Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Өнөөдөр бид паркийн хуультай болчихсон. Гэтэл бодит байдал дээр байгуулагдсан үйлдвэр технологийн парк байхгүй байна. Бүхэл бүтэн 5 газар зөвшөөрөл авчихаад үйл ажиллагаа нь жигдэрдэггүй ийм л дүр төрхтэй байна. Хүнд үйлдвэр талдаа голлоод анхаараад салбарын сайд нь хичээж байгаа ойлгож байна. Гэхдээ зарим салбарт тийм дүр зураг алга. Бид өнөөдөр газрын баялагаа түүхийгээр гаргаад байна . Газрын баялагаа нүүрс зэсээ баяжмалаа түүхийгээр гаргахаас аль болох татгалзаж баялагаа хагас боловсруулах цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр анхаарал хандуулж цаашлаад ажлын байр бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй . Тиймээс цаашид хүнд үйлдвэрийн паркууд байгуулах нь зөв . Монгол улс мал аж ахуй хөдөө аж ахуйн орон гэдгийг бид мэдэж байгаа. Мөн түүнлчэн мал аж ахуйн хувьд манай орон 70 сая малтай дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашдаа экспортлох боломж бололцоо байна үүнийг олж харж илүү сайн гаргалгаа байгааг олж харах хэрэгтэй. Үүний хүрээнд хөнгөн үйлдвэрийн парк бүсчилж байгуулах хэрэгтэй. Япон руу 5700 Европ руу 7000 татваргүй бүтээгдэхүүн гаргах боломж байна. Бид үүнийг олж харж өөрсдөдөө илүү их боломжийг нээх хэрэгтэй байна. Эдгээрийг бодит ажил болгож бодлогын том зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Тиймээс давуу талаа ашиглах хэрэгтэй ба тэр талын хууль ихийг батлах хэрэгтэй. Санаачлагатай сайдуудын салбар яваад санаачлагагүй сайдынх салбар явдаггүй байж болохгүй... Бид цаашдаа бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбар хөнгөн үйлдвэрийн салбар тал дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй ба энэ чиглэлдээ анхаарсан бодлого явуулмаар байна. Монгол улсад Хятад улсаас илүү их давуу тал боломж байна. Бид боломжоо тултал ашиглаж өөрсдөдөө давуу боломжийг бий болгох хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ганбаатар үүн дээр анхаарах нь зүйтэй."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "2009 онд 5 газар байгуулна гээл ярьсан. 2009 оноор бодохоор өнөөдрийг хүртэл энэхүү асуудал яригдаад 10 жил болчихсон байна. Гэтэл эдгүүр жилүүдэд энэ ажил олигтой явсангүй. 2008 онд үндэсний хөгжлийн цогц бодлогод Дарханы үйлдвэр технологийн парк гээд оруулууд явсан ч өнөөдрийг хүртэл бодитой ажил болсонгүй.Анх энэ салбар үндэсний хөгжлийн газар, үйлдвэр худалдааны яаманд харьялагдаж байсан. Харин энэ засгийн үед уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд харьялагдаж байна. Өнөө үед мэдээж энэхүү яаманд харьяалагдах нь зүйн хэрэг. Хөнгөн үйлдвэрийг бас дурдахгүй ярихгүй өнгөрч болохгүй. Энэ 2 салбарыг хамтад нь ярих хэрэгтэй. Ер нь зөвхөн нэг 2 яам энэ асуудлыг хариуцна гэдэг бол өрөөсгөл ойлголт төрийн зүгээс зохицуулалт хэрэгтэй. Өнөөдөр бид эргээд харахад байгуулагдсан паркуудаас бодитой үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юу байна вэ?нүдэнд харагдаж гарт баригдах зүйл алга. Ингээд үзэхээр бид засгийн газар төрийн томоохон бодлогын хүрээнд анхаарах ёстой асуудал мөнөөсөө мөн гэдэг нь харагдаж байна. Энэхүү асуудлыг эдийн засгийн байнгын хороонд нилээн ярьж байгаа. Санхүүгийн яамны хувьд эхлээд дэмжиж байсан боловч дараа нь 2020 оны 1 сараас мөрдөгдөх татварын багц хуультай зөрчилдсөн гэсэн санал өгсөн. Гэвч салбарын сайд нилээн сайн ажиллаад өргөн хүрээнд салбар дундын хүрээнд бодоод санал гаргая гэсэн учраас өнөөдөр энд хэлэлцэгдээд явж байгаа. Салбар дундын бодлогын хүрээнд сайн яриад оруулаад ирье гээд орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Бид цаашдаа ажлын хэсгийг сайн зохион байгуулах хэрэгтэй. Татварын хуулийг сайн бодох уялдуулах хэрэгтэй. Үнэхээр татвараас чөлөөлөх бол яг алийг нь мөрдөх вэ? гэдгээ сайн бодох хэрэгтэй. Санхүүжилтийн эх үүсвэр дэвшилтэт технологиийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрхзүйн орчин дутагдсан. Ер нь макро хүрээнд төрийн бодлого дутагдсан. Төрийн буруутай үйлдлээс аж үйлдвэрийн парк ажил болоогүй. Тийм учраас хэн хариуцаж, ямар үүрэг гүйцэтгэх, талаар тодорхой байр суурьнаас бодлогын хүрээнд нухацтай хандах хэрэгтэй байна."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Бямбацогт: "Манай улсын хувьд олон жил яригдаад явдаггүй олон асуудлууд байна. Бүсчилж хөгжүүлнэ гээд явдаггүй. Замын үүдийн чөлөөт бүс, үйлдвэр технологийн парк гээд явдаггүй ажлууд маш их байна. Үйлдвэрийн технологийн паркийн хуулийг өөрчлөөд яах вэ? Хуулинд өөрчлөлт оруулснаар эдгээр явдаггүй газрууд цаашдаа яаж ажиллаж ямар шугамаар явах вэ? Өнөөдөр ямар байна? цаашдаа ямар байх вэ? гэдэгт хариулт авмаар байна. Хуулинд өөрчлөлт оруулууд бүсчлээд , хөнгөн үйлдвэрийн парк, хүнд үйлдвэрийн парк байгуулаад эдгээр нь цаашдаа хэрхэн яаж явах вэ? Яаж уялдаатай ажиллах болон татварын таатай орчин хэрхэн бүрдүүлэх яаж ажиллах вэ? Гээд маш олон асуултууд байна. Үйлдвэр технологийн парк байгуулаад хууль батлагдсанаар яг яаж ангилж ямар байдлаар явах вэ? Гол нь үүнийг байгуулаад хуулиа өөрчлөөд энэ асуудал хэрхэн нааштай шийдэгдэх вэ? гэдэг дээр тодорхой хариулт авмаар байна." УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Одоогийн байдлаар хүчин төгөлдөр үйлдвэр технологийн 5 Парк байна. Баянговь гээд Таван толгойн хажууд байгаа 2015 оны 5 сарын хуралдаанаар байгуулагдаж байсан парк. Мөн түүнчлэн Дархан, Эрдэнэт, Багануур , Налайх гэсэн паркууд. Эдгээр газруудын хувьд үйл ажиллагаа явуулахаар эхлээд байгаа боловч зарим нь явах эсэх нь тодорхойгүй байгаа. Уул уурхайн хүнд үйлвэрийн яамны хувьд бид цааш нь танилцуулсан. Яагаад явахгүй байна вэ? гэхээр татвар , гааль нөтөөс чөлөөлөх зэрэг асуудлууд байна. Хөдөө орон нутагт байгуулагдахад санхүү мөнгө татах зэрэг асуудлууд хүндрэлтэй хашаа хатгаад ажил явахгүй байна гэдэг нийгэмд ийм дүр зураг харагдаж байгаа үгүйсгэхгүй. Үүнийг зөв болгох үүднээс манай яамны хувьд Хөгжлийн хөтөлбөрийг засгийн газрын хурлаар батлуулсан. Цаашид Эрдэнэт, Тавантолгой төрийн өмчит улсын үйлдвэрийн газар дээр суурилсан, Сайншандын газрын ордны газар дээр суурилсан хүнд үйлдвэрийн парк байгуулах нь зөв гээд дэмжигдээд яригдаад явж байна. Үйлдвэр технологийн парк орчин, хүний нөөц боловсон хүчин дэд бүтцээ бусад зүйлээ дагаж хөгжинө гэдэг нь ойлгомжтой. Эрдэнэтийн үйлдвэрийн хувьд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1,4 тэрбум төгрөг батлагдсан . Таван толгой, Сайншанд ч гэсэн явах боломжтой. Дараагийн хувилбар Багануур байх боломж бас байгаа. Цаашид үйлдвэр технологийн паркын хууль дээр сайн суух хэрэгтэй байгааг дурдах хэрэгтэй байх. Ажлын хэсгийг маш өргөн хүрээнд бүх салбарынхныг багтааж байгуулах хэрэгтэй байна."