Үйл явдал1 мин унших
Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч batzaya
УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаа явж ирснийг дурдаад парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад ирсэн гэлээ.
Тэрбээр энэ удаагийн уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл байна гэдэгт итгэлтэй байна гэв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, энэ салбарт өндөр туршлагатай канад орны туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ