УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ хууль бол чухал хуулийн нэг. Энэ хууль цогц том асуудал шийдэх хууль байгаа. хуулийн зорилго нь Монголд сайн чанарын нутагшсан сортын үрээр тариалалт явуулж тэндээс арвин ургац авах гэсэн зорилготой. Сайн өөрчлөлт оруулсан байна. Үр үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжийг дэмжиж ямар бодлого хэрэгжиж байгаа вэ? Нөөцлөх сав, хөрөнгийн асуудлыг шийдэж чадсан уу? Өнгрөсөн жил ОХУ-аас олон тооны элит үрийг оруулж ирж тариалалт хийсэн. Энэ үрээр сайн ургац авсан гэж бодож байгаа. Эндээс нэгдүгээр үрийг аж ахуй нэгжээс худалдан авч нөөцөлж чадаж байна уу? Дараагийн асуудал бол ургацын баланс гарсан. Ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ? Энэ жил бороо, цас ихтэй байгаа учраас цавуулагын асуудал гарч ирж байна. Тариаланчид хоёр жилийн хөдөлмөр байдаг. Тариаланчдын борлуулалт дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хууль хамгийн чухал хуулийн нэг. Африкийн олон уул уурхайн томоохон орнуудыг дуулгавартай, чимээгүй болгохын тулд үр сортын бодлогоор номхруулж байсан. Энэ хууль 1999 онд батлагдсан. Хоёр удаа өөрчлөлт хийсэн боловч зохицуулалтаа хийж чадахгүй байгаа. Энэ шинэчилсэн хуулийг дэмжиж байна. Энэ зөвхөн үр тарианы тухай асуудал биш. Таримал ургамлын үр сортын бодлогын асуудал. Хуулийн урдчилсан тандалт судалгааны тайлангийн хуудас гуравдугаарт заасан байна. Зарим жилүүдэд хүнсний ногооны зарим төрлийн үрийг улсбн төсвийн санхүүжилтээр худалдан авч тариаланчдад өгдөг боловч 2016 онд санхүүжилт байхгүй улмаас өгч чадаагүй гэсэн байна. Хүнсний ногоочид айлын дагавар хүүхэд шиг л байдаг. 2016 оноос хойш ногоочдод энэ үрийн асуудал дээр яаж дэмжсэн бэ? Ирэх жилүүдэд хэрхэн дэмжих бодлого байна уу? Мөн патентийн тухай, зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дурдсан байсан. Энэ зөвлөмж хэрэгжсэн үү? Дагалдах хуулийн төслүүдэд дээрхи зөвлөмжийн тухай зүйл олдсонгүй. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгаа нь ямар учир байна вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Энэ жилийн хувьд импортоор 10 гаруй мянган тн үр орж ирсэн учраас өнөөдөр жилийн хэрэгцээний улаанбуудайг хангалттай түвшинд хурааж авч байгаа. Харьяа яамныхан хавраас эхлэн үрээ импортлох асуудалд нухацтай хандсан учраас одоо ургац хураалт сайн байна. Ургац хураалт бүрэн дуусахаар дотоодоо бүрэн хангах нөхцөл бүрдэж байна. Үрээ дотооддоо тарих нөхцөл бололцоог аж ахуй нэгжид хангаж өгч байгаа чухал хууль байгаа учраас бид дэмжих хэрэгтэй. Цаашдаа Монгол Улс маань хүнсний аюулгүй байдал, дотооддоо улаанбуудайгаа тогтвортой хангах тал дээр түлхэц үзүүлэх хууль юм. Энэ хуулийн 10.1.2-д заахдаа Энэ хуульд өөр өөр заагаагүй бол сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх гэсэн байна. Тэгэхээр энэ үндэсний бүртгэлээ бусад улсуудтай зэрэгцэн шинэчилж явах хэрэгтэй. ОХУ-д үр нь үргэлж шинэчлэгдээд явдаг. Шинэчилсэн үр манай бүртгэлд ороогүйн улмаас импортын асуудал гардаг. Тийм учраас цаг алдалгүй бүртгэлээ шинэчилж яваарай.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ зун хөдөө орон нутгаар явж бэлчээр хамгаалах чиглэлийг эрчимжүүлж байгаа хүмүүстэй уулзсан. Үрийн чанар байдалд онцгой анхаарахгүй бол муу үр оруулж ирж сайхан ярьж байгаад өгчихдөг. Нөгөө үрийг нь тариалалт хийхээр үр дүнгүй болж хөрөнгө мөнгөөр шатдаг байна. Тйим учраас энэд давхар давхар баталгаажуулат, найдвартай лаборатори, шинжилгээ тал дээр анхаарах хэрэгтэй. Хэнтий аймаг говь хээрийн бүс. Улсын аврага малчин Эрдэнэтөгс сумаасаа 8км зайтай эрчим хүч татаад 100 га талбайд усалгааны систем хийгээд тэжээл ургамал тарьдаг. Бусад өөр хүмүүс ч ийм системээр юм хийж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй байна. Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, байгалийн өөрчлөлтөөс шалтгаалан мөн бэлчээрийн даац хэтэрч ургамлын төрөл зүйл устаж байгаа ийм хүнд нөхцөлд энэ эрчимжүүлж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Үүнд анхаарсан ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? Газар тариалангийн бүс нутгууд өөр бодлого хэрэгжүүлдэг. Үр тарианы томоохон компанийг түшиглэн мал аж ахуйг хослуулж явдаг гэж ойлгосон. Гэтэл бусад нутагт 20, 30 мянган хүн оршин сууж байгаа аймгийн төв ч юм уу, суурин газруудын хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангахада тодорхой хэмжээнд эрчимжсэн аж ахуйн асуудал гарч ирдэг. Энэ хүмүүсийн хэлж байгаа асуудал бол бэлчээрийн зориулалтаар 10 га орчим талбай өгөөд тэр газар дээр үр тариалах нь хуулиар хориотой байдаг гэнэ. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Шинэ атар газар эзэмших асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хэлэлцүүлгийн явцад таримал ургамлын үрийн асуудлыг хэлэлцэхдээ ихэвчлэн үр тариатай холбож яриад байна. Бэлчээртэй холбож ярих ёстой. Жишээ дурдвал адууны мах яагаад ааггүй болсон бэ? гэдгийг анзаарах хэрэгтэй. Хуучин адууны мах чанасан айлын хүмүүсийн хувцаснаас адууны мах үнэртдэг байсан. Одоо бол үнэртдэггүй. Яагаад вэ? гэхээр ургамал нь байхгүй болсон. Энэ бол үнэн. Зах хязгаарын ой тайгад тэр өвс ургамал бол байна. Манай хөдөө аж ахуйн салбар бэлчээрийн ургамлын бүтцийг байнга судалдаг байх хэрэгтэй. Тэр сорт, ургмала устаж байгаа бол тэрийг тарьдаг байх ёстой. Бид нар Бразилд 2013 онд хэсэг гишүүд очиж хөдөө аж ахуйн чиглэлээр, органик мах бэлдэж байгаа бэлчээрийн аж ахуйтай танилцсан. Тэнд Африкийн үхрийн иддэг өвсийг тарьж малаа тарга хүчийг авхуулсан байсан. Устаж байгаа бэлчээрийн газрыг нөхөн сэргээхгүй байна. Энэ зүйл ерөөсөө яригдахгүй байна. Цаашдаа энэ устаж байгаа ургамлыг нөхөн сэргээх ажлыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж, эрүүлжүүлж чадвал илүү үнэтэй экспортолж чадна. Зөвхөн үр тариаг л яриад байна. Энэ зөв. Тэгэхдээ үүний хажуугаар бэлчээрийн ургамлыг хамгаалах хэрэгтэй байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулав.