Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асуулаа. Г.Тэмүүлэн: Татварын багц хуулийн хүрээнд их томоохон хэмжээний өөрчлөлтүүд орж ирж байна. ХХОАТ-ын хуультай холбогдуулан саяхан батлагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн тодорхой зүйл заалтууд өөрчлөгдөж байна. Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн хүрээнд 23 хуульд дагалдууулж өөрчлөлт оруулахаар байна. Хууль тус бүрээр нь хэлэлцэх шаардлагагүй байсан уу? Улсын төсвийг 2017 оны11 сард баталсан. Төсвийн тодотгол хийхгүйгээр энэ жил явах боломж байна уу? ХХОАТ-тай холбогдуулан хуучин 10-25 хувь буюу өндөр шатлалтай байсан. Бид үүнийг ОУВС-гийн хүрээнд 2018 оны 2 сард 10 хувь болгож бууруулсан. Энэ нь нэг талаасаа өндөр шатлалтайгаар тооцсон орлого дутагдах юм байна. Энэ нь аймаг, орон нутгийн захиргааны түвшинд орлого дутах асуудал үүснэ. Төсөв дээр тодотгол хийхгүйгээр боломж байгаа юм уу? Дутаж байгаа асуудлыг яах вэ? Яг хэдэн тэрбум төгрөг дутах вэ? Ипотекын зээлийг 8 хувь гээд хуулинд хийсэн. Харин арилжааны банкууд 20 хувиар явуулсан. Зөрүү 10 хувийг иргэдэд татварын хөнгөлөлт байдлаар өгч байгаа. Гэтэл дахиад л хомсдол үүсэх асуудал үүсэх гээд байна. ААН-ийн орлогын албан татвар дээр үүссэн бүх зүйл ХХОАТ дээр үүснэ. Зарчмын хувьдз ААН-ийн орлогын албан татварыг эхэлж хэлэлцэх ёстой байсан юм биш үү? Ч.Хүрэлбаатар: Бид нар бол та бүхэнд өгсөн номон дээр эхлээд ААН-ийн орлогын албан татварыг эхэлж хэлэлцэх дарааллаар оруулсан. Гэтэл УИХ-аас одоогийн эрэмбээр хэлэлцлээ. ХХАОАТ-ын 4 шатлалд шилжүүлсэн байсан нь ААН-үүд татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлсэн байсан. Гэрээ хэлцлийн явцад 1 шатлал руу шилжүүлсэн. Төсвийн орлого буурахгүй. Харин ч нэмэгдэж, давж биелэнэ. Төсөв тодотгох шаардлагагүй.
Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат асуулт асуулаа. Ж.Мөнхбат: Татварын ерөнхий хууль дээр хоёр дахь санал хураахад та босч хүмүүсийн кнопын дарсны хүчинд ганцхан хүний саналаар санал дэмжигдсэн. Энэ бол Засгийн газрын санал гэхээсээ илүү Сангийн яамнаас оруулж ирж байгаа төсөл. Гишүүдэд энэ хэмжээний шаардлага тавих нь зөв гэдгийг та хэр их ухамсарлаж байна? Цаашдаа эдгээр хуулиуд дээр шаардлага, стандарт, хэм хэмжээг сайжруулж оруулж ирж чадах уу? Үндсэн хуультай зөрчилдсөн 10 гаруй заалтуудаа засах арга хэмжээг ажлын хэсгийн зүгээс санаачилга гаргаж батлуулах боломж байгаа юу? ЖДҮ-ийг дэмжиж байгаа гэсэн нэрийн дор гадны хөрөнгө оруулалттай компаниудыг татварын бодлогоор дэмжиж байгаа хууль. Үүнийгээ засч чадах уу? Татварын хууль хэлэлцэж байхад гадаа Татварын ерөнхий газрын дарга явж харагдсан. Яагаад энэ хуралд суухгүй байгаа юм бэ? Дэд дарга нь суугаад байх юм. Ч.Хүрэлбаатар: Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал байхгүй. Хуулийг өргөн барихдаа хуулийн үзэл баримтлалыг батлахдаа хуульд нийцсэн эсэхийг Засгийн газар дотроо холбогдох яамдууд үзэж байгаад оруулдаг. Татварын хуулиудыг Хууль зүйн яаман дээр олон талаас нь нухацтай харсан. Энэ бүх хууль дээр улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн. Ард түмэн, хувийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид дэмжиж байгаа. Дэмжлэгийг авч байгаа учраас оруулж ирж байна. УИХ татварын реформыг дэмжиж, 3, 4 жил хүнд явсан аж ахуйн хэгж, бизнес эрхлэгч нарыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Бид бүгд сонгуульд оролцсон.Амлалтанд дурдсан бүх зүйлсийг энэ хуулинд тусгасан. Амлалтаасаа буцах шаардлагагүй гэж бодож байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Татварын Ерөнхий газрын даргын хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлаар асуулт асуулаа. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. Татварын Ерөнхий албан хаагч чинь жинхэнэ дарга биш юм байна ш дээ Сангийн сайдын хэлж байгаагаар. Д.Занданбат гэдэг нөхөр чинь төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж байгаа энэ этгээд чинь өөрөө түр орлон үүрэг гүйцэтгэгч юм байна. Ийм хүн ингэж Захиргааны Ерөнхий хуулийг зөрчин, аймаг дүүргийн Татварын хэлтсийн дарга нарыг үндэслэлгүйгээр чөлөөлөөд байгаа юм бэ? Сайдаа. Дүүргийн татварын хэлтсийн дарга байхдаа өөртөө 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал өөртөө олгосон, Оюутолгой болон томоохон гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийг шантаачилдаг нөхрөө гээд хэвлэл мэдээллээр явж байна. Яагаад энэ нөхрийг өнөөдрийг хүртэл энэ албан тушаалыг хашуулаад байгаа юм бэ? Засгийн газрын энэ жил сахилга хариуцлагыг сайжруулах жил гэж зарласан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа Би бол томилж, чөлөөлдөггүй. Янз бүрийн зүйлс л чихэнд сонсогдох юм. Гэхдээ соссон зүйлээрээ ажил хийх гэж юу байхав. Гэхдээ сайдын зөвлөлийн хуралд ирж суудаггүй л нөхөр байгаа юм.