нөөдөр /2018.06.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тухай хуулийг эцэслэн батлав. УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслөөр улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна. УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийн төсөл дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хэрэгжихэд анхаарах Их Хурлын  тогтоол гарна. Цаашдаа стандартыг шинэчлэн батлах, нутгийн өөрөө удирдах байгууллагад энэ хууль хэрэгжинэ. Салбар бүр үүн дээр анхаарах ёстой байгаа. Татвар төлөгчийн мөнгийг үр дүнтэй зарцуулах боломж гарч ирж байгаа. Ирэх жилийн төсвөөс өмнө стандарт, нормоо барьж ажиллаж чадвал өнөөдрийн хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил цааш явах боломж бүрдэх юм.
УИХ-ын чуулгааны /2018.06.7/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслөөр улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Төсвийн орлого ямар бүрдэлтэй байдаг вэ? Бусад оронд татвараас орлого бүрдүүлж байгаа учраас иргэдийн хяналт их байдаг. Манайд яаж орлого бүрдэж байна. Манайд иргэдийн хяналт бага учраас алдаа гарч байна гэж хардаг. Стандарт, норм барьж байгаа нь зөв. Өнөөдрийн байдлаар стандартаараа ажил нь явж байгаа салбар байна уу? Өнөөдрийн байдлаар нэгдсэн стандарт, төсөв байхгүй учраас алдаа их гарч байна гэж харж байгаа. Хуулинд ямар өөрчлөлт орж байгаа вэ? УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн орлого татварын болон татварын бусад орлогоос улсын орлого бүрдэж байгаа. Хуулиа сайн мөрдөж ажиллаж чадвал орлогоо хянах боломжтой. Манайд норм, норматив аа яг сайн барьж байгаа салбар бараг байхгүй. Хууль батлагдсанаар норм, норматив  цэгцлэх, үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа.
УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахын тулд баригдаж байгаа  объектын  зураг төсөв стандарттай байх ёстой.Төсвийг үр дүнтэй болгох талаар байнгын хороон дээр ямар зүйл яригдсан бэ? Биеийн тамир спорт заалны норм нормативыг шийдэж өгснөөр үр дүн гарсан. Энэ жишээ шиг үр дүнтэй хийгдэх ямар ажил байна вэ? Монгол орны онцлог байна. Бага хугацаанд ажил явагддаг. Тендерээс болж ажил явдаггүй. Үүнийг бодолцох хэрэгтэй. Бас УИХ-ын гишүүд өөрсдийн мөнгөөр бүтээн байгуулалт хийдэг энэ асуудлыг цаашдаа яах вэ? УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Батлагдсан норм нормативыг баримталж, төсөв гаргана гэж хуульд тусгасан.Дагалдан гарах УИХ-ын тогтоол байгаа. Энэ тогтоолд зарим нэг өөрчлөлт орж ирнэ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Баригдсан шинэ цэцэрлэгт тохижилт, тавилгын асуудлыг шийдэж өгдөггүй. Үүнийг яах вэ? Шийдэж өгсөн үү?
УИХ-ын /2018.04.20/ чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Норм,нормативийн асуудалд хөрөнгө оруулалттай холбож анхаарах шаардлагатай. Барилга байгууламжийн болон баригдаж байгаа барилга байгууламжид ажиллах ёстой хүн хүчний асуудал дээр норм норматив хэрэгтэй байгаа. Нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор сургууль бүрт эмч ажиллах шаардлага гарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр сэтгэл зүйч байлгах ёстой гэх мэт ярих, хэлэлцэх зүй их байгаа. Урт хугацаанд 10-20 жилийг харж хуулиа гаргах хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж байна.
УИХ-ын /2018.04.20/ чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гишүүд нэг загварын зураг гэж их  яриад байна.Тал дээр барилга барих, цэвдэг дээр барилга барих өөр. Улсын төсвөөр оруулж байгаа хөрөнгө оруулалтыг яаж сум орон нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж өгөх вэ? гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Нэг загвараас гадна орон нутгийнхаа төлөөллийг сонсох хэрэгтэй байгаа юм. Орон нутгийнхантай яаж зохицож норм, норматив гаргах  вэ? Орон нутгийн хөгжлийн бодлогыг яам тамгын газрынхан сонсох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт аялал жуулчлалд хүртэл  нөлөөлдөг гэдгийг орхигдуулж болохгүй. УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа: Манайд стандартууд байгаа. Хууль батлагдсаны дараа стандартыг шинэчлэх шаардлага гарна. Сангийн яам бусад яамтай хамтарч төсвөөс санхүүжиж байгаа байгууллага бүр дээр стандарт гаргах шаардлага гарна. Ингэхдээ бүсчилсэн хэлбэрээр, захын дүүргүүдэд ялгамжтай стандарт гаргана. Нийслэлд баригдах цэцэрлэг, хөдөө орон нутагт баригдах цэцэрлэг өөр стандарттай байна.
УИХ-ын /2018.04.20/ чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм.  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Яг адилхан эмнэлэг байхад 100 ортой эмнэлэг, 200 ортой эмнэлгээс 2 дахих их зардалтай байх жишээтэй. Сургууль, цэцэрлэг дээр асуудал их гарч байна. Зураг шаардлага хангахгүй, буруу тооцоололтой зураг их байна. Барилгын норм норматив, үнийн ханш, материалын чанар өөрчлөгдөж байна. Төсвийн норм нормативыг өөрчлөх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. Норм,норматив, стандарт гээд 3 ойлголт байгаа.хөрөнгө оруулалттай холбоотойгоор стандартыг дагаж мөрдөх шаардлагатай. Стандартыг баримтлахгүй маш их хөрөнгө оруулалт төсөв дээр тавигддаг. Жишээ нь 645 хүүхдийн суудалтай сургууль гэхэд манай тойрог дээр 5,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай нэг байдаг, яг ижилхэн сургууль 3 тэрбум. Хөрөнгө оруулалтын ажил хийгдэх гэхээр гацаанд ордог. Сангийн яам, БСШУСЯ ажлаа хийх гэхээр төсөв дээр зөрдөг. Бүх зүйл стандарттай боловч стандартаа барьдаггүй. Нэгжийн норм, томсгосон норм гэсэн 2 ойлголт байгаа. Ингээд ирэхээр зөв зохион байгуулалтад орох юм. Төсвийн хуулинд норм,норматив, стандарт орж өгснөөр дараа жилийн төсөв сайн төсөв гарна.