Үйл явдал2 мин унших
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв

Сэтгүүлч Soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Soko
Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ өдрөөс хойш өдгөө 28 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байгаа юм.





Энэ удаагийн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн урилгаар БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнгөрсөн 2022 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурах арга хэмжээг зохион байгууллаа.