Үйл явдал2 мин унших
Баянгол дүүрэгт нэг цэгийн үйлчилгээний танхимыг нэмэгдүүлнэ

Сэтгүүлч Sarantuya
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Sarantuya
Тус хамт олон 2022 онд давхардсан тоогоор 150,000 гаруй мянган иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, улсын төсөвт тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварыг төсөвт төвлөрүүлжээ.
Иргэд эд хөрөнгийн, хуулийн этгээд, иргэний /тодорхой төрлийн/ улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн аль ч дүүрэг, аль ч нэг цэгийн үйлчилгээний танхимаар авч болохоос гөднө, мөн киоск машин, Е-Монголиа цахим системээр 90 гаруй төрлийн лавлагааг олгодог болсон байна.
Баянгол дүүрэгт хойшид нэг цэгийн үйлчилгээний танхимыг нэмэгдүүлэх, цахим гарын үсэг олгох ажлыг эрчимжүүлэх, тэр дундаа харьяа дүүргийнхээ төрийн албан хаагчдыг 100% хамруулах, анхан шатны нэгжүүд болох хороодуудад эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг шилжүүлэх зорилготойгоор идэвхийлэн ажиллаж байгааг Хэлтсийн дарга Н.Анхбаяр онцолсон юм.
