УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт Хуулийн төслийг дэмжиж байгаа. Эдийн засаг сэргэж байгаа чухал үед Ардчилсан намаас сөрөг мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Үнэн худлыг цаг хугацаа шалгана. 2012-2016 онд 126 мянган аж ахуй нэгжийн 50 хувь нь дампуурч, хаалгаа барьсан. Өрхийн орлого зарлага хасах байдалд орсон. Татварыг хуучин байдалд оруулах гэж байгаад талархаж байна Цаашдаа мөнгөний бодлын талаар авч хэрэгжүүлэх ажил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ?. Тодорхой хариулж өгнө үү? УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа Засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Сангийн яам сүүлийн 2 сар нилээ эрчимтэй ажилсан. Жилийн 18, 17, 16.85 хувийн хүүтэй нийт 370 тэрбум төгрөгний үнэт цаасаа худалдаж авсан. Эдгээрийн зарим нь 3 сар, 1 жил, 3 жилийн хугацаатай үнэт цааснууд байсан. Үүнийг буцааж худалдан авснаар 120 тэрбумын хэмнэлтийг гаргасан. Өндөр хүүтэй бондуудаа яаж буцааж худалдаж авах, хүүг яаж бууруулах талаар ажлууд хийгдэж байна. Арилжааны банкнуудтай гэрээ хэлцэл хийж байна. Төрийн мөнгийг буцааж төрийн банкан дээр төвлөрөх ажил хийгдэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төсөлтэй холбоотой 5 үр дүн, цаашид анхаарах ёстой зүйлийн талаар санал хэллээ. Энэ шийдвэрийг дэмжиж байна. Маш зөв шийдвэр Зөв шийдвэрийг 5 үр дүнгээр хэлье.Монгол улсын эдийн засаг сайжирч байгаа, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдсэн, жижиг дунд бизнес эрхлэгчид татвараа үнэн зөв төлж байгаагийн үр дүн. Мөн татварын орлого нэмэгдсэний үр дүн гэж харж байна. Монгол улс хөгжлийнхөө зөв голдролд орж байна. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл дээшилсний үр дүн юм. Цаашид анхаарах 5 зүйл байна. Анх татварын асуудал ярьж байхад олон гишүүд шүүмжилж байсан. Сонсоогүй Засгийн газар гишүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл,ХАОАТ-ыг журамлахдаа хуулиасаа давсан журам гаргадаг. Энэ тал дээр Сангийн сайд анхаараарай. Бусад татварын хувьд 100 байх ёстой татвар гэж үзэж байгаа. Цаашид дундаж орлоготой иргэдийн тоо нэмэгдээгүй байхад нийгэмд хандсан татваруудыг гаргахгүй байх аа гэдэгт итгэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд санал хэлсэн юм. Хувь хүний орлогын албан татварын асуудал маш тодорхой асуудал. Өмнөх Засгийн газар эдийн засгийн хүнд нөхцөлд Олон улсын валютын сантай гэрээ хийсэн. Эдийн засаг сайжирч байгаа энэ үед гэрээ хэлэлцээрийн нөхцөлүүдийг сайжруулах нь үүрэг юм. Цаг хугацаа алдалгүй хувь хүний орлогын албан татварыг хуучин хэвээр нь болгох санал орж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засаг сайжирч байна гээд тайвширч болохгүй. Эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарах хариуцлагатай үедээ явж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр хэт улстөржиж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Эдийн засагт эерэг өөрчлөлт сайн хийж чадсан. Унаж доройтсон эдийн засаг сэргэсэн. Эдийн засаг 1,5 жилд сэргэж, иргэдэд нөлөөлж байна гэсэн байр суурьтай байлаа. Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа үед сөрөг хүчин ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Бидний ярьж байгаа асуудалд ард түмэн үнэлэлт дүгнэлт өгч байгаа. Эдийн засагт гарсан өөрчлөлтийг ард түмэнд эерэгээр сурталчлах хэрэгтэй. Анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа. Өмнө нь 4 жил төсвийн орлого алдагдалтай гарч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Валютын нөөц нэмэгдсэн байна. Улс төр мэтгэлцээний талбар, хэрүүл тэмцлийн талбар биш ээ. Хөгжлийн төлөө алхмаар байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Амаргүй үед эдийн засгийн нөхцөл байдлаа нэмэгдүүлсэн. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг дагаад АНУ, БНХАУ, Япон, Солонгосын ард иргэдийнх нь татвараар төлсөн 5,5 тэрбум долларыг Монголчууд авч байгаа. Эерэг үр дүн гарч байна. Улс төрийн тогтвортой байдал манай улсад байх хэрэгтэй. Бид эвтэй ажиллах хэрэгтэй. Улс төрийн хүчнүүд бие биенийгээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Засах зүйлээ зоримог шуурхай шийдээд явах ёстой УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт хийж гүйцэтгэх засаглалд нь ажлаа бүрэн хэмжээнд хийх эрх мэдлийг өгч чаддаг байх хэрэгтэй байна. Үндсэн хуульд засах алдаа, оноо байгаа. Зарим улс төрчид юу ярьж, юу хийж байгаадаа дүгнэлт хийхгүй байна. Бүх зүйлийг харлууж болохгүй Ард түмэнтэйгээ уулзлаа Татвар тэглэж, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж байгаад талархаж байгаа иргэд олон байна.