Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "энэ төсөл УИХ-ын чуулганы хаалт, бас наадам тааруулж орж байгаа нь хүмүүст хардлага төрүүлээд байгаа гэдгийг хэлсэн юм. Тэрээр хэд хэдэн асуултыг асууж, хариулт авлаа. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Солонгосоос сард 70 мянган хүн нисдэг, гэтэл боломж нь 50 орчим мянга байдаг. Өөрөөр хэлбэл 15-20 мянган хүн бухимдалтай байдаг. Энэ хууль батлагдсанаар энэ бухимдал арилж чадах уу? Мөн Солонгосын нислэг цагтаа ерөөсөө нисэж чаддаггүй. Энэ нь Солонгосын хойг дах цэргийн нислэгүүдээс болдог гэж үнэн үү? Энэ төсөл УИХ-ын чуулганы хаалт, бас наадам тааруулж орж байгаа нь хүмүүст хардлага төрүүлээд байгаа гэдгийг хэлсэн юм. Эртхэн оруулж ирэх боломжтой байсан. Тэгсэн бол өдийд ийм бухимдал аль аль талдаа үүсэхгүй байсан Түүний асуултад МИАТ-ын захирал хариулт өглөө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийг УИХ маш хариуцлагагүй хэлэлцсэн гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Л.Болд Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдэх нь ямар ч ашиггүй гэдэг нь харагдаж байгаа байх. Баталж, хэрэгжүүлэх гэсээр байтал 9 сар хүрнэ. Тэр үед нь жуучлалын улирал нь дуусна. УИХ-ын чуулган хаалтын энэ үеэр Монголын агаарын тээврийн хамгийн зангилаа асуудал дээр УИХ ийм гоомой шийдвэр гаргах нь өөрөө буруу юм. Бид харин энэ асуудлыг завсарлаад, сайдад гадаад хэлэлцээр хийх гэж протоколоор үүрэг өгөөд, үүнийгээ хамт хэлэлцээд явах байсан юм. Ажлын хэсэг гэж 5 гишүүний нэр зарлаад, нөгөө гишүүд нь ажлын хэсэгт орсноо ч мэдээгүй, зарлагдаагүй байнгын хорооны хуралд оролцоод явж байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ МИАТ-тай холбоотой хэд хэдэн асуултыг салбарын сайд болон МИАТ-ын захирлаас асуулт асуулаа. С.Эрдэнэ МИАТ-ын дотоод үйл ажиллагаа, зардлуудыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Өнөөдөр 800 гаруй хүн ажилладаг гэсэн тоо байна. Гэтэл хэдэн онгоцтой билээ? хэдэн нислэг хийж байгаа билээ. Энэ бүх хүний зардал чинь нөгөө иргэдийн билетийн үнэ дээр "ачаа" болж байгаа биш үү? үүнийг өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Хөшгийн хөндийн Нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох вэ? тэгээд хуучин онгоцны буудлаа хувьчлана гэсэн яриа байна. Зориулалтынх нь дагуу ашигласан дээр биш үү? Нисэхийн аюулгүй байдлын түвшин ямар байна вэ? Ер нь харж байхад менежментийн асуудал чинь хэт доголдоод, арга бололцоо хайгаад, иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэй ажиллахаар дайчлаад ажиллавал болохоор л харагдах юм. Түүний асуултад Салбарын сайд, МИАТ-ын захирлаас асуулт асуулаа
Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Бааанхүү МИАТ-ыг хувьчлахыг дэмжихгүй байгаа гэдгээ хэлсэн юм. О.Баасанхүү Монгол улс чинь тусгаар тогтносон улс. Тусгаар тогтносон улс чинь өөрийн гэсэн онгоцтой, агаарын тээврийн компанитай байж болохгүй юм. Наад зах нь аль нэг улсад асуудал гарахад иргэдээ авчрах асуудал гарна шүү дээ. Манайх тэгээд Туркуудэд тал засаж гүйгээд байна. Бид нислэгээр Казакстанаар явуулж болдоггүй юм. Улаанбаатар -Казакстан-Европ гэж нисвэл ихлүү тухтай, чанартай юм шиг санагддаг. Одоо Туркууд монопольчлох гээд лобби хийгээд яваад байна гэж би харж байна. Шатахууны үнэ яагаад үнэтэй байгааг ойлгохгүй байна. Хүмүүс билет авах гэхээр билет нь байхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ улиралдаа түрээсэлж дээр. МИАТ-ын менежментийг сайжруулахыг зөвшөөрч байна. Монголын иргэний агаарын тээврийн асуудлыг зүгээр ердийн байдлаар, богино хугацаанд шийдээд, Ердийн өмч шиг хандмааргүй байна. Түүний асуултад салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хариулт өглөө