
Ард түмний элч төлөөлөгч болсон төрийн түшээ хүнд өнөөгийн хуулийн зохицуулалт, монголын төрт ёсны түүх уламжлалаар ямар шаардлага тавьж ирсэн бэ? Парламентын гишүүний баримтлах ёс зүйн зарчим өнөөгийн хууль эрхзүйгээр хэрхэн зохицуулж байна вэ? Ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмууд юу байж болох вэ?

Ёс зүйн зөрчил, бусад зөрчлийн ялгааг зааглаагүй, хольж хэрэглэсээр ирсэн.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай хуулийн 7, 8-р зүйлд заасан зөрчлийг "ёс зүйн дэд хороо, дэд зөвлөлийн гишүүд өөрсдөө ч ойлголтын зөрүүтэй" байдаг. Тэгэхээр ойлголтын зөрүүгээс хамаарч ялгаатай хэрэглэх тохиолдол бий болно
Ёс зүйг хэт хуульчлах оролдлого нь өрөөсгөл ойлголтод хүргэх эрсдэлтэй!
Хууль, эрх зүйн баримт бичигт улс төрчийн ёс зүйн талаар дараах зүйлийг тусгах хэрэгтэй
Ёс зүй, ёс суртахуун гэдэг 2 өөр ойлголтыг салгаж ойлгох хэрэгтэй:
Ёс зүйг тодорхой хүрээнд хуульчлах шаардлагатай!
Санал нэг байна. Ёс зүйг бүрэн хуульчилна гэж байхгүй ч тодорхой тохиолдлууд тухайлбал, ашиг сонирхлын зөрчилгүй байх, хүний төр төрийг гутаахгүй байх, эх орны эсрэг үйлдэл гаргахгүй байх, албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх, ажлыг хийдүүлэх, авлига хээл хахуультай холбогдохгүй байх, мэдээлэлд ойр байдлаа хувийн зорилгоо төлөө ашиглахгүй байх гэх мэтчилэн зүйлийг хуульчилж өгөх нь зүйтэй. Ёс суртахуун бол хэдийнчинээ ухамсарлана төдийчинээ биелэгддэг зүйл хэдий ч ухамсарлахгүй байх, сэтгэлгээний дорой түвшний үүднээс асуудалд хандах зэрэгт хуулийн хязгаарлалт тавих нь орчин үеийн хэрэгцээ шаардлага болжээ
Зарим талаараа санал нэг байна. Ёс зүйг биш ёс зүйн зөрчлийг хуульчлах боломжтой гэж харж байгаа. Мөн ёс зүйн зөрчилд ноцтой эхүл шадхгүй зөрчил гэж ялгах боломж байхгүй. Ёс зүйн зөрчил нь хүндэрвэл бусад төрлийн зөрчил цаашлаад гэмт хэргийн шинжийг агуулдаг тул ёс зүйн зөрчлийг их бага гэж ангилах боломжгүй юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.
хуульд нэмэл өөрчлөлт оруулах гэдэгтэй санал байна. Гол нь "ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг шаардлага гэсэн хоёр ойлголтын зааг ялгааг нарийвчлан гаргаж зохицуулах, эвлэрүүлэн зуучлах, зөрчлийг урьдчилан хэлэлцэж ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтооход алдаа гараад байна уу" гэж харсан. Мөн ёс суртахуун нийгэм дэх харилцааны хэрэгцээ шаардлагыг хэмжүүр болсон бичигдээгүй дурэм журам гэж ойлгож болох тул ёс зүйн хэм хэмжээнээс салгаж ойлгож мэдэхэд туслах талаар хуулийн төсөлд тусгах нь чухал
Парламентын гишүүнийг ёс зүйн үндэслэлээр огцруулах нь зөв шийдэл биш!
Улс төрчдийн хувьд ёс зүйн хариуцлагыг сонгогчдод үлдээх нь мэдээж зүй ёсных болно. Гэхдээ улс төрчдийн зүгээс гаргаж байгаа зохисгүй үйлдлүүдийг 4 жил хүлээж тооцох хариуцлага нь дахин улс төрд сонгохгүй байх гэхээр шударга биш санагддаг. Төрийн албан хаагч нар Ус зүйн тухай хуультай гэтэл хамгийн үлгэр жишээ байх ёстой төрийн түшээдэд байхгүй байна гэхээр жаахан өрөөсгөл санагддаг. Энд мэдээж ёс зүйн хуульчлах биш ёс зүйн зөрчлийг хуульчлах талаар хэлж байгаа шүү.Ядаж л улс төрийн намууд нэр дэшүүлэхгүй байдаг ч юм уу, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл дахин нэр дэьшигчээр бүртгэхгүй байх ч юм уу нэг хөшүүрэг байх хэрэгтэй санагддаг.
Иргэдийн иргэний боловсролыг дээшлүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх нь сонгогчдод бий
Үүргээ ухамсарлах нь улс төрийн ёс зүйн үндсэн зарчим