Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаан 13 цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн "Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байна. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Беларусь улс Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт маш их үүрэг гүйцэтгэсэн. Беларусийн Белаз машинаар олон ч ажлууд хийгдсэн. Бид саяхан өргөн бүрэлдэхүүнтэй очиж хөдөө аж ахуйн техникийн гайхалтай хөгжлийг харсан. Хөдөө аж ахуй эрчимжүүлэлтээрээ дэлхийд гайхагдаж байна. Монголоос 8 дахин бага газар нутагтаа хэрнээ хөдөө аж ахуйн экспорт нь 8 тэрбум ам.долларт хүрсэн. 10 болгох зорилт тавьсан. Сүүний нийлүүлэлтээр дэлхийд 3 дугаарт бичигдэж байна. Эндээс жишиг авч сүүний үйлдвэр байгуулах туршлага томоохон мэргэжлийн баг үзэж ТЭЗҮ-ээ боловсруулсан байна лээ. Мөн хуучны орон сууцуудад ашиглагдаж байгаа олон лифт Беларусь улсын үйлдвэрлэсэн лифт байдаг. Тиймээс энэхүү зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийг шинэчлэх болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн бэ?"
Өнөөдөр /2018.11.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газраас 2018.11.17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Сангийн яам асуудал оруулж ирэхдээ байгаа онохгүй байна. Хотын захын хороололд амьдарч байгаа иргэд ямар цалин авч, юугаараа амьдарч байгаа та нар мэдэж байгаа юу? Энэ хүмүүсийг амьдралаа авч явах цалинтай ажилтай байлгах нь та бидний үүрэг. Үүний төлөө ажиллах, ажилтай болгох бодлогыг барьж ажилламаар байна. Анх энэ зээлийн зориулалт Эрдэнэт үйлдвэрт трактор угсрах үйлдвэр байгуулна гэсэн. Үүнийг нь гишүүд тойрогтоо зарласан. Гэтэл энэ ажил хаана очоод замхарчихваа?” Түүний асуултанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа дэлгэрэнгүй хариуллаа. Экспортын зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуудан Байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэллээ.
Өнөөдөр /2018.11.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газраас 2018.11.17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн хэлэлцээр”-ийн хүрээнд жилийн 075% Хүүтэй, 7 жилийн хугацаатай. 50 сая еврогийн зээл байгаа. 2 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөж байгаа гэхээр нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл гэж харагдаж байна. Монгол Улс аливаа зээл тусламжаа эдийн засгийн хөгжлийг дэмжсэн зүйлрүүгээ оруулах ёстой. Беларусь улсын техник хэрэгслийг хуучны социалист улс орнууд авч хэрэглэдэг. Маш чанартай. Харин манай улсын хувьд салбар салбартаа хэрэглэх техник хэрэгслээ аль нэг улстай тогтож авч байх хэрэгтэй. Нийтийн тээврийн хувьд БНСУ-тай сүүлийн жилүүдэд хамтарч байгаа бол Беларусийн техник хэрэгслийг газар тариалан, жимс хүнсний ногооны тариалан үйлдвэрлэлд ашиглах нь тохиромжтой. Зүгээр нэг лифт засварлах, машин авахын тулд 50 сая еврог зарцуулах биш үр ашигтай салбарт нь зарцуулах хэрэгтэй.” гэлээ. Экспортын зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуудан Байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ.
Өнөөдөр /2018.11.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газраас 2018.11.17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Беларусь улс бол нийтийн тээврийн хөгжлөө маш сайн шийдсэн. Олон жилийн өмнө энэ улсаас манай улс хэдэн троллейбус авч байсан. Нэмж авах тухай ч яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ? Онцгой байдлын салбарт зээл тусламжаар юм авах шаардлагатай хэдий ч түүнээс ч нэн шаардлагатай зүйл нь хотын нийтийн тээврийн асуудал болоод байна. Өнөөдөр өвлийн хүйтэнд хүмүүс нийтийн тээврээр хүүхдээ ч цэцэрлэг сургуульд нь зөөж чадахгүй байдалд хүрээд байна. Тиймээс энэ зээлийн асуудлаа нийтийн тээврийн салбарт зориулж болох уу?” Түүний асуултанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариуллаа.