Үйл явдал1 мин унших
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаГадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхай, газрын тосны салбарт, 11 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 17 хувь нь бусад салбарыг эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шинээр хөрөнгө оруулалт татахаас гадна нэгэнт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, үүссэн асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Олон улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 50 орчим хувийг дахин хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг байна.