Үйл явдал2 мин унших
Ломбардын тухай хууль батлагдтал тухайн салбар зохицуулалтгүй хэвээр байхаар байна

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnУИХ-ын гишүүн Х.Булгантуяа

"Хүүг хэт өндрөөр тооцдог, алданги өндөр байдаг, хөрөнгийг багаар үнэлж авах зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсээд байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь хяналтгүй. Зохицуулалтгүй үлдсэн газарт зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр өргөн барилаа.

Нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас бичил зээлийн үйлчилгээний хүртээмж зах зээлийг далд хэлбэрт оруулахгүй байхад анхаарч байна. Хуулийн зохицуулалтад ШӨХТГ хяналт тавина. Хэрэглэгчийн эрх зөрчигдвөл албадан биелүүлэх арга хэмжээ авна. Ломбардын асуудал зохицуулалтгүй байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хэлсэн. Аль аль талаа бодсон хөнгөлөлттэй нөхцөл бий болгох зориулалттай түр зохицуулалт юм" гэлээ.