Үйл явдал3 мин унших
Польшид ажиллаж амьдардаг иргэдийнхээ нийгмийн баталгааг хангана

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.
Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж ирсэн. Одоогоор ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны үр дүнд ОХУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, БНУУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авдаг бол БНСУ-д манай иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүйгээр ажиллаж байгаа аж.
Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаанаас үзэхэд Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д нийтдээ 939 монгол иргэний байгааагаас 200 иргэн нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг бол 149 нь суралцдаг байна.
Одоогоор тус улсад байгаа манай иргэд оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж, зөвхөн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедзэ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг аж.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
