ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАНТАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛЖ, БАЙРШУУЛСАН АСУУДЛААР ЯАМНААС ГАРГАСАН ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР УУЛЗЛАА
2024.12.13

ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАНТАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛЖ, БАЙРШУУЛСАН АСУУДЛААР ЯАМНААС ГАРГАСАН ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа.

Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авлаа.

Уулзалтын үеэр “Анод банк”-ний дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800,000.000 төгрөгийн авлага, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дамжуулан зээлдүүлэх гэрээ,

2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/155 дугаартай Хөдөлмөрийн сайдын “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дансанд шилжүүлэн Монголын оёдлын холбоонд олгосон 17 тэрбум төгрөгийн авлага,

Капитал банканд байршуулсан 3,943,155,874,30 / гурван тэрбум, есөн зуун дөчин гурван сая, нэг зуун тавин таван мянга, найман зуун далан дөрөв / төгрөгийн авлага зэрэг хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгохыг Прокурорын болон бусад хууль хяналтын байгууллагаас хүсэж байгаагаа хэллээ.