчны тохижилтын хувьд анхаарах хэрэгтэй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд нийлүүлсэн ном нь унших боломжгүй буюу буруу агуулгатай ном гэхэд болхоор байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг өлгөн авч хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс гадна, дотны төсөл гэх нэр дор хөлжсөн байгаа шүү. Миний хувьд нэг л удаа та нарт хүний өмнөөс кноп дарах эрх өгий. Учир нь би ирцэнд их санаа зовж байна. Энэ төслийг дэмжмээр байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хөндлөө. С.ЧИНЗОРИГ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД НИЙГМИЙН АМЬДРАЛД ТЭГШ ОРОЛЦОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Одоогийн орж ирж буй тогтоолын төсөл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй холбоотой, тэдний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал түлхүү орсон байна. Нэгэнт тогтоол гаргаж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн асуудлыг хөндөх нь зүйтэй. Зөвхөн хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай асуудал биш нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэжмийг нэмэгдүүлэх талаар ярилцах хэрэгтэй. Бие даан амьдрах чадваргүй, өөрийнхөө амьдралыг бусдын дэмжлэггүйгээр авч явж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмж нь амьжиргааны түвшингээс доогуур хэмжээнд байгаа. Бага хэмжээний тэтгэвэр, тэтгэмж өгчихөөд бие даан амьрах чадваргүй иргэдийг энгийн амьдралаар амьдар гэж хэлэх ёсгүй. Тиймээс цаашдаа халамжийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг ярихдаа амьжиргааны түвшингээс дээгүүр тогтоодог байх, ядаж өөрийнхөө амьдралыг хэвийн хэмжээнд авч явах боломж олгох зарчмаар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжихтэй холбоотой асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд хэнээс ч дутахгүй тэгш оролцох нөхцөл боломжийг нь хангаж өгнө. Ялангуяа нийгмийн амьдралд оролцох шаардлагатай байгаа дэд бүтцийг бий болгох ёстой гэж олон жилийн туршид л ярьлаа. Гэтэл орон нутагт битгий хэл Улаанбаатар хотдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөл байдлыг бий болгож чадахгүй байна. Тиймээс дэд бүтцтэй холоотой асуудлыг энэ тогтоолд тусгах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургууль, цэцэрглэгт хамруулан хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр энгийн хүүхдүүдтэй нэг дор сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тусгаарлаад байх тусам зожигроно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их зовлон бий. Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад өөрөө ажил хийх боломжгүйгээс гадна асар их сэтгэл санааны дарамтанд байдаг. Нөгөө талаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөр өөрийн онцлогтой байдаг. Миний баримжаагаар хөгжлийн бэрхшээлийн төрлөөс хамаараад нийтдээ 30 гаруй төрийн бус байгууллага бий. Эдгээр байгууллагыг чадавхжуулах талаас нь төрөөс онцгой хамаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Нийгмийн хамгаалал боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Ц.Цогзолмаа гишүүн нарын санаачлан оруулж энэ асуудлыг УИХ-ын тогтоол оруулж ирж байгаад хувь гишүүний хувьд талархаж байна. Энэ ажлыг ерөнхийдөө УИХ-ын тогтоолоос гадна 2018 оны төсвөөс эхлээд санхүүгийн орчинд нь өөрчлөлт оруулаад нөгөө талаар тусгай хэрэгцээтэй боловсролын асуудал, эрт илрүүлэх оношлох эрүүл мэндийн асуудал, нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой асуудлууд гээд бүгд төсөв санхүүтэй холбоотой байгаа. Сая сайд 13,6 тэрбумын нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн асуудал зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлууд санхүү хөрөнгөтэй холбоотой байгаа юмаа. Гишүүд маань бүх асуудлуудаа нэгтгээд 2018 оны төсвөөсөө нэгтгээд тусгай хэрэгцээтэй сангийн асуудал, үндэсний хөтөлбөр батлах энэ асуудлуудыг төсөв төлөвлөгөөтэй нь уяалдуулан зохион байгуулах асуудлыг нэмж оруулах саналтай байна. Энэ асуудлыг бүхэлд нь дэмжиж байна. Ингээд гурван асуулт байна. Н.Оюундарь гишүүний саналтай нэг байна. Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Нэгд Ерөнхий боловсролтой тусгай хэрэгцээтэй сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг ярьж байна. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхээ хангуулах орчны асуудал аль хэр судлагдсан бэ? Үүн дээр анхаарлаа хандуулж байна уу? Хоёрт хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, ТББ-ууд, төвүүд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд төрөөс үзүүлж буй тусламж туслалцаа хэр байдаг юм бэ? Гуравт тойргоор иргэдтэйгээ уулзаад явж байхад бухимддаг асуудал байна. Өнгөрсөн засгийн газрын үед эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгааллын сайд нар хамтраад хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн асуудлыг тушаалаар 7 сарын 1-нээс хэрэгжихээр зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ асуудал ямар шатандаа явна вэ? Иргэд группээ тогтоолгохоор аймагт хаа холоос ирэхэд тэр тушаал нь гарчихсан, групп тогтоох боломжгүй болгосон асар олон иргэдийн гомдлууд байгаа юм? Эдгээр иргэдийн замын зардал, группын тогтоох ажил болох уу? Төрийн албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж буй асуудлыг шийдэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Яг өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгайлан сургаж байгаа бие даасан орон нутгийн сургууль цэцэрлэг ховор байгаа. Ямар нөхцөл байна вэ гэхлээр нэг цэцэрлэгт халамжийн анги нээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авах ийм зорилго бүхий түвшинд явж байна. Цаашдаа бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг дахин аймаг, дүүргийн түвшинд дахин нэр хаяг, регистртэй нь гаргая. Тэгээд нэмж олон хүүхдэд шаардлагатай төв, цэцэрлэг бий болгох орон нутаг байвал судалгаан дээрээ суурилаж асуудлуудыг шийдье гэсэн асуудлыг гишүүн хөндөж байна. Хоёрт төрөөс энэ чиглэлээр ТББ-д өгч буй дэмжлэгийг нийгмийн хамгааллын яамнаас бусад яамууд дэмжихгүй байгаа. Ямарваа нэг олон улсын байгууллагын төслийн дэмжлэг үйл ажиллагаагаар явж байгаа.