Байр суурь7 мин унших
Н.Алтаншагай: СХД-ийн 43 хороог эрүүл болон эрсдэлтэй бүсээр ангилан шинжилгээнд хамруулна

Эх сурвалж:
24tsag.mnОдоохон...
Байр суурь7 мин унших

Эх сурвалж:
24tsag.mnЭнэхүү нэгдсэн арга хэмжээг хамгийн олон хүн ам оршин суудаг Сонгинохайрхан дүүрэгт авах бэлтгэл ажил бэлэн болжээ. Дүүргийн Онцгой комисс иргэдэд | хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр илрүүлэг шинжилгээнд хэрхэн хамруулах зохион байгуулалт болон төлөвлөгөөний талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагайтай ярилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс "Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд 24000 өрхийг хамруулах бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон эхний гурван өдрийн хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулж дуусна.
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой судалгаа, тооцооллыг хийсэн байгаа. Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дотоод нөөц боломжоо дайчлан удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулна. Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд хөл хорио тогтоож, тодорхой байгууллагуудын үйл ажиллагааг хумих чиглэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү томоохон арга хэмжээг үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна.
Дүүргийн Онцгой комиссоос иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр ажиллах бүхий л хувилбарыг өдөр бүр боловсруулан ажиллаж байна. Улсын онцгой комиссоос гаргасан холбогдох шийдвэрийн дагуу эм ханган нийлүүлэх үйлчилгээ хүнсний дэлгүүр, худаг, түлш борлуулах цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
Энэ бол Монголчуудын уламжлалт баяр шүү дээ. Эртнээс малчдын баяр байсан. Тиймээс иргэд ахуйн хүрээнд тэмдэглэж болно. Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүйгээр халуун ам бүлээрээ зохих хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Тэгэлгүй яахав. Арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнасан хөл хорионы үед иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нөхцөл байдал хүндэрсэн. Аж ахуйн нэгж байгууллагуудыг дагасан ажлын байрнууд хумигдаж, өрхийн эдийн засаг хүнд байдалд орж эхэллээ. Тиймээс Нийслэлийн Онцгой комиссоос аж ахуй нэгж байгууллагуудыг хааж боохгүй байх, хамтран ажиллах шийдэл чиглэлүүдийг өгсөн. Аж ахуйн нэгж байгууллагуудыг үе шаттайгаар нээсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд ажлын хэсгүүд гарч ажилласан.
Миний бие аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай очиж танилцсан. Тэр үед үйлчилгээ явуулж буй байгууллагууд, иргэд хоорондоо маш хариуцлагатай харилцаж байгаа нь анзаарагдсан. Монголчууд цаашид үйлчилгээний байгууллагууд, иргэд хамтран хариуцлагатай байснаар бусад үйлчилгээний газрууд нээгдэнэ, иргэд ажилтай орлоготой болохыг ойлгож эхэлж байна. Хүн бүр амьдралын энгийн хэв маяг руу шилжихийг эрмэлзэж байгаа шүү дээ.
"Ковид-19” халдвар өөрөө нийгмийн шинэ хэв маягийг бий болгочихлоо. Ковидын эдийн засаг, кoвидын үеийн боловсрол гэх мэт. Энэ үед боловсролын салбар маш хүнд байдалд орж эхэллээ. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон хүүхэд энэ жил хоёрдугаар ангиа төгсөх гэж байна. Тэдгээр хүүхдүүдийн дунд 35 үсгээ бүрэн мэдэхгүй жаалууд олон байна. Гуравдугаар сарын 1-ээс тэнхимийн сургалтыг эхлүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд судалгаа тооцоог хийж байгаа.
"Ковид-19” халдвар өөрөө цаг тутам шинэ зүйлийг эрэлхийлэх боллоо. Төгсгөл нь хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй удаан үргэлжлэхээр байна. Тиймээс нөхцөл байдал удаашрах тусам хувь хүний хариуцлагын асуудал нэгдүгээрт яригдах болно. Давхар хариуцлага, хувийн ариун цэвэр, маскаа зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих гэх мэт хувь хүний хувийн зохион байгуулалт хамгийн чухал байна.
Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш өргөн хүрээнд хийсэн.
Түүний нэг нь дэлхийн стандарт шаардлагыг хангасан жишиг эмнэлэг байгаа. Одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Жишиг эмнэлэгт "Амгалан амаржих" газраас ирсэн "Ковид-19”ийн халдвартай хүүхэд, эхчүүдийг хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хүлээн авсан байгаа. Мөн Баянхошуу амбулаторид 100 ор дэлгэсэн байна. Бидэнд шаардлагатай тохиолдолд өвчтөнүүд хүлээн авах нөөц бий.
Суурин 43 цэг тухайн ойр орчмын хорооны иргэдийн шинжилгээг авна. Тэгэхдээ тус хорооны бүх өрх шинжилгээнд хамрагдахгүй. Хорооны нутаг дэвсгэрт тохиолдол үүссэн хавьтлын ойролцоох бүсийн айл өрхийг шинжилгээнд хамруулна. Учир нь хороодыг дотор нь эрсдэлтэй болон эрүүл бүсээр ангилсан байгаа. 43 хорооны бүх өрхийг шинжилгээнд хамруулахгүй. Хэсэгчилсэн байдлаар шинжилгээ авах юм. Учир нь Сонгинохайрхан дүүргийн хороодын дунд эрүүл бүс байгаа.
Бид нутаг дэвсгэрийн газрын зураг дээр ажиллаж, тохиолдол хаана илэрсэн байгааг тооцож тэмдэглэж явдаг. Жишээлбэл, СХД-ийн 8 дугаар хороонд олон тохиолдол илэрсэн учраас тус бүсийн 400 өрхийг шинжилгээнд хамруулна. Эрүүл бүсэд байгаа 100 өрхөөс авах шинжилгээг эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдэд шилжүүлж, гол анхаарлыг тэнд төвлөрүүлэх зарчимтай ажиллана гэсэн үг юм. Сонгинохайрхан дүүргийн иргэдийг айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүйгээр хамтран ажиллахыг уриалж байна.
Нэгдсэн мэдээллийг газрын зурагтай харьцуулан иргэдэд өгнө. Мөн эрсдэлтэй бүсийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай өрхүүд рүү хорооноос утсаар холбогдож мэдээлэл өгөх болно. Харин бүх өрхийг шинжилгээнд хамруулах болбол 94000 өрх хамрагдах ёстой байсан. Хэсэгчилсэн байдлаар шинжилгээ авахад 24000 өрх болж байгаа юм. Энэхүү цэгүүдийн байршлын мэдээлэл, шинжилгээнд хамрагдах бүсийг хороо бүрт гаргаж дэлгэрэнгүй мэдээллийг түгээнэ.
Мөн төв хэсэгт явуулын цэг үйлчилж зарим өрхийн байршлаас шалтгаалж гудамж бүрт очин шинжилгээ өгөхийг зарлана. Шинжилгээг маш түргэн хугацаанд авах учраас явуулын цэгт ямар нэгэн асуудал үүсэхгүй.
Мэдээж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хянана. Бид 43 хорооны газрын зураг дээр удаан хугацаанд ажиллаж хил хязгаарыг нарийн тогтоож, хамгаалалт авах цэгүүдийг тооцон төлөвлөлтийг маш сайн хийсэн. Иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулах бэлтгэл байдлыг маш сайн ханган ажиллаж байна.
Хөл хорио тогтоосон өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай хандах ёстой. Цар тахлын аюул дэлхий нийтийг хамарсан энэ цаг үед иргэд үйлдэл бүртээ ухамсартай хандаж, нэгэндээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Мөн төрөөс хэрэгжүүлж буй ажилд хариуцлагатай хандаж идэвхтэй оролцохыг уриалж байна.
Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, гэрээсээ гарахгүй байхад анхаараарай. Түүнчлэн уламжлалт баяр тохиох өдрүүдэд гэртээ зочин урихгүй байж, айлд зочилохгүйгээр дүүргийн онцгой комиссын хэрэгжүүлж буй зохион байгуулалтын ажилд хамтран оролцохыг урьж байна.