Д.Энхтүвшин: ХАОАТ-ын хууль нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны төсвийг бүрдүүлдэг гол татвар
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллэУИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:Хүн амын орлогын албан татвар нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны төсвийг бүрдүүлдэг гол татвар. Энэ татвар нь бусад татвартай адилхан биш, төсөв дээр ирэх нөлөөлөл нь 2 дахин үржигддэг. Өөрөөр хэлбэл тухайн орон нутаг, сум дүүргийн татварын орлого нь байхгүй болчихоор хасагдсан дүнгээр төсвөөс тодорхой хэмжээний дутагдсан дүнг нь нөхөж өгөх зайлшгүй шаардлага үүсдэг. Иймд үүнийш хариуцлагатай, сайн ярилцаж, шийдлүүдийг нь ярих ёстой.