Байр суурь1 мин унших
М.Билэгт: Үнэн худлыг цаг хугацаа шалгана
Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч soyolmaa
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Эдийн засаг сэргэж байгаа чухал үед Ардчилсан намаас сөрөг мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Үнэн худлыг цаг хугацаа шалгана.
2012-2016 онд 126 мянган аж ахуй нэгжийн 50 хувь нь дампуурч, хаалгаа барьсан. Өрхийн орлого зарлага хасах байдалд орсон.
Цаашдаа мөнгөний бодлын талаар авч хэрэгжүүлэх ажил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ?. Тодорхой хариулж өгнө үү?
Засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Сангийн яам сүүлийн 2 сар нилээ эрчимтэй ажилсан. Жилийн 18, 17, 16.85 хувийн хүүтэй нийт 370 тэрбум төгрөгний үнэт цаасаа худалдаж авсан.
Эдгээрийн зарим нь 3 сар, 1 жил, 3 жилийн хугацаатай үнэт цааснууд байсан. Үүнийг буцааж худалдан авснаар 120 тэрбумын хэмнэлтийг гаргасан. Өндөр хүүтэй бондуудаа яаж буцааж худалдаж авах, хүүг яаж бууруулах талаар ажлууд хийгдэж байна. Арилжааны банкнуудтай гэрээ хэлцэл хийж байна. Төрийн мөнгийг буцааж төрийн банкан дээр төвлөрөх ажил хийгдэж байна.