
Монгол улс дахь хот дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд буй хүний эрхийн асуудлыг олон улсын болон дотоодын эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн тайлбарлах, шийдэл санал болгох.

Хот төлөвлөлтөд иргэдийн мэдээлэл олж авах, үр дүнтэй оролцох эрхийг хангая.
Эрх зүйн босгыг шинэчлэх: Газрыг албадан чөлөөлөх зөвшилцлийн босгыг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх
Тийм, газрыг албадан чөлөөлөхийг ерөнхийдөө дэмжиж болохгүй. Зөвхөн зайлшгүй шаардлагаар, өөр арга хэрэгслээр зохицуулах боломжгүй нөхцөл үүссэн байхыг харгалзах, гэхдээ зайлшгүй шаардлага нь юу байхыг "нэг бүрчлэн" тусгах нь л зөв болов уу.
дэмжиж байна. Түгжрэлийн тухай хуулиар хувийн өмчийн газрыг шилжүүлж албадан нүүлгэн шилжүүлэхгүйгээр тухайн асуудлыг шийдвэрлэх өөр сонголтод боломж байгаа эсэхийг үл харгалзан, нөлөөлөлд өртсөн иргэдийн 70 хувийн дэмжлэгийг авбал, үзэмжээр, дур зоргоор албадан нүүлгэх эрхийг Нийслэлийн Засаг даргад олгосон. Ингэснээр албадан нүүлгэлтийг хуулиар зөвшөөрч, хүний эрхийн зөрчлийг өргөн хүрээн үйлдэх эрсдэлийг бий болгож байна.
хот төлөвлөлтийн бодлого нь зөвхөн “хөгжил” гэх хийсвэр ойлголтоор бус хүний эрхийн баталгаагаар хэмжигдэх шаардлагатай
Хот томоохон төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн үнэлгээг бодитоор хийх , эмзэг бүлгийн эрх ашигт үзүүлэх нөлөөг тооцох нь чухал
Иргэний оролцоог хангасан засаглалын шинэ загварт шилжих: Процедурын шударга байдлыг хангах замаар "Жентрификаци(Gentrification)"-ийг сааруулах
Гурван талт гэрээн дээр төрийг төлөөлж буй УБОС ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгөх шаардлагатай
Яг үнэн, төр өөрийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй "Та нар хоорондоо зохицох хэрэгтэй" гэсэн байдлаар хандаж таарахгүй. Энэ нь тэгээд нөлөөлөлд өртсөн иргэн болоод төсөл хэрэгжүүлэгч компанийн хооронд маргаан дагуулдаг.
Тийм ээ. Үүнээс болоод тохиролцооны асуудал хойшлогдож, компани, иргэн хоёр хоорондоо үл ойлголцдог. Гэвч Орон сууцны бодлогын газар нь ч бай, УБОС ХХК ч тэр, НОСК ч гэсэн бүх төслүүд дээрээ энэ алдаагаа давтсаар л байдаг. Тэнд төрийн өмнөөс үүрэг хүлээсэн хэрнээ хэзээ ч тэр үүргээ хэрэгжүүлдэггүй бөгөөд зүгээр л компанийнхаа талд ордог бөгөөд хэн мөнгөтэйд нь үйлчилгээ үзүүлж байдаг. Дахин төлөвлөлт бол төрийн үйлчилгээ гэдгээ төр мартсан байдаг.
Маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийх, эвлэрүүлэн зуучлах механизмыг бий болгоё!
Санал нэг байна. Гомдол барагдуулах, маргаан шийдвэрлэх процессыг илүү тодорхой болгосноор хүний эрхийн зөрчлийг бууруулах боломж нэмэгдэнэ. Түүнчлэн, шүүхээр маргаанаа шийдвэрлэх явцад тусгай журам тогтоож чадвал шүүхийн шийдвэр шуурхай бөгөөд хүний эрхийг үр дүнтэй хамгаалах механизм болно.
Дахин төлөвлөлтийн маргааныг шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд найдах нь Төр болон хувийн хэвшлийн зүгээс иргэнд үзүүлэх эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг далдлах, процессыг аргацаах хэрэгсэл болох эрсдэлтэй. Түүнчлэн, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх нь хугацааны хувьд дэндүү урт сунжирч, иргэдийн өмчлөх хөрөнгийг царцаан, амьжиргааг нь доройтуулдаг сул талтай. Иймд шүүхийн өмнөх шатанд маргааныг түргэн шуурхай, хараат бусаар хянан шийдвэрлэх ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн прагматик гарц гэж харж байна.
Албадан нүүлгэлтийг хуулиар хориглох нь зүйтэй
Гэтэл одоогийн манай хуулиар албадан нүүлгэлтийг зөвшөөрч хуульчилсан. Олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд албадан нүүлгэлтийг хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн үздэг энэ хандлага манай улсад дутагдаж байна.
Албадан нүүлгэлтийг хуулиар бүрэн хориглож, иргэдийн эрхийг хамгаалах гэсэн энэхүү саналын суурь үзэл баримтлалыг бүрэн ойлгож, дэмжиж байна. Гэвч үүнийг бодит практикт яг байгаагаар нь тусгах нь хотын хөгжил, стратегийн дэд бүтцийн тэлэлтийг саатуулах, хуучирч муудсан бүсүүдийг дахин төлөвлөн сайжруулах эрх зүйн боломжийг хаах, улмаар нийт иргэдийн амьдрах орчныг сайжруулах, амьжиргааг дээшлүүлэх үйл явцыг гацаанд оруулах зэрэг бодит эрсдэлүүдийг дагуулдаг талтай. Тиймээс олон улсын туршлагад иргэний эрхийг ч хамгаалдаг, хотоо ч хөгжүүлдэг тэнцвэртэй зохицуулалтыг илүүд үздэг бөгөөд гагцхүү тухайн төсөл нь жинхэнэ утгаараа 'Нийтийн онцгой хэрэгцээ' мөн эсэхийг хөндлөнгийн, хараат бус зөвлөлөөр оруулан маш хатуу хянаж, дэнсэлсний үндсэн дээр л хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг нээлттэй үлдээдэг байна.
Тусгайлсан зохицуулалт хэрэгтэй
Хувийн аж ахуй болон бизнес эрхэлж байгаа этгээдийн бизнесийг үнэлэхгүй орхигдуулж байгаа нь шударга нөхөх олговор авах эрхийг зөрчиж байгаа гэдэгтэй санал нэг болно. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд зөвхөн хувийн аж ахуй, бизнес эрхлэгч гэлтгүй нөлөөлөлд өртөж байгаа иргэдийн эрхийн хамгаалалт сул байгааг засах шаардлагатай.
Энэ асуудал маш чухал боловч зөвхөн 'тусгайлсан зохицуулалт хэрэгтэй' гэх ерөнхий байдлаар орхиж болохгүй. Өнөөдөр манай улсын практикт дахин төлөвлөлтийн явцад бизнесийн үйл ажиллагааг үнэлж, нөхөн олговор олгож байгаа ч яг баримтлах нэгдсэн стандарт байхгүй, зөвхөн үнэлгээний байгууллагуудын үзэмжээр шийдэгдэж байгаа нь гол асуудал юм. Олон улсын жишигт үүнийг зөвхөн байшин, газрын үнэлгээгээр хязгаарлалгүй, иргэний өмчлөлийн газартаа ажиллуулж байсан дэлгүүр, өрхийн үйлдвэрлэл, ААН-үүдийн үйл ажиллагаа зогссоноос үүдэн алдсан орлого, бизнесийг нь буцаад хэвийн хэмжээнд хүртэл хөл дээр нь босгох өртгийг цугт нь тооцож олгодог. Үүнийг л бодит амьдралд нийцсэн, иргэндээ ээлтэй бодлогын буюу хуулийн шударга үйл явц гэж үзэх бөгөөд цаашид үүнийг ерөнхий нэг 'зохицуулалт' төдийхнөөр орхих биш, иргэний бизнесийн орлого, амьжиргааг бүрэн хамгаалсан нөхөн олговрын нарийвчилсан стандарт болгон хуульчлах шаардлагатай гэж харж байна.
Дахин төлөвлөт бол төрийн үйлчилгээ, төрийн байгууллагаас хэрэгжүүлдэг үйл ажиллагаа тул Еахиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй
Б.Нямжав захирлын гаргасан саналтай ерөнхий зарчмын хувьд санал нийцэж байна. Хотын дахин төлөвлөлтийг захиргааны актын хүрээнд авч үзэж, үүнд "сонсох ажиллагаа"-г хуульчлан тогтоох нь эрх зүйн шинэтгэлийн хувьд гарцаагүй маш том дэвшил юм. Гэвч хот төлөвлөгч, судлаач хүний хувьд үүнийг онолын болон практикийн хувьд арай илүү алсыг харсан тодотголоор баяжуулах нь зүйтэй болов уу. Олон улсын хот төлөвлөлт, нийгмийн бодлогын шинжлэх ухаанд Шерри Арнштейн (Sherry Arnstein, 1969)-ны боловсруулсан "Иргэдийн оролцооны шатлал"(Ladder of Citizen Participation) хэмээх сонгодог онол байдаг. Энэхүү онолоор бол өнөөдөр бидний хэлэлцэж буй зөвхөн "мэдээлэл түгээх" болон "сонсох ажиллагаа явуулах" төдий үйл явц нь төр иргэдийн оролцоог бодитоор бус, харин хэлбэр төдий хангаж буй "Дүр эсгэх, тайвшруулах үе шат"-нд хамаардаг. Өөрөөр хэлбэл төр, захиргааны байгууллага иргэдийг "сонсдог" боловч тэдний саналыг эцсийн шийдвэртээ заавал тусгах үүрэг хүлээдэггүй, нэг талыг барьсан хэлбэрдэл болох эрсдэлтэй гэсэн үг юм. Тиймээс бид өнөөдөр дахин төлөвлөлтийн эрх зүйн шинэчлэлд зөвхөн захиргааны "сонсох ажиллагаа"-г шаардах төдийгөөр хязгаарлагдаж болохгүй гэсэн санал дэвшүүлж байна. Харин Арнштейны онолын хамгийн дээд түвшин болох "Иргэдийн бодит оролцоо" буюу иргэдтэй түншлэх, хамтын шийдвэр гаргах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх мэдэл шилжүүлэх түвшний засаглалын механизмыг дахин төлөвлөлтийн хууль тогтоомжид тусгах нь хүний эрхийг бодитоор хангах тулгуур зорилго болно гэж үзэж байна.