Үйл явдал2 мин унших
БНСУ-ын Хойд Чүнчон мужийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газартай хамтран ажиллахаар боллоо

Сэтгүүлч soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч soko
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэндийн бодлогийн тасгийн багийн ахлагч Пак Хан Сог, Чон Бүг их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн орлогч дарга Гүон Жихён, Хана эмнэлгийн удирдлагын хэлтсийн дарга Сон Тэжан, Чонжү эрүүл мэндийн төвийн удирдлагын хэлтсийн дарга И Бёнги болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.


БНСУ-ын улсын болон хувийн хэвшлийн тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэгүүдийн албан ёсны төлөөлөгчийн газар болох “PSW” ХХК нь Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд олон удаагын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагадаа тулгуурлан цаашид улсын болон томоохон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг мэргэшил дээшлүүлэх сургалт дадлагад хамрагдах, эрүүл мэндийн чиглэлээр бусад улс орныг тэргүүлж буй БНСУ-ын төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүд, анагаахын сургуулиудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа нийлүүлэлт, ашиглалтын талаархи сургалт зөвлөгөө болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, эрүүл мэндийн салбарт оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг байна.