УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “2019 оны мөнгөний бодлого нилээн сорилттой тулгарна. Их эрсдэл байна гэж ажлын хэсэг үзсэн. 1. Мөнгө угаах терроризмтэй тэмцэж байгаа ажлаа идэвхтэй болгох шаардлага үүсч байгаа. 2. Гадаад валютын нөөц 3 тэрбум орчим ам.доллар болсон. Нөөцийг нэмэгдүүлэх арга бол Алт худалдан авалт юм. 20 тонноор хязгаарлахгүй авах боломж бүрдсэн. 3. Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлоготой уялдан хэрэгжиж байж бууруулах боломжтой. 4. Чанаргүй активын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа. 5. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн шинэ нэр томьёо бий болсон. Энэ тал дээр Монголбанк түлхүү ажиллаж байгаа. 6. СЗХ мөнгөний бодлогод шууд оролцохгүй ч эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нэн шаардлагатай байгаа юм. 2019 онд нилээд сорилт тулгарна гэж хэлсэн. Том гүрнүүдийн хооронд худалдааны дайн үүсч байна. 2020 оноос дэлхийн эдийн засагт хямрал үүсч мэдэх нөхцөл байна. 2021-2023 онд Монгол Улсын гадаад өрийн их төлөлтийн өдрүүд эхэлж байна. өмнө нь инфляцийг онилж байсан бол одоо ханшийг хавсран онилох шаардлага үүсч байна. Эдгээрийг мөнгөний бодлогодоо голлон тусгаж өгсөн.”
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: “УИХ-ын дэргэдэх нэг байгууллага бол Монголбанк. Нөгөө байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Бид иргэдэд сонгуулийн үед амлалт өгдөг. Сүүлийн үед иргэд Монголын төр иргэдээ ажил орлоготой болгох бодлого зохицуулалтыг хийж өгөөч ээ гэж хүсдэг. Гэтэл талаар болж бухимдахад хүрч байна. Иргэдээ ажил орлоготой болгох суурь нөхцөл нь үндэсний мөнгөн тэмдэгт, Монгол төгрөгийн ханш тогтвортой байх юм. Хувиараа бизнес эрхлэгчид бага хүүтэй зээл олгооч ээ гэж жилээс жилд хүсч байна. Гэтэл бид Монголбанкнаас төгрөгийн ханшаа тогтвортой байлгаач, бодлогын хүүгээ анхаараач гээд байдаг. Гэтэл нөгөө талд СЗХ ББСБ-аа хөгжүүлээд иргэдэд өндөр хүүтэй зээл олгоод байна. УИХ нэг гараараар зээлийн хүүг бууруул гээд байгаа мөртлөө нөгөө гараараа ББСБ хөгжөөд байгаа нь сайн байна гээд иргэдээ мөлжөөд байх юм уу? Үүнийгээ зохицуулахгүй бол болохгүй болжээ. ББСБ-аас мөнгөтэй боломжтой нь биш өдрийн хоолоо яаая гэж байгаа иргэд нь л зээл авч байна. Тиймээс Монголбанк ББСБ-аа албажуулаад байгаа зүйлээ хуулиараа зохицуулах хэрэгтэй байна.” гэсэн асуулт тавьлаа. Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулт өглөө.
УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуусны дараа санал хураалт явагдсан бөгөөд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Ипотекийн зээлтэй холбоотой заалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Энэ заалттай холбоотойгоор байнгын хороон дээр найруулгыг өөрчилсөн юм. Гэсэн ч тэр утгаараа уншигдахгүй байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр орон сууцны ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхитай уялдуулан урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх гэж оруулбал илүү ойлгомжтой болно.”
УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Сүүлийн 20 гаруй жил төрийн шийдвэр гаргаж байгаа байгууллагын ажилтнууд болно, хийнэ гэсэн жижүүрийн хэдэн хариулттай болжээ. Монголбанк төгрөгийн ханшийг өндөр байлгахгүй юм бол Монголчуудын амьдрал хүндэрсээр л байна. Өмнө нь хөнгөн хүнсний үйлдвэрлэлээр ажлын байраар хангаад иргэд хангалуун сайхан амьдраад болж байсан. Харин өнөөдөр газрын доорхи баялгаа ухаж байвал л сайн сайхан болох тухай ярьж байна. Гэтэл газрын баялгийг чинь тэд ухаж аваад энд байгаа Монгол Улсын эдийн засаг хямарчихсан байх жишээтэй. Монголбанк үндсэн үүргээ биелүүлэхийн тулд валютын нөөцөө эндээ хадгалах бодлого боловсруулж Засгийн газартаа оруулах ёстой. Үүнийгээ хийхгүй байна. Санхүүгийн зах зээлийн байгаа байдал иргэдийг шулж байна. Монголбанк үүнийг бодлогоор барих хэрэгтэй.” гэлээ. Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах хариултыг өглөө. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Монгол Улсын экспорт, импортыг зохицуулах худалдааны яам, агентлаг байхгүй. Тиймээс Худалдааны тухай хуулийг баталж өгнө үү? Монголчууд бол үйлдвдэрлэгч гэхээс илүү худалдаачин үндэстэн болсон. Одоо байгаа нийгмээ харахад ийм байгаа. Тиймээс энэ асуудлыг чиглүүлдэг бүтэц хэрэгтэй байна. ” Тогтоолын төслийн заалтууд дээр санал хураалт явуулах үед УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа мөн илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт: Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоод чинь баялаг бүтээгчдийг дэмжих биш мөнгө хүүлэгчийн ажил хийгээд байна. Яаж баялаг бүтээгчид төрөх юм бэ? ажлын байр яаж бий болгох юм бэ? Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудлаа бодлогын хувьд зөв чиглэлрүү нь чиглүүлэх бодлого гаргахгүй бол болохоо байчихаад байна. Цаашид СЗХ баялаг бүтээгчдийг дэмжих бодлого гаргаж ажилла.
УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: “2018 онд өнгөрсөн жил баталсан үндсэн чиглэлээ хэрхэн баримталж явсан юм бэ? гэдэг эргэлзээтэй байна л даа. Өнгөрсөн жил үүрэг болгон өгсөн ажлууд байгаа. Зээлийн хүү буурсан уу, санхүүгийн салбар хөгжсөн үү? Банкуудыг бүтцийн өөрчлөлт хийгдсэн үү? Ипотекийн зээлийн асуудал сайжирсан уу? гэдгийг асууя. Долларын ханш өссөн, шатахууны үнэ өссөн, ипотекийн зээл өмнөхөөсөө 100 тэрбумаар буурсан байна. Үүнийг харахаар авсан үүрэг, чиглэл хангагдаагүй л байх юм. Одоо ирэх жилийнх ч бас л ялгаагүй юм орж ирж байна.” Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч хариууллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Монголбанк өдөр шөнөгүй л ажиллаад тогтоолыг хэрэгжүүлэх гэж хичээж байна. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2025 он хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Банк санхүүгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар 2 ч хууль батлуулсан. Үүний дагуу ажиллаж байна. Зээлийн хүү намайг ажил авч байх үеэс буурсан. Стратегийн баримт бичгийг батлуулсан. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг бол Монголбанк бие даан шийдвэрлэх боломж дутагдалтай байгаа. Дэлхий дахинд засгийн газар нь хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнийг бид барьж аваад эхлүүлсэн. Одоо засгийн газарт шилжүүлэхээр хичээж байна.” УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир: “2018 онд батлагдсан Мөнгөний бодлогын хүрээнд холбогдох байгууллага сайн ажиллаж байгаа. ЭЗБХ хяналт сайн тавьсан. Үр дүн ч сайн байгаа. Бид хуулиа гарган, баталдаг байгууллага. Үүнийхээ дагуу хяналтаа тавиад явж байгаа. 2019 оны Мөнгөний бодлогын хувьд өмнөхөөсөө илүү алт цэвэршүүлэх, экспорт, ипотекийн асуудалтай холбоотой зүйлсүүд нэмэгдсэн.”
УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “1. Валютын ханшийг хөөрөгдөөд байдаг, төгрөгийн ханш сулраад байгаад Монголбанк, Засгийн газрын ямар башир арга байна вэ? 4 жилийн дотор 600 гаруй төгрөгийн үнэтэй байсан долларыг 1190 гаруй төгрөг болгосон. Сүүлд ч бас дахин нэг нугарсан. Хамаг хүнд ачааг иргэддээ үүрүүлчээд төрдөө ашигтай байдлаар явуулаад байх юм. 2. Өмнөх 4 жилд Монголбанк асар их алдагдал гаргасан. Үүнийг арилгах ажил хийгдсэн үү? 3. Бондуудын хөрөнгө оруулалтаар зээл авсан этгээдүүд эргэн төлөлтөө хийж байгаа юм уу? асар их мөнгийг татварын төлөгчдийн мөнгөөр өрийг нь төлөөд байна. Мөн маш өндпөр өртгөөр АСЕМ чуулган зохион байгуулсан. Үүнээс 70 гаруй тэрбум төгрөгийг 14 албан хаагч завшсан асуудал яригдаж байсан. Эдгээрт хариуцлага тооцсон уу? 4. 10 жилийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулагдахад төслийн хөрөнгө оруулалтын их валютыг Монголынхоо банкаар дамжуулаач ээ гэж тухай үед хэдэн гишүүн орилж байсан. Одоо байдал үүн дээрээ ирчихээд байна ш дээ. ” Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч хариууллаа. УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир: “Төгрөгийн ханш суларсан нь эцсийн хэрэглэгчид хор уршиг нь бууж байгаа. Зориудаар ханшийыг унагасан байвал хяналт шалгалтыг хийх нь зүйтэй. Төв банкны алдагдлын асуулаар хууль хяналтын байгууллага шалгаж байна. Нийт 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Үүнээс 2018 онд 400 тэрбум төгрөгийг төлсөн. Оюутолгойн удирдлагатай уулзсан. Санхүүгийн мэдээлэл авсан. Тэрбум долларын бүтээгдэхүүн гаргаж байгаа. Түүнээс орох орлого орж ирж байгаа. Дансыг Монголд байршуулах тал дээр санал нэг байна. ” Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Ханш өсөх нь Монголбанкинд алдагдалтай байдаг. Тиймээс ханшийг өсгөх сонирхол огт байхгүй. Алдагдлын хувьд хуулиндаа засгийнэ газар үнэт цаас гаргаж Монголбанкны алдагдлыг хаана гэж заасан. Гэтэл өнөөгийн эдийн засгийн боломж тийм чадалгүй байгаа тул алдагдлаа хаалгах санал тавьж зүрхлэхгүй байгаа юм.”